Монголын хамгийн том хөгжмийн наадам өндөрлөж, залгаад Үндэсний их баяр наадам тохиох гэж буй энэхүү зурвасхан үед нэгэн чухал үйл ажиллагаа биднийг хүлээж буй нь 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй Монголын Эдийн Засгийн Форум (MEF 2025) билээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хамгийн том цугларалт энэ жил "Together for Tomorrow" буюу “Маргаашийн Төлөө Хамтдаа” уриатайгаар зохиогдоход бэлэн болоод байна.
Чуулганы уриа, үзэл санааг бид зураглал болгож, монголчууд талцаж хуваагдах бус хамтарч нэгдэж чадвал эвт шаазгай буга барьдгийн үлгэрээр сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээж чадна гэсэн санааг энэхүү ковертоо шингээн зурлаа. Түүнчлэн энэ дугаарын голын нүүртээ Монголын Эдийн Засгийн Форумын бүрэн хөтөлбөрийг танилцуулсныг хүлээн авна уу.
Цаашлаад тус арга хэмжээтэй холбогдуулан 10 тоо буландаа Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг илэрхийлэх тоо баримтуудыг багцлан оруулав.
Үргэлжлүүлэн "Би хэрхэн ажилладаг вэ?" буландаа технологийн салбарын хамгийн алдартай блоггер, софтвэйр инженер Гэргэй Урустай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Тун удахгүй эхлэх Үндэсний их баяр наадамтай холбогдуулан уламжлалт баярынхаа үүх түүх, эрийн гурван наадам, түүний ёс дэгийн талаар дэлгэрэнгүй нийтлэлийг А11 дүгээр нүүртээ буулгалаа.
Мөн монгол ёс заншил, өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх чин хүсэлтэй нэгэн гэр бүлийн эрхэлж буй даруухан бизнесийг "Онцлох бизнес" буландаа урьсныг A12 дугаар нүүрээс уншаарай.
Харин A13 дугаар нүүрээс "Зургаадугаар сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд"-тай танилцаж, амралт зугаалга, аян замдаа нөхөрлөх бүтээлээ сонгохыг санал болгоё.
Нийт уншигчдадаа Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн мэнд хүргэе! Та бүхэн сайхан наадаарай!

Онцлох нийтлэлүүд
Би хэрхэн ажилладаг вэ? - Блоггер Гэргэй Урус: Технологийн салбарын хамгийн алдартай блоггер, Uber, Skype, Microsoft, Skyscanner зэрэг компанид ажилласан хур их туршлагатай инженер Гэргэй Урустай ярилцав. Унших
Тайлбарлах нь - Үндэсний их баяр наадмын тухай: Бөхийн барилдааны дэг ёс, хурдан морины уралдаан, сур харваа, шагайн харваа гэсэн баяр наадмын уламжлалт спортуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Унших
Онцлох бизнес - Улиастайд нуугдсан хүүхэд хөгжлийн төв: “Лосолын Лааган хүүхэд хөгжлийн төв” НҮТББ-ын үүсгэн байгуулсан “Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төв”-ийн үйл хэрэгтэй танилцав. Унших
сонин байршиж буй цэгүүд
- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд

Сэтгэгдэл бичих

