Намар болж, наймдугаар сар айлчлан ирлээ.
Энэ удаагийн дугаартаа бид нэгэн чухал уриалгыг хүргэж буй. Тодруулбаас, МУ-ын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны улсын төсөвт олон нийтийн саналыг авах тухай зарласан. Иргэн бүрийн чих тавьж, чухалчлан үзэх учиртай ирэх оны төсөвт санал хүлээн авах ажил эл сарын 1-ний өдрөөс 14-ний өдрүүдэд өрнөнө.
Үүнтэй холбогдуулан бид голын өнгөт нүүрүүддээ улсын төсөв хэрхэн батлагддаг үйл явцыг товчхон тайлбарлаж, бидний байр сууриа дэвшүүлэх боломжтой зургаан санал асуулгыг тус бүрчлэн танилцуулсан юм. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй билээ.
Би хэрхэн ажилладаг вэ? ярилцлагын энэ удаагийн дугаарт сүүлийн 30 гаруй жил эдийн засгийн салбарт хүчин зүтгэж буй, эдийн засагч, судлаач Н.Энхбаяр гуайн 2022 оны ярилцлагыг хуваалцав. Аливаа улсын халдашгүй дархан байдал эдийн засгийн хараат бус байдалтай шууд холбоотой байдаг.
Мөн 10 тоо буланд энэ онд тохиосон байгалийн гамшгуудын талаарх тоо баримтыг онцолсон ба энэ бүхний учиг шалтгаан болсон уур амьсгалын өөрчлөлт биднийг тойрч бус дайран гарч байгааг дахин нэг сануулахыг зорьсон юм. Уншигч та нэгийг бодож нэжгээдийг тунгаах биз ээ.
Мэдээж сонирхууштай, мэдүүштэй агуулгуудыг хүргэхээр урт хугацааны амралтын дараа урам зоригтой ажлын горимоо асаах 7 зөвлөгөөг хуваалцсаныг алдалгүй уншаарай. Тэрчлэн, сүүлийн үед алдаршаад буй мачаны тухай 4 үнэн, 4 худал ойлголтыг шинжлэх ухаанчаар тайлбарлалаа.
Биднийг амарч байх зуур хэвлэгдсэн долоодугаар сарын онцлох номуудыг танилцуулахаа ч мартсангүй. Шинээр унших бүтээл хайж байгаа бол эл нийтлэлд анхаарлаа хандуулаарай.
Ингээд гэнэтийн бэлэгтэй 50 дахь дугаараараа эргэн уулзацгаая.
онцлох нийтлэлүүд
Би хэрхэн ажилладаг вэ? - Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр
Тэрээр сүүлийн 30 жил макро эдийн засаг, судалгаа шинжилгээний чиглэлд дотоод болон гадаадад мэргэшин ажиллаж ирсэн ба Монголын тэргүүлэх эдийн засагчдын нэг билээ. Унших
Мэдүүштэй - Мачаны тухай 4 үнэн, 4 худал
Өнөө цагийн алдарт ундаа болох мачанд ямар төрлийн ашигтай бодис агуулдаг вэ гэдгээс эхлээд соёл, бизнесийн талаас ямар нөлөө авчирч буйг энэ нийтлэлд тайлбарлалаа. Унших
Номын тухай - Долоодугаар сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд
Биднийг амарч байх зуур өнгөрсөн сард эдгээр бүтээл хэвлэгдэн гарчээ. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд