Нэгэн зууны өмнө бидний өвөг дээдэс Анхдугаар Үндсэн хуулиа батлан Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг цогцлоожээ. Тодруулбал, 1924 оны 11-р сарын 26-ны 16 цаг 17 минут. Энэ мөчөөс л өнөөгийн Монгол Улсын төр засгийн тогтолцооны суурь тавигдсан гэсэн үг.

“МОНГОЛЫН ЖИНХЭНЭ АРДЫН ЭРХ ЧӨЛӨӨГ ИЛТГЭН ТУНХАГЛАХ НЬ” хэмээн эхэлдэг энэ хууль бол бидний хувьд тусгаар тогтнол, эрх чөлөө, шинэ нийгмийн эхлэл байсан юм. Тиймээс ч тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхын аргагүй чухал өдөр билээ. Энэ жил түүхэн 100 жилийн ой нь тохиож буй. Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолын 100 жилийг нүдээр үзэж, биеэр туулна гэдэг угтаа тун чиг өндөр хувь заяа. Эл баярт өдрийг уншигч тантай хуваалцаад зогсохгүй, сонины дугаараа Анхдугаар Үндсэн хуулийн сэдвээр эрхлэн гаргаж буйдаа туйлын баяртай байна.

Залуус бидний хувьд Үндсэн хууль гэдэг ердөө л үг төдий байх нь нийтлэг. Тиймээс Үндсэн хууль тэр дундаа Анхдугаар Үндсэн хуулиас онцлох агуулгуудыг уншигчдын дуртай “А-Я” нийтлэлээр (A8-9 нүүр) дамжуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлийг уншсан байхад Монгол хүн та тусгаар тогтнол, эрх чөлөөний талаар илүү өргөн мэдээлэлтэй болно гэдэг үл эргэлзэнэ.

Харин A11 нүүрэнд одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж буй хамгийн өндөр настай үндсэн хуулиудыг жагсаав. Энэхүү жагсаалтаас аливаа улс гүрэнд хууль гэдэг ямар чухал баримт бичиг болохыг мэдэх боломжтой.

Чухал сэдэв, хүнд ажлаасаа бага ч болов чөлөө авъя гэвэл цайны цаг хэсгийн сэтгэхүйн бодлогод багтсан чүдэнзний бодлогыг бодох гээд оролдоод үзээрэй. Таны тархийг арай өөрөөр “зовоох” нь дамжиггүй.

Эцэст нь, 11-р сарын 26-ны мягмар гарагт манай сошиал хуудсуудаар (@unreadtoday) ороод гараарай. Таны харааг баясгах нэгэн зүйлийг бид бэлдсэн байгаа.

Бидний Монгол Үүрд Мандаг Бадраг!

Онцлох нийтлэлүүд

7 хоногийн тойм: Twitter-ийг залгамжлагч + Glicked-ийн давлагаа + Comcast-ийн хуваагдал: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших

Би хэрхэн ажилладаг вэ? - Н.Сэргэлэн: Монголын тэргүүлэгч банкны удирдлагын түвшинд ажиллаж, банк санхүүгийн салбарт манлайлж яваа Н.Сэргэлэнтэй ярилцаж, ажлын арга барил, амьдралын үнэт зүйлстэй нь танилцав. Унших

Тайлбарлах нь: Тунхаглан Тэмдэглэе: Анхдугаар Үндсэн хуулийн тухай А-Я: Хуультай холбоотой таны мэдэх ёстой бүхнийг жагсаав. Унших

Түгээлтийн цэгүүд

- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС

Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.