Тамирчдын бэлтгэл, арын алба, дасгалжуулагчдын бүрэлдэхүүн, ивээн тэтгэгч, үзэгчдийн тоо зэргээс харахад өнгөрсөн хэдхэн жилд сагсан бөмбөгийн спорт бүхий л талаараа нэг шат ахижээ. Ойрын өдрүүдэд энэ улирлын аваргын төлөөх тоглолт улам ойртож, уур амьсгал ч ширүүсэх болов.
Иймд бид сонины шинэ дугаараа Үндэсний дээд лигийн 30 дахь удаагийн аваргын төлөөх цувралыг угтан бэлтгэлээ.
Энэ улиралд “Хасын Хүлэгүүд” эсвэл “Бишрэлт Металл”-ын аль нэг нь аварга авах нь хэдийн тодорхой болсон. Гэхдээ гол нь аль нь вэ? Таамаг дэвшүүлэхэд тань туслах статистикууд болон энэ улирлын онцлох үйл явдлуудыг А8-9 нүүртээ инфографикаар дүрсэллээ. Та өөрийн таамгаа дэвшүүлж, цувралын харьцааг таагаад, биднийг дурдан сошиал хаягтаа оруулаарай.
Мөн шалгарч үлдсэн хоёр багийн онцлох тоглогчдын статистик мэдээллийг арын нүүрэнд бүтээлчээр дүрсэлсэн бөгөөд тус бүрийн постерын доод хэсэгт гарын үсэг зуруулах зай үлдээсэн. Та бүхэн боломжийг ашиглаад хайртай тоглогчдынхоо гарын үсгийг цуглуулаарай.
Монголын сагсан бөмбөгийн анхны эмэгтэй импорт тоглогч бол О.Хулан. Тэрээр өнгөрсөн жил 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, багаараа хүрэл медаль хүртсэн бөгөөд уг үйл явдлын дараахан манай “Онцлох таван тоглолт” нийтлэлд оролцсон юм. Энэхүү нийтлэлийг А11-р нүүрээс уншаарай.
Онцлох нийтлэлүүд
Долоо хоногийн тойм - Өнгөрсөн долоо хоногт дотоод, гадаадад болсон онцлох үйл явдлуудын мэдээг тоймлон бэлтгэв.
Би хэрхэн ажилладаг вэ? - Өнгөрсөн долоо хоногт Blue Origin компанийн New Shepard хөлгөөр сансарт ниссэн зургаан бүсгүйн нэг, сансрын инженер Айша Бөү нь гурван жилийн өмнө Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “STEM салбарын эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт гол илтгэгчээр уригдаж, тухайн үедээ “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн зочноор оролцож байсан билээ. Унших
Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулангийн онцлох таван тоглолт - 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртсэн түүхэн бахархалт мөч өнгөрсөн жил тохиосон билээ. Хавьд тохиогоогүй тэрхүү амжилтын нэг хэсэг болсон тамирчин О.Хулан бол бидний энэ удаагийн зочин. Тэрээр энэхүү нийтлэлд өөртөө хамгийн их өөрчлөлтийг авчирсан, тэр ч утгаараа хамгийн үнэ цэнтэй таван тэмцээнийг хуваалцлаа. Унших
"BLUE ORIGIN"-ий бүтэлгүй аялал - Өнгөрсөн долоо хоногт Blue Origin компани New Shepard хөлгөөрөө зургаан эмэгтэй гишүүнтэй багийг сансарт хөөргөлөө. Харин уг аялал маркетингийн нэг хэрэгсэл байв уу? эсвэл үнэхээр феминист бодлого, шийдвэр байв уу? гэдгийг уг нийтлэлээр товчхон задалъя. Унших
түгээлтийн цэгүүд
- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд