Оны отгон дугааруудынхаа нэгийг уншигч танд өргөн барьж буйдаа туйлын таатай байна. Энэ удаагийн сонины хамтрагч бол “Боломжийг хүн бүрд” уриатай Unitel STEAM HUB. 

“Нобелийн шагналд хөтлөх” хэмээн тодорхойлсон нь ч учиртай. Яагаад гэвэл ШИМТ боловсрол бол ирээдүйн эздийг итгэлтэйгээр бэлтгэн гаргах, чанартай иргэн хүнийг цогцлоон хөгжүүлэх гол түлхүүр юм. Сониуч байдлаас өдгөө хүн төрөлхтөн бидний хөгжил дэвшил үүсэн бий болсон билээ. 

Гагцхүү энэхүү сэдлийг өгөх, сурч мэдэх хүслийг нь өдөөх чухал үүргийг 21 аймаг, Улаанбаатарын Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Unitel STEAM HUB төв гүйцэтгэж буй.

Бид голын өнгөт нүүрүүддээ комик байдлаар тус төвийн үйл ажиллагааг сонирхолтойгоор тайлбарлахыг хичээсэн бөгөөд 2023 онд анхны төвөө нээж асан тэдний тухай илүү нарийн тоо баримт, гаргасан үр дүнг мэдэхийг хүсвэл А10 нүүрийг зориорой. Цухас дурдахад,  хүүхдүүдэд авчирч буй тэдний боломж, үр нөлөөг “Enjoy AI Global Final” олон улсын тэмцээнд  Дрон кодчиллын төрөлд алтан медаль хүртсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын II сургуулийн 9в ангийн сурагч, 14 настай Р.Ууганбаяр хүүгийн амжилтаар илэрхийлж болох биз ээ. 

Мэдээж бид технологийн агуулгуудаа орхигдуулсангүй. А11 нүүрт OpenAI-ийн хиймэл оюуныг түүчээлэх цогц төлөвлөгөөг цомхон байдлаар танилцуулав. Удаах нүүрт уламжлал ёсоор жил бүрийн төгсгөлд Apple компанийн App Store-оос онцлох аппуудыг алдаршуулдаг. Бид ч бас уламжлал ёсоор энэ оны шилдгүүдийг сийрүүлэн хүргэж байна.

Сурагчдын өвлийн амралт эхэлж буйтай холбогдуулан энэ өвөл хүүхдээ хаашаа аялуулж болох зөвлөгөөг А13 нүүрт хуваалцав. Өвлийн аяллыг төлөвлөхдөө хүүхдийнхээ насны сэтгэлзүйн онцлог, аюулгүй байдал, суралцах хэв маягт тохируулах нь хамгийн чухал гэнэ.

Сонины арын нүүрт жил бүр гаргадаг “Бэлгийн хөтөч” контентынхоо 100 бэлгийн жагсаалтыг хуваалцсаны сацуу онцлох 10 бэлгийг гэрэл зураг, товч тайлбарын хамт хүргэлээ. Эрхэм уншигч та бүхэн эндээс сонголтоо хийгээрэй.  

Ингээд сониныхоо 69 дэх дугаарыг тухлан сууж, таалан уншина уу. Даваа гарагт дандаа гарчигла!

Онцлох нийтлэлүүд

Би хэрхэн ажилладаг вэ?: NTV телевизийн Гүйцэтгэх захирал А.Баярбат: Хэвлэл мэдээллийн салбарын тод өнгө NTV телевиз болон Медиа Групп ХХК-ийг удирдан чиглүүлэгч түүний ажлын арга барилтай танилцъя.

Techworm: Бялууны хэрчим бүрийг бүтээгч OpenAI: OpenAI-ийн хиймэл оюуныг түүчээлэх цогц төлөвлөгөөг цомхон байдлаар уншигч танд танилцуулъя. Унших

Techworm: Аpp Store-ийн 2025 оны шилдэг апп, тоглоомууд: App Store Awards-ийн 45 финаслистаас шалгарсан 17 апптай танилцацгаая. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe