Дэлхийд Нобельтой, Монголд сонгуультай долоо хоног өнгөрлөө.
Шинжлэх ухаан, уран зохиол, энх тайвны шилдгүүдийг алдаршуулдаг Нобелийн шагналын физик, химийн төрөлд хиймэл оюун ухаантай холбогдох судалгаа, нээлтүүд шалгарсан нь онцлууштай.
Харин уран зохиолын төрөлд монголчуудад “Цагаан хоолтон” зохиолоороо танигдсан БНСУ-ын Хан Кан зохиолч ялсан нь бидэнд ойр санагдсан нь лав. Энх тайвны шагналыг цөмийн зэвсгийн эсрэг байгууллага, анагаахын шагналыг молекул биологийн шинэ судалгаа авлаа.
Дэлхий нийт ийнхүү Нобелиор амьсгалсан бол бид харин Орон нутгийн сонгуулиар амьсгалсан юм.
Нийт 8,000 гаруй мандатын төлөө нийслэл, аймаг, дүүрэг, сумын түвшинд 17,500 орчим нэр дэвшигч өрсөлдлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 1,120,021 иргэн саналаа өгсөн бөгөөд үр дүнд нь МАН бүх түвшинд ялалт байгуулав.
Нобель ч тэр, сонгууль ч тэр бидний амьдралд чухал нөлөөтэй. Нэг нь хүн төрөлхтний ололт амжилтын одоог дүгнэж байгаа бол нөгөө нь та бидний өнөөдрийн дүн, ирээдүйн итгэлийг илэрхийлж буй. Яг л нэг зоосны хоёр тал гэсэн үг. Энэ долоо хоногийн дугаараа “Тоо юу? Сүлд үү?” гэж нэрлэсэн нь ийм учиртай. Тоо ч чухал, сүлд ч чухал. Та бид дэлхий нийт хаана явж байгааг мэдэхийн зэрэгцээ, улс оронд маань юу болж байгааг ч анхаардаг байх учиртай.
Энэ ташрамд, өнгөрсөн долоо хоногийн “Уйлах уу? Дугуйлах уу?” сониныг зорин авсан, тогтон уншсан, сонгууль өгөхдөө авч явсан уншигчдадаа баярлалаа. Залуус, улс төр гэх хоёр бүлгийн зааг улам нэмэгдэж буй эл цаг үед улс төрийн идэвх гаргаж, сонгуулиа өгсөнд гүнээ талархаж байна.
Даваа гарагт дандаа гарчигла.
Д.Түшигт-Эрдэнэ

ОНЦЛОХ нийтлэлүүд:
ОНЦЛОХ нийтлэлүүд:
7 хоногийн тойм: Сонгууль + Чансаа + Робот: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших
Би хэрхэн ажилладаг вэ?: CERN-ий судлаач доктор Б.Баасансүрэн: Европын цөмийн судалгааны төв CERN-ий LHCb коллаборацид судлаачаар ажиллаж буй Доктор Б.Баасансүрэнтэй ярилцав. Унших
Мэдүүштэй: Орон нутгийн сонгуулиас онцлох 24 зүйл: Сонгуулийн үр дүнгээс анзаараагүй үлдсэн байх магадлалтай сонирхолтой баримтуудыг жагсаав. Унших
Techworm: Биднийг сонгуульдаж байхад Tesla-гийн танилцуулсан бүх зүйл: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Tesla-гийн We, Robot арга хэмжээний чухал зүйлсийг сорчлов. Унших
Тайлбарлах нь: Нобель 2024-ийн эзэд: ХЭН? ЯАГААД?: Хүндэт Нобелийн шагнал хүртсэн эрхмүүдийн судалгаа, бүтээлүүдийг дэлгэрэнгүй танилцуулав. Унших

Долоо хоног тутмын Unread Today сонин түгээгдэх цэгүүд:
- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Central Tower, 17 давхар
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.

Сэтгэгдэл бичих

