Даваа гараг бүр хүлээн уншдаг сонины маань 97 дахь дугаар таны гарт хүрч байна. Бид энэ удаа Өмнийн говийн тал нутагт өндийн босож буй нэгэн бүтээн байгуулалтыг онцолсон нь “Ухаа заг” төсөл юм. МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Оюу толгой”-н “100 сая мод” амлалтын хүрээнд Рио Тинто групп, “Оюу толгой” компанийн хамтын түншлэлээр хэрэгжиж буй уг төслөөр Өмнөговь аймгийн Ханбогд сумд 300 га талбай бүхий заган ой сүндэрлэх аж. Чухамхүү яагаад заавал заг мод вэ гэдгийн хариултыг голын өнгөт нүүрүүдээс олж мэдээрэй. Цухасхан дурдахад заг мод ургасан газарт салхины хүч саарч, хөрсний халалт болон чийгийн ууршилт эрс багасдаг гэнэ.

Ярилцлагын зочноор “Америк Хангай” нэрээр бидний эчнээ танил Лавелл Маршаллыг онцоллоо. Бид түүнтэй тавдугаар сарын сүүлчээр сонирхолтой яриа өрнүүлсэн бөгөөд төлөвлөгөө ёсоор манай баяр наадамд хүч үзэн, сумдын барилдаанд оролцож буй. Герман-Америк гаралтай тэрбээр хэрхэн Өвөр Монголд суурьшин амьдарч, яаж үндэсний бөхийн карьераа эхлүүлснийг ярилцагаас шимтэн уншаарай. Бүрэн эхээрээ лхагва гарагт вэбсайт дээр нийтлэгдэх болно.

Үргэлжлүүлэн 10 тоо буланд энэ жилийн Үндэсний их баяр наадмын тухай онцлох тоонуудыг хүргэв. Сонирхуулахад, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 1,580 автомашины зогсоолыг 9 цэгт байршуулжээ. Мөн уламжлал ёсоор хөлбөмбөгийн ДАШТ-ий сонирхолтой нийтлэлийг А11 нүүрээс унших боломжтой. Сонирхолтой статистик, тоон баримт, онцлох мэдээллүүдийг багтаасан.

Сонины эрхлэгчийн хувиар А13-р нүүрт тоймлосон “Дааврын тухай миний мэдэх бүх зүйлс” номын тухай нийтлэлийг зорьж уншихыг санал болгоё. Даавар гээч дасал болсон сэдвийн учир начрыг олохыг хүсвээс магад энэ ном танд туслах биз ээ.

Хамгийн сүүлийн нүүрт 7-р сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд болох баяр наадмын онцлох хөтөлбөрүүдийг багцаллаа. Наадмын хөтөлбөрөө төлөвлөхөд нь нэмэр болох болтугай.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн халуун мэндийг уншигч танаа дэвшүүлье.


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

Америк Хангай буюу Лавелл Маршалл: Түүний хувьд багаасаа тулааны урлаг, чөлөөт бөхийн спортоор хичээллэж ирсэн бөгөөд карьерын замнал нь 2015 оноос үндэсний бөх рүү шилжиж, Өвөр Монголд тогтмол бэлтгэл сургуулилт хийн аж төрж буй.

FIFA WORLD CUP 2026: 4 гол асуулт, 8 түлхүүр тоглогч, 16 статистик: Энэ бол ДАШТ-ий хасагдах шатны эхний тойргийн товчлол. Герман, Нидерланд, Япон мултарч, Бельги, Англи, Аргентин арайхийн “даруухан” өрсөлдөгчдөө дарж авав. Франц, Испани, Бразил фаворитын статусаа хадгалж үлдлээ. Унших

“Дааврын тухай миний мэдэх бүх зүйлс” номын тухай: Эмэгтэй хүн бүр амьдралынхаа аль нэг үед дааврын тухай мэдэх бүр шаардлагатай болдог. Учир нь эрэгтэй хүмүүстэй харьцуулахад бид илүү их дааврын савлагаа дунд амьдардаг. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe