Тэнгэрийн хязгаарт хүрэх мөрөөдөл хүн төрөлхтний ухаанд төдгөө нэн эртнээс эхлэн бүрэлдэн ирснийг  бид нисдэг тэрэг, далавчит хүмүүний тухай домгоос бэлхнээ харж болох билээ. Харин эдүгээ Монгол Улсад агаарын тээвэр үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож, уг түүхээс бүтээлцсэн МИАТ компанийн 69 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ удаагийн дугаараа бид бэлдлээ.

Ертөнцийн хаяаг товчилж, хором бүрийг хожихыг хүсэх энэ эринд онгоцгүйгээр орчлон ертөнцийг төсөөлөх аргагүй билээ. Монголын тэнгэрт хөлгийн дуун 69 жилийн турш тасраагүй, үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани энэ хугацаанд 512,000 удаагийн нислэг үйлдэж, 570 сая километр агаарын зам туулсан нь нийт дэлхийг 14,000 удаа тойрсонтой тэнцэхүйц. 

МИАТ-ийн туулсан он удаан жилийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн улс эх орон маань дэлхийтэй холбогдох суурь тавигдсан түүхтэй. Энэ түүхэн замналын ард олон арван нисгэгч, инженер, үйлчилгээний ажилтан, хамтрагч, үнэнч хэрэглэгчид бий. Тэдний нөр их хөдөлмөрийг гэрчилж голын нүүрэндээ бид тэдний төмөр хүлгүүдээс авхуулаад боловсон хүчин хүртэл мэдээллийг графикаар багтаалаа. 

Цаашлаад, агаарын тээврийн чухал арван тоог 10-р нүүрэнд багтааж, пянз, эрүүл мэндийн ундаа, ном гээд төрөл бүрийн сэдвээр баяжуулав. 

Оюутан, сурагчдын хичээл сургууль эхлэх дөхсөн эдгээр өдрүүдийг угтан шууд нислэгүүдийн үнийн мэдээллийг харьцуулан жишиж, цаг үеийн гадаад, дотоод мэдээ, АНУ-аас Монгол Улсад суугаа элчний арга барил зэргийг багтаасан нь цагаа олсон, хэрэгцээтэй мэдээлэл байх болно хэмээн найдаж байна.

Эцэст нь, унших соёлыг эрхэмлэж, цаасан сонинд чамбайлан шингэсэн мэдээллийг  хүлээн авч суугаа танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Онгоц агаарт хөөрөхөөс өмнө хөдөлгүүр асах дуу бидний зүрхийг догдлуулдаг шиг, энэ дугаар ч таны оюун санаанд мэдлэгийн салхи оруулна гэж итгэж байна. 


онцлох нийтлэлүүд

Би хэрхэн ажилладаг вэ?: АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган - Түүний хувьд бага ахуй наснаасаа бусад орны хэл соёлд нээлттэй хандаж, бүхнийг танин мэдэх хүсэлдээ хөтлөгдсөн нэгэн байсан төдийгүй энэ чанар нь дэлхийн олон улсад ажиллах боломжийг олгожээ.

Мэдүүштэй: Эрүүл мэндийн шидэт ундааны шид нь юундаа байна вэ? - Сүүлийн хэдэн жил бид биеэсээ жигшиж, цэвэрлэж, хоргүйжүүлэх хэрэгтэй гэсэн ойлголт дэлгэрсэн нь ямар учиртай вэ? Үнэхээр хааяа нэг “бохирдчихсон биеэ” цэвэрлэх хэрэгтэй байдаг уу? Ингэхдээ найруулж уудаг янз бүрийн шидэт ундаануудыг л хэрэглэж байж бид “цэвэрлэгдэх” үү? Унших

Номын тухай: Крис Хаүтоны “Мэдээллийн түүх” - Харин төдийгөөс өдий хүртэлх хүн төрөлхтний түүхийн хэлхээ холбоог үл таслан мэдээллийг бүтээж, түгээж, дамжуулж ирсэн төрөл бүрийн арга хэлбэрийн тухай уг номд өгүүлжээ. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi