Долоо хоног тутмын сониныхоо тав дахь дугаараар уулзаж байна. Намрыг угтан эхлүүлсэн сонин маань нэг л мэдэхэд өвлийн хүйтэн өдрүүдийн эхэнд иржээ.
Энэ дугаартаа контент, тэр дундаа видео контент хэмээх нүсэр атлаа энгийн сэдвийг хөндөж байна. Товчхондоо, бид өнөөдрийн амьдралаа контентгүй төсөөлөхийн аргагүй болжээ. Энэхүү шинэ төрлийн мэдээллийн суваг бөгөөд технологийн дэвшилтэй дасан зохицоос өөр аргагүйд хүрээд байна.
Унтахаар хэвтэхдээ, машиндаа түгжрэхдээ, хүүхдээ сатааруулахдаа, цайны цагаараа, амралтын өдрөөрөө контент л үзэж байна. Үүнийг дагаад богино рийл, шууд дамжуулалт, сошиал стори, кино контент, инээдмийн бичлэг гээд видео контентын төрөл нэмэгдэж, чанар сайжирсаар байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр чанаргүй, оюуны өмчийн эрхгүй контентууд та бидний дэлгэцийг дүүргэжээ.
Тиймээс бид энэ үзэгдлийг “контентын шуурга” хэмээн нэрлэж буй. Хүчтэй шуурга бидэнд шинэ бүхнийг авчирч, мэддэг бүхнийг маань өөрчилдөг нь үнэн. Харин бэлтгэл муутай байвал сайн гэхээсээ илүү муу үр дүнг дагуулна. Иймд уншигч таныг үзэх контентдоо нэн ухамсартай хандаж, өндөр шүүлтүүр тавьж, оюун өмчийн эрхийг дээдлэхийг уриалж байна.
Сонины ярилцлагын буландаа та бидний сайн мэдэх, зурагчин Максын анх удаа монгол хэл дээр өгч буй ярилцлагыг онцлов. Мөн манай редакцын шинэхэн цуврал болох “Журнал”-аараа дэлхийн олон шилдэг киноны визуал эффект дээр ажилласан Д.Төмөртогтохын ажлын нэг өдрийг харуулав.
Энэ дугаарын онцлох нийтлэл бол гарцаагүй “XX зууны шилдэг 100 монгол кино” жагсаалт-нийтлэл. Манай орон хаанаас эхэлсэн, хаа хүрж яваа гэдгийг мэдэхийг хүсвэл эдгээр киног алдалгүй үзээрэй.
Эцэст нь, контент үзэх шинэ соёлыг түгээж буй LookTV-ийн хамт олонд талархлаа илэрхийлье.
Даваа гарагт дандаа гарчигла!
ОНЦЛОХ нийтлэлүүд:
7 хоногийн тойм: Хос сар + Бүтцийн шинэчлэл + Ухаалаг шил: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших
Би хэрхэн ажилладаг вэ?: Гэрэл зурагчин Макс Мюнх: Follow The Tracks” аялал жуулчлалын компанийн үүсгэн байгуулагч, инстаграм хуудаснаа 600 мянга гаруй дагагчтай мэргэжлийн зурагчны ажлын арга барилтай танилцав. Унших
Мэдүүштэй: Яг одоо үзэх 20 дугаар зууны шилдэг 100 монгол кино: Шинэ кино контентууд өдөр бүр олон арваар мэндэлж буй энэ үед манай улсын түүх, соёл, ахуйг өгүүлэх 100 шилдэг киноны жагсаав. Унших
Журнал: Barbie киноны визуал эффектийг бүтээлцсэн монгол инженер Төмөртогтохын журнал: Дэлхийн шилдэг бүтээлүүд дээр ажилласан монгол мэргэжилтний нэг өдрийг өгүүлэв. Унших
Techworm: Биднийг унтаж байхад Meta-гийн танилцуулсан бүх зүйл: Meta-гийн намрын арга хэмжээгээрээ танилцуулсан шинэ бүхнийг хураангуйлав. Унших
Долоо хоног тутмын Unread Today сонин түгээгдэх цэгүүд:
- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Central Tower, 17 давхар
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.