Уншигч та хэзээ нэгэн цагт шөнийн хязгааргүй тэнгэр лүү ширтэж, гялалзан харагдах одод дээр чухам юу байдаг талаар бодож байсан уу? Тэдгээр одод хэдэн тэрбум жилийн тэртээ үүсэж, сансрын уудам орон зайг туулсаар бидэнд ирж буй гэрэл гэдгийг ч хаа нэгтээ сонссон л байж таараа.
Одод бол өнгөрсөн түүхийн илрэл буюу энэхүү сонины А11-р нүүрт байх “Гайхамшигт Галилей ба Ертөнцийн эхлэл” нийтлэлд томьёолсноор энэ цагийн “цаг хугацааны машин” юм.
Тиймээс л бид хаанаас гаралтай вэ? Бид хаашаа яваа вэ? зэрэг оршихуйн үндсэн асуулт бүрийн хариулт нь сансар, тэр дундаа хязгааргүйн уудамд олон өнгөөр гялалзах өнгөт гаргуудад оршиж буй гэлтэй.
Эдгээр оддыг Дэлхийн иргэд бидэнд илүү ойртуулж, сансрын нууцыг тайлж буй баатрууд бол телескоп тэр дундаа эх дэлхийгээс хэдэн сая км зайд хөвж яваа сансрын телескопууд. Энэ сард манай төрөл зүйлийн бүтээсэн хамгийн хүчирхэг “James Webb” телескопын гурван жилийн төрсөн өдөр тохиож буй тул сонины эл дугаараа “Хязгааргүйг тольдох нь” хэмээн нэрийдэв.
Хязгааргүй сансрын тухай өгүүлэх дугаарт маань магад СКАЙтелийн шинээр гаргаж буй, хязгааргүйн бэлгэдэл болсон 69 дугаарлалтаас илүү таарах хамтрагч үгүй биз ээ. Энэхүү дугаарлалтын дэлгэрэнгүй мэдээллийг A12 нүүрээс аваарай. Мөн тус группийн Гүйцэтгэх захирал Г.Амарчингүний хоёр жилийн өмнөх ярилцлагыг A7 нүүртээ хэвлэв. Үнэ цэнтэй олон өнцгийг олж мэдээрэй.
Харин A8-9 нүүртээ “James Webb” телескопыг илүү ойроос танилцууллаа. Дэлхий гэдэг хүн байлаа гэж бодвол уг телескоп бидэнд байгаа хамгийн сайн дуран юм. Иймээс л бид холыг ойртуулах энэ дурангаа мэддэг байх хэрэгтэй.
Мөн энэ долоо хоногоос эхлэн манай сонинг цаасаар унших боломжгүй бол цахимаар унших боломжтой болсныг дуулгая. newspaper.mn хаягаар зочлоорой.
Онцлох нийтлэлүүд
7 хоногийн тойм: Рекорд борлуулалт + Шилдэг хот + Түүхэн үзвэр: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших
Би хэрхэн ажилладаг вэ? - Скайтел группийн гүйцэтгэх захирал Г.Амарчингүн: 2016 оноос СКАЙтел группт бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирлаас эхлээд гүйцэтгэх захирлын алба хүртэл дэвшин ажиллаж буй түүний ажил, амьдралын арга барилтай танилцав. Унших
Techworm: Хүн төрөлхтний холын нүд James Webb-ийг танилцуулах нь: Гурван жилийн ой нь тохиож буй алдарт телескопын талаар мэдэх ёстой бүхнийг тайлбарлав. Унших
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД
- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС
Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.