Энэ удаагийн дугаартаа ялгаатай байдлуудаа ардаа орхиж, зөрчилдөөнүүддээ цэг тавин нэгэн дээвэр дор орж чадсан Европын улсууд буюу тэдний үүсгэн байгуулсан Европын Холбооны тухай өгүүллээ.
Европын Холбоог бид нэг визээр зорчдог Шенгений бүстэй адилтган үзэх нь элбэг ч угтаа энэ холбоо нь санхүү, улс төр, нийгэм, боловсрол гээд олон салбараа эрх тэгш хөгжүүлж, гишүүн орон бүрийнхээ хөгжилд анхаардаг сонирхолтой бүтэц юм. Тиймдээ ч Европын Холбооноос санаа аван дэлхийн өнцөг булан бүрд холбоод үүсгэсээр байна.
Энэ долоо хоногт Европын Холбоог үндсэн сэдвээ болгож байгаа нь учиртай. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Европын өдөр тохиосон юм. Энэхүү тэмдэглэлт өдөр нь тэртээ 1950 онд Франц, Герман улсуудын хооронд байгуулсан нүүрс, гангийн үйлдвэрлэлээ нэгтгэх гэрээтэй холбоотой билээ. Уг гэрээ нь Европын улс орнуудыг дундын эрх ашигтай болгох, улмаар өмнө нь тохиож байсан шиг зөрчил мөргөлдөөн, дайн тулаан гаргахаас сэргийлэх зорилготой байв. Энэхүү зорилго нь биеллээ олж хөрш улс орнууд нэгдсээр 1992 онд 12 орон өдгөө бидний мэдэх Европын Холбоог албан ёсоор үүсгэн байгуулжээ.
Ингээд тэд 1955 оноос эхлэн Европын Зөвлөлийн ашиглаж байсан цэнхэр дэвсгэр дээрх алтан шар өнгийн 12 одтой тугийг албан ёсны тугаа болгов. Сонирхуулахад, 12-ын тоог тэд эв нэгдэл, тэгш байдал, төгс төгөлдрийн илэрхийлэл гэж үзсэн байна.
Европын Холбоо нь өөрөө нэгэн улс шиг хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагатай байдаг тул тэдгээрийг хамгийн энгийн байдлаар тайлбарласныг та бүхэн өнгөт нүүрийн инфографикаас сонирхоорой. Мөн тус холбооны тухай мэдэх ёстой 10 тоог ч онцлов. Өнгөрсөн жил манай “Би хэрхэн ажилладаг вэ” буланд ярилцлага өгсөн Монгол Улсад Европын Холбоог төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын ярилцлагыг хараахан уншиж амжаагүй бол ярилцлагын булангаас заавал уншаарай.
Шинэ дугаараа тухлан сууж уншина уу.
Онцлох нийтлэлүүд
7 хоногийн тойм - Шинэ пап + Ялалтын баяр + Үрэх төлөвлөгөө: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуудыг тоймлов. Унших
Би хэрхэн ажилладаг вэ? - Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните: Анх сэтгүүлчийн мэргэжлээр ажлын гараагаа эхэлж, улмаар олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн Элчин сайдтай ярилцав. Унших
Өртөөлөгчид - Хөгжмөөр хөглөгдсөн Б.Баярцэнгэл: Бид түүний удахгүй цацагдах дуунуудтай нь танилцан, “хөгжимлөг” хэдэн хормыг өнгөрүүлэв. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд