2026 оны бараг 70% нь өнгөрч жилийн хамгийн “нухацтай, ажилсаг” үеүд айсуй. Энэ удаагийн дугаартаа бид зуны өдрүүдийг санагдуулам өнгөлөг голын нүүрийг бүтээлээ.
Та бидний сайн мэдэх Худалдаа Хөгжлийн Банкны Бритто карт Монголын зах зээлд нэвтрээд хэдийн 5 жилийг үджээ. Үүнтэй холбоотойгоор бид Бритто төслийн тухай танилцуулахаар бэлдсэн юм. Анх ковидын дараахан танилцуулагдсан уг төсөл тухайн үеийн цар тахлын дараах “гундуу” үеийг сэргээж илүү эерэг, дулаахан мөн нийгэмдээ бодит үр өгөөжтэй ажлуудыг хийж байснаараа онцлог.
Бразилын алдарт уран бүтээлч Ромеро Бриттогийн өнгөлөг дүрслэл, тод хар хүрээ, сайн сайхныг онцолж харуулах бүтээл залуу харилцагчдыг татаж, бүр хэрэглэгчдийн картын идэвхтэй хэрэглээ 40%-иас 67% болон өссөн нь Ази тив дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байсан түүхтэй.
Энэ мэт зөвхөн банк, санхүүгээс гадна нийгэмд бүтээсэн үнэ цэнээс нь сонирхохыг эсвэл зүгээр л Ромеро Бриттогийн зураг, уран бүтээлч болсон түүхтэй танилцахыг хүсвэл голын өнгөт хоёр нүүрийг уншаарай.
Мэдээж өнгөрсөн хоёр долоо хоногийн хамгийн их анхаарал татсан сэдэв болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөсөнтэй холбоотойгоор бенто, дотоод мэдээж мөн А11-р нүүрэнд COP17-той холбоотой үр дүн, онцлох тоо, хэлэлцээр мөн Тал хээрийн төлөвлөгөөний тухай бэлдлээ. Хэрэв та уг хурлын бодит үр дүн нь юу байсныг мэдэхийг хүсвэл дотоод мэдээ болон бенто хэсгээс илүү мэдээлэл авах болов уу.
Цаашлаад COP17 дээр олон, зэрэг хэлэлцээр хийгдэж, хамтын ажиллагаа хэрэгжиж байх хооронд хоёр санаачилгыг бид онцолсон юм. Энэ бол газрын доройтлыг дагалдаж ирдэг ус болон агаарын бохирдолтой холбоотой Голомт банкны хоёр санаачилга. Чухам юуг хэрэгжүүлэхээр ямар газар хамарсныг А12-оос мэдээрэй.
Ингээд сонины тоглоомуудаа тоглоод, номын тухай буланг уншиж энэ дугаарын онцлох зочинтой танилцаад шинэхэн сониноо тухлан уншина уу!

онцлох нийтлэлүүд
Тогтвортой хөгжил - Монголын тал нутаг дэлхийд ямар үнэ цэнтэй вэ?: COP17-ын үеэр Монгол Улс дэлхий дахинаа "Тал хээрийн төлөвлөгөө" хэмээх алсын хараагаа танилцуулсан билээ. Энэ төлөвлөгөөний утга учир, үнэ цэнийг ойлгохоос урьтаж тал нутгийнхаа онцлогийг ойлгох нь зөв биз ээ. Унших
Номын тухай - Eden Snowdrop-ийн “Сувдан Наутилус” номын тухай: Eden Snowdrop гэх нэрийг хараад орчуулгын ном гэж тааж байвал буруу таалаа. Монголдоо нууц нэрээр бүтээлээ туурвидаг түүний анхны бүтээлийг манай редакц уншиж, задлан бичлээ. Унших
Мэдүүштэй - Агаарын бохирдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах Голомт банкны санаачилгууд: COP17-ын үеэр төр, хувийн хэвшлүүд санамж бичигт гарын үсэг зурж, хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ төсөл, хөтөлбөрөө танилцуулсан эдгээр өдрүүдээс чухал хоёр үйл ажиллагааг манай редакц онцолж байна. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГ
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe
Сэтгэгдэл бичих

