Юун түрүүнд уншигч та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. 

Хүүхэд багачууд албандаа мордон, оюундаа хөрөнгө оруулахаар зэхэж буй энэ үетэй давхцан “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн 30 жилийн ой тохиож байна. Иймд бид энэ удаагийн дугаараа уншигч та бүхний хөрөнгө оруулалтын боловсролд зориулан бэлтгэлээ. 

Сонины 21 дэх дугаарын “Би хэрхэн ажилладаг вэ?” буланд "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний ажлын арга барилыг танилцуулж байсан бол энэ удаа түүний амьдралын хэв маягийг сонирхуулах зорилгоор хувь хүний дадал, хобби, дуртай ном, кино зэрэг хариултуудыг багцлан бэлтгэснийг А7-р нүүрээс уншаарай.

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-д бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ, хувьцааны ханш өсөх, буурах үзэгдэл нь яг л галзуу хулганатай адил. Том зургаар нь харвал эдгээр компаниуд бүгд хамтдаа өсөлт рүү тэмүүлэх агаад уг хөдөлгөөнийг бид галзуу хулганаар дүрсэлж, уншигч та бүхний хөрөнгө оруулалтын боловсролд дэм болох бусад хэрэгцээт мэдээллийг голын өнгөт нүүрт багтаалаа. 

Харин 10 тоо булангаас “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн онцлох хувьцааны тоон мэдээллүүд, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа болон бусад чухал статистикийг харах боломжтой. 

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК хагас жил тутамд үйл ажиллагааны тайлан гаргадаг бөгөөд А11-р нүүрний “Мэдүүштэй” буланд тэдний 2025 оны эхний хагас жилийн тайланд багтсан онцлох үйл явдлуудыг багцлан хүргэж байна. 

“Оюу толгой” компанийн “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг бид олон ч нийтлэлээрээ тоймлон хүргэж байсан удаатай. Энэ удаа мөн адил бид тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй бодит ажлуудыг сонирхохоор Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумыг зорьж, 20 болон 40 га талбай заган ойтой танилцлаа. 

Тун удахгүй 38 дахь номын баяр тохиох гэж байна. Энэ удаа бид уламжлал ёсоор өнгөрөгч наймдугаар сард хэвлэгдсэн шинэ номуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Номын хорхойтнууд та бүхэн А13-р нүүрт түр саатаарай. 

Өнөөдөр бидний хийсэн сонголт, гаргасан хичээл зүтгэл, хийсэн хөрөнгө оруулалт бүр маргаашийн ирээдүйг бүтээгч билээ.


онцлох нийтлэлүүд

Би хэрхэн ажилладаг вэ?: "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн - Би хувьдаа “Хөдөлмөр хүнийг бүтээнэ” хэмээх үгтэй ихэд санал нийлдэг. Аливаа зүйлд зорьсон бол гагцхүү хөдөлмөрийн үр шимээр түүндээ хүрнэ. Тэр ч утгаараа аз гэдэг зүйл бэлтгэгдсэн хүнд л тохиодог юм шүү... Унших

Мэдүүштэй: “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн эхний хагас жилийн тайлан: Онцлох үйл явдлууд - Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан Богино хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг (2025-03-21) Дорноговь аймгийн Ханги, Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтуудад ажиллалаа...

Мэдүүштэй: Unread танилцав: “Оюу толгой” компанийн “100 сая мод” хөтөлбөр | I хэсэг - Манай хэрэгжүүлж буй “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор гэсэн говийн 4 аймагт цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр 6 сая мод тарих үүрэг, амлалттай. Үүнээс 3.5 сая модыг Өмнөговь аймагт тарих юм... Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn