Гадаа хүйтэн ч сэтгэлд дулаахан арванхоёрдугаар сарын ес дэх өдөр сониныхоо 15-р дугаарыг уншигч танд өргөн барьж байгааг хүлээн авна уу.

Бид энэ удаа М-Си-Эс Кока-Кола компанитай хамтран “Хүн бүр Санта” гэх агуулга дор бусдад Санта шиг нинжин сэтгэлтэй, тусч өгөөмөр, хайр түгээгч нэгэн байгаарай хэмээн уриалж байна. Үнэхээр л өдөр бүр бидний амьдралд өнгө нэмэх тэдгээр эрхэм хүмүүсийн ачаар асуудал, бэрхшээлүүд арай нимгэрдэг юм шиг ээ.

Бид бүгдээрээ, өдөр бүр хайртай хүмүүсийнхээ хувьд, магад үл таних нэгний хувьд ч Санта шиг гайхалтай хүн байж чадна гэдгийг энэ удаагийн ковер зурагтаа дүрслэхийг хичээлээ. Цас бударсан баярын өдөр айл айлын цонхоор, өнгө өнгийн амьдрал хэрхэн өрнөж буйгаас халуун дулаан мэдрэмж авна гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөн хүн бүрийн дурсамжид гэгээн мөрөө үлдээсэн Санта гээч эрхэм чухам хэн байсан талаар, яаж хүн төрөлхтний соёл уламжлалд ийнхүү нэвт шингэсэн тухай нийтлэлийг А11-р нүүрэнд дэлгэлээ. Үүний сацуу А12-р нүүрэнд бидний сонгосон арван оролцогч Өвлийн өвгөнөөс авч байсан мартагдашгүй бэлгийн түүхүүдээ хуваалцсан юм.

Энэ удаагийн дугаараас 8, 9-р нүүрийг дамнан байршсан “Anyone can be Santa” хэмээх дүрслэлийг дурдахгүй өнгөрч үл болно. Энгийн, минимал загвартай боловч эл зурвасын эхэнд дурдсанчлан өргөн агуулгыг өөртөө тээж байгаа билээ. Та бүхэн сонины ковер зураг болон энэ өнгөт нүүрийн алийг нь ч дэлгэн “патиар” татуулж, олон нийтэд сүлжээн хуваалцан эерэг агуулга түгээх боломжтой шүү. Мэдээж биднийг mention эсвэл tag хийхээ бүү мартаарай.

Бид тоглоомын хэсэгтээ нэгэн шинэ төрлийн бодлого (Тоон дундах үсэг) нэмсэн бөгөөд хариултыг хамгийн олсон бол манай Инстаграм руу илгээгээрэй.

Ингээд 15-р дугаарыг маань тухлан сууж, таалан соёрхоод ирж буй ондоо өдөр бүр Санта шиг “өгдөг хүн” байхын төлөө хичээгээрэй.



онцлох нийтлэлүүд

7 хоногийн тойм: Онц байдал + Тархины ялзрал + Тиктокийн ирээдүй: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших

Би хэрхэн ажилладаг вэ? - М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: Кока-Колаг өдгөө монголчуудын хамгийн их хэрэглэдэг, хамгийн сайн таньдаг ундаа болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн нэг Л.Мягмаржав ээлжит зочноор оролцов. Унших

10 ертөнц, 10 өнцөг - Дурсамжийн цоморлог: Өвлийн өвгөнөөс авсан мартагдашгүй бэлгүүд: Бид өвлийн өвгөнд итгэдэг байсан хүүхэд насныхаа дурсамжийг уудална уу хэмээн 10 эрхмийг урьж, мартагдашгүй бэлгийн түүхийг нь хуваалцлаа. Унших



ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД

- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС

Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.