“Одиссэй”-ээр амьсгалж, COP17 хуралдаа бэлдэх эдгээр өдрүүдэд манай хот намрын бэлтгэлдээ хэдийн ороод эхэлжээ. Хамтрагчтай сонины дугаарууд ярилцлага, төлөвлөгөө, баталгаажилтын шат дараалсан үйл явцаас бүтдэг бол редакцын дугаар бидний хувьд багаараа ярилцаж, тухайн долоо хоногийнхоо контентын агуулга, цар хүрээ, анхаарал төвлөрөх сэдвээ тохирох зэрэг илүү дотно уур амьсгалаас бүтдэг. Мөн сонины тэдгээр дугаарт сэтгүүлч бид өөрсдийн сонирхлоор бичиж боловсруулсан нийтлэлүүдээ хэвлэмэл байдлаар хуваалцах таатай боломж болдог билээ.
Тэр дундаа энэ удаагийн сонин манай редакцын өөр өөр чиглэлийн, өнгө өнгийн агуулгаар баялаг дугаар боллоо. Тухайлбал бидний байгаль орчинд нүүрлээд буй цөлжилт, газрын доройтолтой холбоотой тогтвортой хөгжил булангийн нийтлэл, Мөн хүн төрөлхтний уран зохиолын сор бүтээл Одиссэйн тухай, түүнчлэн оны эхний хагаст үзэгчдийн хүртээл болсон онцлох 10 бүтээлийг танилцуулсан 10 тоо булан гээд сонирхож унших сэдэв олон бий.
Харин дугаарын маань гол “фокус” бол оны эхний хагаст хиймэл оюуны салбарт гарсан сонин сайхан. Facebook рүү ороход л хиймэл оюунаар хийсэн бичлэг, постер, бичвэр угтаж буй энэ үед хиймэл оюуны тэргүүлэх компаниуд юуны төлөө өрсөлдөж, юугаа сайжруулахаар уралдаж буйг голын өнгөт нүүрэнд багтаасан юм. Хиймэл оюун 2026 оны эхний хагаст шинжлэх ухаан, анагаах ухааны салбарт ямар боломжуудыг бий болгож, нөгөөтээгүүр ямар аюул авчраад буйг ч орхигдуулсангүй.
Уламжлал болсон “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын буландаа дөрөвдүгээр сард нийтлэгдсэн “Гурван тоорой” элэгний нухашны брэндийн үүсгэн байгуулагч Н.Батцэцэгийн ярилцлагыг хуваалцав. Анх Шонхор зах дээр зогсож наймаа хийж сурсан тэрээр эдийн засагч мэргэжилтэй. Бизнесээ тэгээс эхлүүлж өөрийн нэрээр гэхээс илүү бизнес, бүтээгдэхүүнээрээ танигдсан түүний ярилцлага шимтэм түүхээр дүүрэн ажээ.
Ингээд сонины 101 дэх дугаараа тухлан уншина уу.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
“Гурван тоорой” брэндийн захирал Н.Батцэцэг: Ажил хичээл, амралт зугаалга гээд ямар ч үед жинхэнэ монгол “snack” болдог элэгний нухашны “Гурван тоорой”брэндийг энэ удаа онцоллоо. Нийгмийн шилжилтийн үед өнгө төрхөө хадгалсаар ирсэн тус компанийн замнал хэн бүхэнд сонирхолтой. Унших
Одиссэйгээс онцлох 10 санаа: Хэдхэн хоногийн өмнө алдарт кино найруулагч К.Нолан Одиссэйн туульсаас сэдэвлэсэн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод буй. Манай редакц энэхүү уран зохиолын сор бүтээлээс онцлох философи, үзэл санаа, сургамжийг багцаллаа. Унших
Яагаад цөлжилт XXI зууны хамгийн том сорилтуудын нэг болсон бэ?: Одоогийн байдлаар дэлхийн 3.2 тэрбум хүний амьдрах орчин доройтож, цөлжилтийн улмаас жил бүр дэлхийн ДНБ-ийн 10 хувь нь салхинд хийсэж байна. Тэгвэл энэ чимээгүй өөрчлөлтөд бид хангалттай анхаарал хандуулж чадаж байна уу? Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГ
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe
Сэтгэгдэл бичих

