Ажлын томилолтоор манай редакц Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хэдэнтээ зорьж байсан билээ. Очих бүрд сумын төв цэцэглэн хөгжиж буй нь илт ажиглагдах ба үүнийг дагаад ард иргэдийнх нь аж байдал, амьдрал ахуй ч өнгө ижил өөдлөн дэвшиж байлаа. Гагцхүү энэ бүхний цаана эл дугаарын хамтрагч Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн хамт олон болон сумын засаг захиргаа, ард олны хүч хөдөлмөр байгаа нь лав. Тиймдээ ч бид шинэ дугаартаа тус сангийн бүтээн байгуулалтыг уншигч та бүхэнд илүү дэлгэрэнгүй танилцуулахыг хичээлээ.
Тодруулбал, 2022 оноос эхтэй тус сангийн хамт олны тухай бид “Бид хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын буландаа онцолсон ба үйл ажиллагаа, бодитоор хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийнх нь талаар голын нүүрүүдэд дэлгэрэнгүй тайлбарлав.
Үндэсний лигүүдийн тоглолт арвин буй 11-р сарыг тохиолдуулан бид 30 жилийн ойтойгоо золгож байгаа Монголын Волейболын лигийг “10 тоо” буланд онцолсон юм. Ойн баяр давхцаж буй дээд лигийн тоглолтод эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг өрсөлдөж байгаа ба 1-р тойргийн тоглолт энэ сарын 20-нд өндөрлөх гэнэ. Сонирхуулахад, бид үнийн самбартаа волейбол болон сагсанбөмбөгийн тоглолтуудын тасалбарыг үнийг харьцуулан оруулсан шүү.
Гурав дахь жилдээ манай редакцтай хамтран зохион байгуулж буй “The Media Show” арга хэмжээ энэ сарын 15-нд болох товтой. Үүнтэй холбогдуулан энэ жилийн тайзнаа гарах эрхмүүдийг А11 нүүрт танилцууллаа. Тус арга хэмжээгээр бид мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж, ойрын сонин сайхнаа хуваалцан, салбарын болох болохгүй бүхнээ хэлэлцэж, бүрэн утгаараа “шоуддаг” билээ. Мэдээж тус арга хэмжээ зөвхөн хэвлэл мэдээллийн салбарынхан бус мэдээллийн боловсролыг эрхэмлэдэг хэн бүхэнд нээлттэй.
“Анагаахын физикийн олон улсын өдөр” болон эрдэмтэн Мэри Кюригийн төрсөн өдөрт зориулсан тусгай нийтлэлийг А12 нүүрээс уншаарай. Түүний нээсэн радий ба полиони нь орчин үеийн цацрагийн эмчилгээ, цөмийн анагаах ухаан болон анагаахын технологийн үндэс болсон тул бид ийнхүү онцолсон юм.
Ингээд шинэ дугаараа шимтэн уншаарай. Таны энэ долоо хоногийн ажил үйлсэд амжилт ерөөе!

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
Бид хэрхэн ажилладаг вэ? - Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн хамт олон: Тэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг аюулгүй, гэр бүлд ээлтэй, тогтвортой хөгжил бүхий орчин үеийн суурин болгон хөгжүүлэх эрхэм зорилготой. Унших
Мэдүүштэй - “The Media Show 2025” арга хэмжээний тухай таны мэдэх ёстой бүх зүйл: Арваннэгдүгээр сар айлчлан ирэхтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн салбарт зориулсан нэгэн арга хэмжээ зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ бол The Media Show. Унших
Мэдүүштэй - Үл үзэгдэгч шидтэнүүд: Анагаахын физикчид: Мэри Кюригийн нээсэн радий ба полиони нь орчин үеийн цацрагийн эмчилгээ, цөмийн анагаах ухаан болон өнөөгийн анагаахын салбарын технологийн үндэс болжээ. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi


