Энэхүү дугаарыг бэлтгэж байх үед биткойны ханш түүхэндээ анх удаа 125,000 долларыг давав.

Өнгөрсөн жилээс эхлэн институцийн хөрөнгө оруулагчдад улам нээлттэй болж, бусад хөрөнгө оруулалтын хэрэгслийн адил дүрэм журмаа хангах болсон нь энэ өсөлтийн нэгэн том шалтгаан. Өөр нэгэн шалтгаан бол мэдээж улс орнуудын хандлага. Дэлхийн хамгийн том гүрнүүдийн нэг болох АНУ-ын Ерөнхийлөгч Трампаас эхлээд биткойн болон бусад криптовалютыг дэмджэг, үүнийг ирээдүй мөн хэмээн цохон тодорхойлдог улс төрчид олон. Тиймдээ ч тэдний гаргаж буй улс төрийн шийдвэрүүд криптовалютын ус, тосыг ялгаж өгсөөр.

Монгол Улсын хувьд нэгэн үе крипто халуурал болж, 50 орчим койн зах зээлд анхлан арилжаалах үе шат (ICO)-даа л гэхэд нийт 1 их наяд төгрөгийг босгож байв. Хараа хяналтгүй тэлж, тэгэх замдаа иргэдийг хохироох нь ихсэх болсон тул Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох журам, дүрмийг баталснаар үүссэн хөөснүүд нэг нэгээрээ хагарсаар өнөөдөр криптогийн тухай ярьдаг хүн бараг л үлдсэнгүй.

Уг нь бид тэртээ 2017 онд Крипто Үндэстэн болох тухай шат шатандаа ярьж байлаа. Гэтэл өнөөдөр криптог ашиглах бус үүгээр дамжуулан хурдан хугацаанд ашиг хийхийг хүссэн хэсэг бүлэг хүмүүст ашиглуулаад, энэ салбарт итгэх итгэлээ гээжээ.

Бид криптог богино хугацаанд мөнгөө үржүүлэх боломж гэж хардгаас биш блокчэйн технологи болон түүнтэй холбогдох инновацууд бидний амьдралыг хэрхэн өөрчлөх тухай даанч хомс мэдэж байна. Ийм ч учраас технологи, бизнесийн агуулгыг тогтмол бүтээдэг манай редакцын хувьд крипто салбар нэгэн чухал сэдэв байсаар ирсэн билээ.

Тэр ч утгаараа бид долоо хоног тутмын сониныхоо 19-р дугаарыг “Биткойн эрийн цээнд хүрэв” хэмээн нэрийдэж байсан бол энэ дугаараа “Цахилж яваа цахим алт” хэмээн нэрлэлээ. Улмаах дэлхий дахины хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон дотоодын зах зээлд амжилтаараа манлайлсаар байгаа Ардкойныг онцлон бүтээв. Таны мэдлэгт тусаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Мэдээж энэхүү дугаарын агуулга нь ямар нэгэн санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд уншигч таныг хорвоо ертөнцийг өөрчилсөөр байгаа энэхүү технологийн талаар мэдлэгтэй байгаасай хэмээн бүтээсэн гэдгийг дахин сануулъя.

Шинэ дугаараа шимтэн уншаарай.


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

Би хэрхэн ажилладаг вэ?: Крипто валютын энтрепренер, Ethereum-ийг хамтран байгуулагч Чарльз Хоскинсон - Cardano-гийн үүсгэн байгуулагч, крипто салбарын хамгийн алдартай ентрепренерүүдийн нэг Чарльзтай ярилцав. Унших

Журнал: Номхон далайг дарвуулт завиар гаталж буй Ариука: “Нептун” хөлгөөр Мексикээс Таити, Таитигаас Палау хүрч буй Ариукагийн нэг өдрийг сонирхуулав. Унших

Мэдүүштэй: Трампын ташаа мэдээлэл: Аутизм ба Парацетамол - Сүүлийн хэд хоног улс төр болно шинжлэх ухааны салбарыг талцуулж буй нэгэн асуудлын учрыг тайлав. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi