Шинэ жилийн уур амьсгалаар дүүрэн арванхоёрдугаар сарын удаах дугаартаа бид “хайртай дотнын хүмүүстээ барих хамгийн том бэлэг бол эрүүл мэнд юм” гэх сэдвийг голлон бэлтгэлээ. Ингэхдээ эмч ба хиймэл оюуны хамтарсан, хамгийн үр дүнтэй хослол болох NURA эрт илрүүлгийн төвтэй хамтрав.

“Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн энэ удаагийн дугаарт “Prodent” шүдний эмнэлэг болон AiDent брэндийн үүсгэн байгуулагч, нүүр амны их эмч Э.Ануударийн ярилцлагыг онцоллоо. Тэрээр Бүгд Найрамдах Куба Улсын Гаваны их сургуульд НАСС-ийн нүүр амны их эмчээр суралцаж, Япон Улсын Нагояа хотын Айчи Гакуйн их сургуульд Анагаах Ухааны Докторын зэргээ хамгаалжээ.

Удаах өнгөт нүүрүүдэд эрт илрүүлэг, тэр дундаа NURA эрт илрүүлгийн төвөөс гаргасан бэлгийн багцуудтай холбоотой мэдээллийг багтаалаа. Уншигч та өөртөө болон гэр бүл, дотнын хүрээллийн хүмүүстээ эрүүл мэндийг бэлэглэхийг хүсвэл эдгээр нүүрийг бүү алгасаарай. 

Жил бүрийн өдийд ялангуяа бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд тулгардаг “шүдний өвчин” бол ханиад томуу. Үүнээс улбаалан хичээл цахимаар орох эсэх, вакцин, эмнэлгийн ачаалал, хүртээмж гээд олон асуудал хөндөгддөг. Гэвч энэ бүхний эцэст хүүхэд багачууд эрүүл байж, ханиад томууг эсэн мэнд давах нь л юу юунаас илүү чухал билээ. Иймд ханиад томууны үед ээжүүд хүүхдээ хэрхэн асарч байгаа тухай нийтлэлийг А11-р нүүрт бэлтгэлээ.

Өнгөрөгч сарын сүүлээр манай редакц цахилж яваа цахим алт буюу биткойн, блокчэйн технологийн тухай таны мэдэх ёстой бүхнийг багтаасан "Цахим Алт" номын шинэчлэгдсэн гуравдугаар хувилбарыг Монголын анхны криптовалют Ardcoin-той хамтран бүтээсэн. Тус номын тухай нийтлэлийг А12-р нүүрээс хүлээн аваарай. 

Мөн манай редакц жил бүрийнхээ уламжлал ёсоор шинэ жилийн бэлгийн хөтөч контентоо бэлдэж эхэлсэн бөгөөд хамтран ажиллахыг хүссэн байгууллагуудад зориулсан мэдээлэл бүхий баннерыг арын өнгөт нүүртээ багтаалаа. QR-аар дамжуулан бэлгийн багцынхаа мэдээллийг илгээгээрэй. 

Эдгээр болон бусад сонирхолтой нийтлэлийг энэхүү сонинд багтаалаа. 


онцлох нийтлэлүүд

Би хэрхэн ажилладаг вэ?: AiDent брэндийн Үүсгэн байгуулагч, нүүр амны их эмч Э.Ануударь - Монголд үйлдвэрлэл хөгжихгүй гэдэг яриа олон сонссон. Ялангуяа шүдний сойзны үйлдвэрлэл ... Бид өнөөдөр нийгмийн хариуцлагын хүрээнд, ашиг олох зорилгоор бус шүдний цоорлыг бууруулах зорилгоор монгол хүний амны хөндийн онцлог, хэв шинжид тохирсон шүдний сойзыг үйлдвэрлэж байгаа... Унших

10 ертөнц, 10 өнцөг: Ханиад томууны үед ээжүүд хүүхдээ хэрхэн асарч байна вэ? - Би өөрөө төрөөд удаагүй нялх биетэй байгаа. Эхийн биеийн байдал, дархлаа нь нярайтай шууд холбоотой учир хөхүүл үед дархлаа дэмжих уламжлалт аргуудаар буюу шөл устай амин дэмтэй хоол сайн идэх, нойр сайн авах зэргээр биеэ тэнхрүүлэх гэж хичээж байна ... Унших

Номын тухай: Цахим Алт номын шинэчилсэн 3.0 хэвлэлийн тухай - “Цахим Алт 3.0” мөнгө яагаад үүссэн, хүн төрөлхтөн яагаад үүнд итгэж ирсэн, алт яагаад төгс мөнгөнд дөхөж очсон хөрөнгө болсон, уламжлалт системүүд өнөөдөр яагаад бидний хэрэгцээг хангаж чадахаа больсныг энгийнээр тайлбарлаж эхэлдэг ... Унших


Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi