Unread Today сонины 100 дахь дугаарт тавтай морил. Эхэлж байхдаа баяр наадам, цас бороо, гуниг гутралыг даван 100 дугаар гаргана гэж төсөөлж ч байсангүй ээ.
Уншигч та бүхнийхээ дэмжлэгээр энэ тоонд хүрлээ. Хэрэв сонинг маань хэн ч сонирхож, тогтож уншаагүй бол бид 100 долоо хоногийн турш Ням гараг бүр шинэ дугаар хийнэ гэдэг үлгэр болох байлаа. Уншигч танд унших соёлыг өөрийн биеэр үлгэрлэн түгээж буйд редакцын хамт олныхоо өмнөөс талархлаа илэрхийлж байна.
Долоо хоног бүр орон даяар олон мянган сонин үнэгүй сонин тараана гэдэг хамтрагч байгууллагагүйгээр төсөөлөхийн аргагүй зүйл. Цаасан хэвлэл, утга начиртай агуулгыг дэмжин ажилладаг хамтрагч нартаа ихэд баярлалаа. Та бүгдийн дэмжлэгтэйгээр бид бүтээхийг хүссэн агуулгаа эрх чөлөөтэй, цар хүртээмжтэй хийж чадаж байна.
100 дахь түүхэн дугаарын хамтрагчаар “Монгол хүн та 100 наслаг” уриатай, энэ жил 10 жилийн ой нь тохиож буй Имартын хамт олон ажилласан нь онцгой хувь тохиол байлаа.
Тэд уг философио зөвхөн өндөр наслахаас гадна, хамгийн гол нь “хайртай хүмүүстэйгээ илүү олон мөчийг өнгөрүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх илүү их хугацаатай байх” хэмээн тайлбарладаг аж. Тийм ч болохоор Имарт хэрэглэгчдэдээ өдөр тутмын хэрэгцээгээ нэг дороос, хялбар, хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлж, тэдний үнэ цэнтэй цагийг хэмнэхийг зорьдог бөгөөд тэрхүү хэмнэсэн цаг бүр нь хэрэглэгчдэд гэр бүл, эрүүл мэнд, дуртай зүйлдээ зориулж, амьдралынхаа агшин бүрээс илүү их утга учиртай мэдрэх боломж олгодог байна.
Бидний сонины зорилго ч үүнтэй агаар нэг. Бид сатаарал, сенсац дэндсэн энэ цаг үед уншигч таны цагийг хэмнэж, алдалгүй унших ёстой агуулгуудыг долоо хоног бүрдээ нэг удаа хүргэх гэж энэхүү сониноо бүтээдэг билээ.
Энэ 100 дугаар бидэнд олон үнэтэй сургамж, илүү ихийг бүтээх урам зориг өглөө. Дараагийн 100 дугаарыг ч мөн даваа гараг бүр дандаа гарчиглаарай. Баярлалаа.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
Ц.Дэлгэрмаагийн “Шагундалагийн ертөнц” романы тухай: Орчин үеийн уран бүтээлч залуусын сэтгэлгээний онцлог, тэдний хоорондох харилцаа, хайрын дурлалыг өөр нэгэн хэмнэлээр нээх бүтээл. Унших
Samsung Unpacked 2026 дээр танилцуулсан бүх зүйл: Энэ удаагийн Unpacked арга хэмжээ Лондонд болж Galaxy Z Fold 8, Galaxy Z Flip 8, Samsung watch 9 болон анхны ухаалаг шил мөн зээлийн картаа танилцууллаа. Унших
Mamamade Creative Studio: Гар урлалын бүтээлч студи: Мөнгөн бөгж урлах, гэрэлтдэг сар бүтээх, сувдан чимэглэл хийх зэрэг 10 гаруй төрлийн гар урлалын хөтөлбөртэй бизнесийг онцолж байна. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГ
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe
Сэтгэгдэл бичих

