Монгол Улс 1912 оноос хойш 34 дэх Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэж байна.
Энэ удаагийн дугаараа бид өдгөө нийгэм, цаг үеийн хамгийн халуун сэдэв болж буй шинэ Ерөнхий сайд болон түүний байгуулах Засгийн газартай холбогдуулан бэлтгэлээ.
Эцсээ хүртэл тэмцэж, тайван жагсаал өрнүүлсэн залуусаас гадна сүүлийн сар гаруй хугацаанд улс төрөөр гүн амьсгалсан олон нийт шинэхэн Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлэх үг, хийх үйлдэл бүрийг хянамгай гэгч нь анхаарч байна.
Иймд бид Ерөнхий сайдын хувиар хийсэн анхны мэдэгдэл болон Ерөнхий сайдаар дэмжигдэх санал хураалтын өмнө хэлсэн онцлох эшлэлүүд, чухал хариултуудыг голын өнгөт нүүрэндээ багтаалаа. Өдгөө олон нийтийн хамгийн их анхаарч буй сэдэв бол мэдээж Ерөнхий сайдын бүрдүүлэх Засгийн газар. Шинэ Засгийн газартай холбоотой гишүүдийн байр сууриас хоёр албан хүсэлтийг онцлов. Сонгогч таны үзэл бодолтой нийцэж буй эсэхийг олж мэдээрэй.
Улс төрөөс багахан хазайхад, Монголын үе үеийн к-поп сонирхогчдын дунд түймэр мэт дүрэлзэж буй шинэхэн мэдээ бол BigBang хамтлагийн дуучин Taeyang болон дуучин Ailee нарын оролцох Super Concert. Тус тоглолтыг зохион байгуулж буй Evandis энтертайнментын Үүсгэн байгуулагч Ко Сунг Хуны ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалыг “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын буландаа онцоллоо.
Мөн технологийн агуулгыг ч орхисонгүй. Хиймэл оюуны тусламжтайгаар амьтадтай ярьж болох эсэхийг хөндсөн сонирхолтой нийтлэлийг А11 нүүрээс уншаарай. Амьтад өлсөж байгаагаа, даарч байгаагаа, юунд дуртай, юунд дургүйгээ шулуухан хэлдэг болбол хэчнээн амар байх билээ.
Үргэлжлүүлэн А12 нүүрт Apple-ийн ээлжит WWDC арга хэмжээнээс онцлох 26 шинэчлэлтийг тоймлон хүргэж байна. Хэрэв та Apple-ийн хэрэглэгч бол алдалгүй уншаарай.

онцлох нийтлэлүүд
7 хоногийн тойм - Өнгөрсөн 7 хоногт болсон дотоод, гадаадын онцлох үйл явдлуудын мэдээг тоймлон бэлтгэв.
Би хэрхэн ажилладаг вэ? - К-поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг, дэлхийд алдартай уран бүтээлчдийн тоглолтыг эх орондоо үзэх боломжийг Evandis энтертайнмент бидэнд бүрдүүлж буй. Тэгвэл тус энтертайнментын Үүсгэн байгуулагч Ко Сунг Хун (John)-ы ярилцлагыг энэ удаа онцолж байна. Унших
Хиймэл оюун биднийг амьтадтай ярихад тусалж чадах уу? - Эрт дээр үеэс хүн төрөлхтөн нэгэн мөрөөдөлтэй байсаар ирсэн нь нэг орчлонгийн тоосыг хуваан босгож яваа ан амьтадтай ярилцах. Харин орчин үеийн технологид хувьсгал авчраад буй хиймэл оюун тус мөрөөдлийг бодит болгох боломжтой юу? Унших
Apple-ийн хэрэглэгчдэд зориулав: WWDC-гээс онцлох 26 шинэчлэлт - Apple төхөөрөмжүүдийнхээ үйлдлийн системийн шинэчлэл, өөрчлөлтийг WWDC арга хэмжээгээрээ танилцуулдаг. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээнээс онцлох 26 шинэчлэлтийг танилцуулъя. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
сонин байршиж буй цэгүүд
- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд

Сэтгэгдэл бичих

