Ертөнцийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийг олж нээн, түүнтэй танилцаж, түүний хүчийг ашиглах гэсэн хүмүүний хүсэл хэдэн мянган жил үргэлжилжээ. Ингэж явсаар XX зууны эхэн үед даацтай нээлтүүд тохиож, квант эрин хэмээн тодорхойлж болох цаг үеийн эхлэлийг тавьсан юм. 

Квант физикийн ачаар өдгөө бид өөрсдийгөө болон хорвоо ертөнцийг илүү сайн ойлгож, лазераас эхлээд супер компьютер хүртэлх олон олон “ид шид”-ийг эзэмшиж чадлаа. Бид кванттай илүү дотно танилцаж, зөвөөр ойлгох цаг үе хэдийн иржээ. Ийм ч учраас манай эртний хамтрагч Gej Yu Ve энэ жилийн SciCon арга хэмжээгээ “Квантын эрин” хэмээн нэрлээд буй. Түүнчлэн бидний хамтран бүтээж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийн эхний дугаарын сэдэв ч мөн “Квантын эрин”.

Квантаар амьсгалах энэ долоо хоногийг угтан уншигч таныг ч мөн квант ертөнцөөр аялуулахаар энэхүү дугаарыг бэлдлээ. Мэдээж та энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл 4-р сарын 20-нд SciCon 2025 арга хэмжээнд хүрэлцэн ирэх эсвэл Гэж Юу ВЭ?  сэтгүүлийг уншиж болох юм.

А11 нүүрэнд бид тооцооллын дараагийн том тавцан болох квант компьютерын эрин улам бүр ойртож буйг илтгэх чухал нээлтүүдийг тайлбарласан бол “10 тоо” булангаар квант физикийн суурь ойлголтуудыг энгийн бөгөөд ойлгомжтой хэлбэрээр тоймлон хүргэв. Харин ярилцлагын буландаа эгэл бөөмийн физикчээр 19 жил ажиллаж буй, Монголын эрхэм судлаачдын нэг, доктор Ц.Энхбатын ажлын арга барилыг онцоллоо. 

Өнгөрсөн долоо хоногийн “трэнд” сэдвүүдийн нэг болох Game of Thrones цувралын Старкын гэр бүлийн аймшигт чоныг (dire wolf) АНУ-ын Colossal Biosciences компани хэрхэн дахин “амилуулж” буй тухай шинжлэх ухааны сонирхолтой нийтлэл уншихыг хүсвэл А12 нүүрэнд анхаарал хандуулаарай. 

А8-9 нүүрийг дамнасан өнгөт нүүрэндээ бид SciCon 2025 арга хэмжээний талаарх таны мэдвэл зохих бүхий л мэдээллийг нэгтгэлээ. Шинжлэх ухаанд шимтэн дурлагч залуус та бүхэнтэй энэ ням гарагт СТӨ-нд уулзацгаая! 


онцлох нийтлэлүүд

Би хэрхэн ажилладаг вэ? - Ертөнцийн хамгийн жижиг хэсгийг 19 жилийн турш тасралтгүй судалж буй ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн, Их энергийн физикийн лабораторийн эрхлэгч, доктор Ц.Энхбатын ажлын арга барил, нөр их хөдөлмөр, туршлагынх нь нэгээхэн хэсэгтэй танилцаарай. Ярилцлагын бүтэн хувилбарыг ГЭЖ ЮУ ВЭ? сэтгүүлийн эхний дугаараас унших боломжтой.

Алганд багтах супер хүч "Квант компьютер": Majorana ба Willow- Хүн төрөлхтнийг тооцооллын хувьд дараагийн том тавцанд аваачих квант компьютерын эрин ойртож байгааг илтгэх томоохон хоёр нээлтийг дэлгэрэнгүй байдлаар тайлбарлалаа.
Унших

10 мянган жилийн дараа “GOT”-ийн аймшигт чоныг амилуулсан нь - Game of Thrones цувралаар алдаршсан Старкын гэр бүлийн аймшигт чоныг (dire wolf) АНУ-ын Colossal Biosciences компани амилуулсан талаараа энэ сарын 7-ны өдөр мэдээлсэн билээ. Тэгвэл уг үйл явц хэрхэн явагдсан бэ? Хариултыг нь энэхүү нийтлэлээс олоорой.
Унших

Дипломын ажлаа бичиж буй оюутнуудад өгөх 10 зөвлөгөө - Хүн төрөлхтний олон зууны түүхтэй оюуны чухал уламжлал болох судалгааны болоод дипломын ажил бичихэд эрдэмтдийн өгөх 10 зөвлөгөөтэй танилцаарай. Дипломын ажил болон судалгааны ажил хийж буй хэн бүхний уншвал зохих нийтлэл.
Унших

түгээлтийн цэгүүд 


- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд