Дэлхийн олон орны байгалийн шинжлэх ухаанд дурлагч хүүхдүүд хуран чуулж, билиг оюунаа уралдуулдаг олон улсын уламжлалт олимпиадууд өнгөрөгч сарын эхээр химийн хичээлийн төрлөөр эхэлсэн. Тэдгээр олимпиадыг зорьсон манай орны 20 тамирчин тус бүр амжилттай оролцож, шагналын богцоо дүүргээд ирсэн билээ. Иймд бид энэ удаагийн дугаартаа олимпиадын “од” сурагчдыг алдаршуулахаар шийдсэн юм.
Энэ удаа математикийн салбарт түүчээлж яваа оюунлаг залуусын төлөөлөл болох 11-р сургуулийн математикийн багш А.Ганбатын ажлын арга барилыг А7-р нүүрт онцоллоо.
Шагналт байр эзэлсэн сурагчдын болон олимпиадуудын мэдээллийг цаг хугацааны товёг ашиглан голын нүүрэнд зураглалаа. Эндээс тэмцээнүүдийн зохион байгуулагдсан хугацаа, байршил болон медалийн өнгийг харах боломжтой. Сонирхуулахад, Капитрон банкны хамт олон боловсрол, спортын олон талт үйл ажиллагааг дэмжих ажлынхаа хүрээнд олон улсад нэрээ мандуулсан математикчдыг шагнаж урамшуулсан талаарх мэдээллийг онцоллоо. Мөн Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар амжилт гаргасан багш, сурагчдыг мөнгөн шагнал, түрээслээд өмчлөх орон сууцны батламж, онгоцны тасалбар зэргээр урамшуулжээ.
Энтертайнмент сэдвийг ч энэ удаа орхигдуулсангүй. Энэ зун “box office”-ийг тэргүүлсэн топ кинонуудын тоон мэдээллийг А10-р нүүрэнд багтаав.
Тогтвортой хөгжил цахим товхимлын шинэ сарын дугаарт “мод тарих” гэх энгийн хэрнээ өндөр ач холбогдолтой үйлийн талаар өгүүлсэн “Байгаагаа арчлах уу? Шинээр тарих уу?” нийтлэлийг онцолж байна.
Улаанбаатарт үргэлжилсэн бороо орж байх хооронд “Made By Google 2025” арга хэмжээ зохион байгуулагдаж дууссан билээ. Тэд энэ удаа сегментээ илүү тэлэхийн тулд арга хэмжээг илүү энтертайнмент байдлаар зохион байгуулснаараа урьд урьдынхаас онцлог байлаа. Ингээд арга хэмжээний үеэр Google-ийн танилцуулсан бүх зүйлтэй А13-р нүүрээс танилцаарай.
онцлох нийтлэлүүд
Би хэрхэн ажилладаг вэ?: Нийслэлийн Ерөнхий боловсролын 11-р сургуулийн математикийн багш А.Ганбат - Математик өөрөө суурь шинжлэх ухаан болохоор энэ чиглэлээр явсан хүмүүс бүгд л багаасаа эхэлсэн байдаг. Миний хувьд тавдугаар ангиасаа математикийн амтанд дурласан гэж боддог юм. Учир нь энэ үеэс тооны хичээлд зориулах цагаа уртасгаж, сууж суран, олимпиадад нэмэлтээр бэлдэж эхэлсэн ... Унших
Тогтвортой хөгжил: Байгаагаа арчлах уу? Шинээр тарих уу? - “мод тарих уу, эсвэл одоо байгаа ой модоо хамгаалах уу?” гэсэн асуултын хариулт хамгаалах нь илүү чухал байх болов уу. Тэглээ гээд мод тарих нь чухал биш гэсэн үг биш. Харин эрэмбэ дараалал чухал ... Унших
Techworm: Хот, хөдөөг хослуулах Jetour T1-тэй танилц - Jet+Tour гэх хоёр үгийг нийлүүлж, яг л хувийн онгоцтой мэт тав тухаар аялж зугаалах боломжийг бүрдүүлэх зорилготой, сүүлийн жилүүдэд хүчээ авч буй автомашин үйлдвэрлэгч бол Jetour ...
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn