Уншигч танд тавдугаар сарын 3-ны өдөр тохиосон “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн мэндийг хүргэе. Хэдийгээр та хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаггүй эсвэл энэ салбартай холбоогүй байлаа ч өдөр тутамдаа төрөл бүрийн хэлбэрээр олон талт мэдээлэл авах боломжтой байгаа бол энэ нь эрх чөлөөт хэвлэл мэдээллийн ашиг тус билээ.

Хэвлэл мэдээллийг “Мэдэх эрхийг хангагч”, “Дөрөв дэх засаглал”, “Ардчилсан нийгмийн хамгаалагч” гэхчлэн олон янзаар тодотгодог. Үнэхээр л хэвлэл мэдээлэл гэдэг цаг агаар харж, өнөөдөр ямар хувцас өмсөхөө шийдэхээс эхлээд хэнийг сонгож, ямар улсад амьдрахаа шийдэх хүртэлх бүх л үйл явцад чухал нөлөөтэй салбар.

Тэгвэл энэ салбарын хамгийн чухал үзүүлэлт нь эрх чөлөө. Мэргэжлийн редакцууд өөрсдийн дуу хоолойгоо дарамт шахалтгүй хүргэхээс эхлээд бизнесийн хувьд тогтвортой орших зах зээл байгаа эсэх тухай асуудал.

Дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөг үнэлдэг, сүүлийн 20 гаруй жил үл тасарсан индекс бол RSF-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс (World Press Freedom Index) билээ. Энэхүү индексийн 2025 оны шинэчилсэн хувилбар өнгөрсөн долоо хоногт танилцуулагдсан юм. Түүнээс гадна эдгээр өдрүүдэд Монгол Улс “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй тул энэ удаагийн дугаартаа бид хэвлэлийн эрх чөлөөг гол дүрээ болголоо.

Ийнхүү уншигч танд A8-9 нүүртээ дэлхийн улс орнуудын болон Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө аль түвшинд явааг танилцуулахын сацуу дээрх хуулийн төсөлтэй холбоотой онцлох үзэл бодлуудыг хуваалцаж байна.

Мэргэжлийн редакцуудын үйл ажиллагааг дэмжиж, тэдний бүтээж буй агуулгыг анхааран үзэхээс гадна хамгийн гол нь ёс зүйгүй, хуурамч, төөрөгдүүлсэн агуулга нийтэлж буй хувь хүн болон албан байгууллагуудад хариу арга хэмжээ (unfollow, report) авч байхыг уриалъя.

Онцлох нийтлэлүүд

7 хоногийн тойм - Тоггүй хойг + Эрх баригчдын ялалт + Зуун өдөр: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших

Би хэрхэн ажилладаг вэ? - “Ариг Аня” сүлжээ рестораны Үүсгэн байгуулагч Т.Ганзориг: Хэдхэн хоногийн дараа хотын зүүн бүсэд, нэг дор 150 рестораныг түүхий эдээр хангах хүчин чадалтай шинэ үйлдвэрээ нээхээр амьсгаа дээгүүр байгаа түүнтэй бид ажлын арга барил, бизнесийнх нь философийн талаар ярилцав. Унших (5-р сарын 7-нд нийтлэгдэнэ)

Мэдүүштэй - Ghibli: Япон тэнгисийг давсан соёлын хүч: Тоторо, Чихиро, Хаул, Сан, Ашитака, Наусикаа… Бид энэ удаа өвөрмөц дүрүүд, ид шидийн бөгөөд гайхамшигт, мөн хамгийн чухал нь “үнэн” түүхийг бүтээсэн, тэрхүү уран бүтээлийн “Хаант улс”-ын түүхэн замналын тухай өгүүлэв. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд