Ном биднийг шинэ ертөнцтэй уулзуулдаг бол дуу хөгжим нэгэн хэмнэл дор нэгтгэдэг. Энэ удаагийн дугаар маань соёлын эл хоёр ертөнцийн огтлолцол болон таны гарт хүрч байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр өрнөсөн 40 дэх удаагийн Номын баярыг тохиолдуулан бид сониныхоо голын өнгөт нүүрүүдэд онцлох 40 шинэ номыг сорчлон хүргэж байна. Шинээр хэвлэгдэн гарсан олон бүтээлээс гадна ном бидний гарт хэрхэн ирдэг, унших сонголт, дадал соёл бүрэлдэхэд хэвлэлийн газрууд ямар оролцоотой байдгийг “Хэвлэлийн газрууд бидний унших соёлд хэр нөлөөтэй вэ?” нийтлэлээрээ хөндлөө. Номын баяраар зөвхөн шинэ ном худалдаж авахаас цааш, тэдгээр бүтээлийг сонгож, бүтээж, уншигчдад хүргэдэг экосистемийг хамтад нь анзаараасай хэмээн хүссэн нь энэ.
Харин энэ дугаарын ковер дүрслэлийг ирэх онд 25 жилийн ойгоо угтах Playtime Music Festival-д зориулан бүтээв. Монголын дуу хөгжимд дуртай залуусын үе үеийн огтлолцох талбар болсон Playtime-ийн дугуй талбайг пянзтай зүйрлэж, түүнийг тойрон хөгжимд нэгдэж буй залуусыг дүрсэллээ. 25 жилийн турш өөр өөр үе, өөр өөр хөгжим, өөр өөр хүмүүсийг нэг талбайд уулзуулж ирсэн фестивалийн зохион байгуулагч та бүхэнд бүгдээс түрүүнд ойн баярын мэнд хүргэе!
Ташрамд, 25 жилийн ойгоо угтан Playtime Music Festival 699,000₮-ийн үнэтэй тасалбараа 299,000₮ болгон хямдруулжээ. Энэ үнээр тасалбараа авахыг хүсвэл 10-р сарын 1-нээс өмнө Shoppy.mn-ээс захиалаарай.
Хиймэл оюуны хэт хурдацтай хөгжлийн үед монголчууд бид хэн байх, ямар стратеги, төлөвлөгөөтэй байх вэ гэдэг нь нэн чухал. Энэ асуултын хариуг Монголд эрэлхийлж буй AI Academy Asia-ийн хамт олны ажиллах арга барил, энэ сарын 25-наас эхлэх сургалтуудын тухай мэдээллийг А7-р нүүрэн дэх ярилцлагаас хүлээн авч уншаарай.
Цаашлаад хиймэл оюуны тухай ул суурьтай эргэцүүлэхийг хүсвэл 8-р сарын 26-нд gatesnotes.com веб дээр нийтлэгдсэн Билл Гэйтсийн "Хиймэл оюуны түйвээнтэй эрин ирлээ, одоо ямар сонголт хийх нь бүхнийг шийднэ" эсээний бүрэн орчуулгыг А12-р нүүрээс уншихыг санал болгоё.
Ингээд манай сонины 108 дахь дугаарыг тухлан сууж, таалан уншина уу.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
Номын тухай: 40 дэх удаагийн Номын баяраас онцлох 40 бүтээл: Уламжлал ёсоор номын баярыг угтан танилцуулагдсан онцлох бүтээлүүдийн жагсаалтыг хүргэж байна. Унших
Бид хэрхэн ажилладаг вэ?: “AI Academy Asia”-ийн хамт олон: Хиймэл оюуны боловсролоос гадна судалгаа, технологийн хөгжүүлэлт, бодлогын зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж буй хамт олонтой танилцъя. Унших
Онцлох төсөл - impact LAB: Импакт бүтээх амархан боллоо!: Нийгэмд эерэг нөлөө бүтээх байгууллагууд, бизнесүүд, хэрэглэгчдийг холбох гүүр нь болж буй нэгэн орон зайг онцоллоо. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
Түгээлтийн цэг
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe
Сэтгэгдэл бичих

