Зуны урин дулаан улирал бол Монгол Улсын хувьд гадаад харилцаа, жуулчны урсгал, соёлын солилцооны оргил үе. 

Энэ бол зөвхөн байгалийн гоо үзэсгэлэнгээр бус, мөн Монголын брэнд имижийг дэлхийд таниулж буй хувь хүн, баг хамт олон, санаачилга бүрээрээ улс эх орноо сурталчлах үе юм. Иймээс энэ удаагийн дугаарт бид дэлхийн тавцанд Монголын нэрийг өндөрт өргөж яваа онцлох төсөл, санаачилгуудыг онцоллоо.

Голын нүүрт Монгол Улсыг дэлхий дахинд таниулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж буй чухал төсөл, хөтөлбөрүүдийг багцлан хүргэлээ. Харин 10 тоо буландаа монголчуудын шинжлэх ухаан, урлаг соёл, байгаль орчин зэрэг салбарт гаргасан амжилтуудыг дэлгэрэнгүй бичив. 

Үргэлжлүүлэн Techworm булангийн нийтлэлдээ “Windstorm: The Legend of Khiimori” тоглоомын тухай бүтээгч Aesir Interactive студийн маркетингийн ахлах менежер Руперт Очснертой ярилцсаныг сийрүүллээ. Энэхүү тоглоомд 13-р зууны үеийн Монголын өртөөнд ажилладаг улаач охины адал явдал (action, adventure)-ыг харуулахын зэрэгцээ өргөн уудам нутгаар хэсэн (open world), олон төрлийн ер бус үзэгдлийн учрыг олдог (mystery) аж. 

Түүнчлэн  өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн чухал үйл явдлуудын нэг бол яах аргагүй элсэлтийн ерөнхий шалгалт байлаа. Цаг үетэй холбогдуулан дотоодын их сургуулиудын содон хөтөлбөрүүдийн тухай бүхий л хэрэгтэй мэдээллийг багтаасан нийтлэлийг бэлдлээ. Хэрэв хараахан мэргэжлээ сонгоогүй, сургуулиа сонгоогүй ахлах ангийн сурагчид байвал уг нийтлэлийг заавал уншаарай. 

Дэлхийн бүтээлч салбар, зар сурталчилгааны ноён оргилын Grand Prix Cannes Lions  2025 наадмын шилдгүүд тодорч дууслаа. Бид шилдгийн шилдэг санаануудыг тоймлон хүргэлээ.

Ингээд шинэхэн дугаараа тухлан уншина уу. Ташрамд хэлэхэд даваа гарагт дандаа гарчигладаг үнэнч уншигчдадаа талархъя.

онцлох нийтлэлүүд

Би хэрхэн ажилладаг вэ? - Жил бүрийн зургаадугаар сарын 23-ны өдөр болдог Олимпын өдрийг тохиолдуулан МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийн 2017 онд манай сайтад өгсөн ярилцлагыг дахин сийрүүлэв. Унших

Techworm - Өнгөрсөн сард “Windstorm: The Legend of Khiimori нэртэй видео тоглоом Kickstarter платформоос 500,000 евро буюу 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг амжилттай татсан билээ. Тус тоглоомыг бүтээгч Aesir Interactive студийн маркетингийн ахлах менежер Руперт Очснертой ярилцсан сонирхолтой яриаг ийнхүү буулгав. Унших

Мэдүүштэй - Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж, мэргэжлээ сонгох эгзэгтэй мөчид тулж ирээд буй хэн бүрд зориулж, тэр бүр түгээмэл байдаггүй, ховор, сонирхолтой зургаан мэргэжлийг энэхүү нийтлэлээрээ хүргэв. Унших

сонин байршиж буй цэгүүд

- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд