Ихэнх асуудал зөвхөн “тогоондоо” байдаг ч улс орон даяар тархаж, бүх салбарт нөлөөлдөг “мега” асуудал гэж бий. Тэр бол улс төрийн “тулаан”.

Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш манай нийгэмд ийм нэгэн асуудал дэгдэв. Энэ талаар дуулаагүй хүн Монголд үлдээгүй байх. Тэр бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал болон үүнийг тойрсон бусад асуудал.

Чухамдаа залуус төрийн өндөр албан тушаалтны хүүгийн тансаг хэрэглээнээс үүдэн төв талбайдаа жагсаад бараг л 14 хонож байна. Энэ хугацаанд жагсаалыг тойрсон элдэв хов жив, дуулиан шуугиан газар авч, нийгмийн сэтгэлзүйг тогтворгүй болгосоор, ард түмнийг улам талцуулсаар.

Шатрын нэршлээр бол шаглуулсан гэж хэлж болох Ерөнхий сайд болон түүний багийнхан албан ёсны мэдэгдэл, улс төрийн томоохон бөгөөд гэнэтийн шийдвэрүүд гаргасаар байгаа ч жагсагчдын сэтгэлд хүрээгүй хэвээр л байна. Жагсагчид ээлж дараалан хүчтэй нүүх бүрд улс орон даяараа шийдвэр гаргагчдын хариу нүүдлийг анхааралтай ажиж, дор бүрнээ “найман нүүдлийн цаадах”-ыг бодож байгаа биз ээ.

Нөгөөтээгүүр, энэхүү үйл явдал зөвхөн нэг хүний бус Монгол Улсын засаглалын тогтвортой байдал, залгамж халаа, тусгаар тогтнол, чөлөөт нийгэмд хэрхэн нөлөөлж буйг бид анхаарах учиртай. Учир нь шатрын хөлөг дээр бид ганцаараа биш. Бид бол ардчилал хэмээх усаар дутагдаж буй цөл газарт ганцаар торойж буй эрх чөлөөний “Баянбүрд” билээ.

Засаг шалагдаж, засаглал шалгагдаж байгаа энэ цаг үед уншигч та бүхнийг мэдээ мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, элдэв өдөөн хатгалгад тэвчээртэй байж, аливаа асуудалд олон ургалч үзлээр хандаасай хэмээн энэхүү дугаараа бүтээлээ.

Ийм л эгзэгтэй цаг үед манай редакц долоо хоног тутмын сонины 39 дэх дугаарын нүүр зурагтаа өнөө цагийн улс төрийн шатрын өрөг хэрхэн өрнөж буйг өөрсдийн өнцгөөс дүрсэлсэн юм. Харин голын өнгөт нүүрэндээ энэхүү шатрын өргийг хамгийн товч, тодорхой байдлаар тайлбарлав.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

7 хоногийн тойм - Засгийн хагарал + Төгс хослол + Бокс оффис: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуудыг тоймлов. Унших

Би хэрхэн ажилладаг вэ? - Ю.Ариунзаяат: АНУ-аас эх орондоо 19 жилийн дараа ирж, “Подвалоос эхэлсэн цахим спорт” бүтээлээ өлгийдөж аваад удаагүй байгаа түүнтэй ярилцав. Унших

Techworm - I/O '25: Биднийг унтаж байхад Google-ийн танилцуулсан бүх зүйл: Google-ийн хөгжүүлэгчдэд зориулсан хамгийн том арга хэмжээг тоймлов. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд