Даваа гараг болж, 2026 он ийнхүү албан ёсоор эхэллээ. Уншигч таныг баярын амралтаараа өнгөрсөн оноо эргэцүүлж, шинэ оны төлөвлөгөөгөө эмхэлж амжсан хэмээн найдаж байна. Мөн даваа гаргийн өглөө бүрийг шинэхэн сонинтой эхлүүлдэг соёлыг хэдийн өөртөө суулгаж, сониноо эргүүлж, оноо эхлүүлж байгаад талархлаа. 

Цаг хугацаа хэмээх гарт баригдалгүй урсан өнгөрч, нэг л мэдэхэд нэг долоо хоног, нэг сар, нэг жил гэсээр зогсолтгүй урагшилж оддог зүйлийг багахан ч атугай тогтоон барихад цаасан хэвлэл тус нэмэр болж буй гэдэгт эргэлзэхгүй байна. Өнгөрсөн жилийн адилаар энэ жил ч мөн манай редакц долоо хоногийн даваа гараг бүр монгол сонины шинэ дугаар, пүрэв гараг бүр англи сонины шинэ дугаараа уншигч танд илгээж байх болно. 

Санал хүсэлт гарвал сонины редакцтай newspaper@unread.today цахим шуудангаар холбогдоорой. 

Баярын амралтаасаа гарахаар хичээж буй энэ долоо хоногийн дугаартаа бид 2026 оны таамгуудаа дэвшүүллээ. Өнгөрсөн жилийн 18 таамгаас 8 нь биеллээ олсон бол энэ жилийн таамгууд он гараад хэдхэн хонож байхад л эхнээсээ биелээд эхэлсэн байна. Уншигч та мөн өөрийн сонирхдог, ажилладаг, мэддэг салбартаа таамаг дэвшүүлж, ирээдүйг таах гээд үзэхийг урьж байна.

Амралтын өдрүүдээр хангалттай амарч чадаагүй байгаа бол А11-р нүүрийн нийтлэлийг уншиж, зөв амьсгалын ач холбогдлыг олж мэдээрэй. Харин 1-р сард унших номоо хайж буй уншигчдадаа зориулан өнгөрсөн сард шинээр хэвлэгдсэн номуудыг танилцуулсныг А12-р нүүрээс олж хараарай. 

Энэ жилийн “Би хэрхэн ажилладаг вэ” цуврал ярилцлагын салхийг хагалж, уул уурхай, эрдэс баялгийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж буй “МНРИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А. Цолмон ажил амьдралын арга барилаа хуваалцлаа. 2026 онд бид олон олон шилдэг мэргэжилтнүүдийн үйл хэргийг алдаршуулж, үнэ цэнтэй санаа сэдлийг нь уншигч тантай хуваалцах болно. 

Хэрэв уншигч танд “Би хэрхэн ажилладаг вэ?”, “Өртөөлөгч”, “Журнал” зэрэг зочинтой булангуудад  санал болгох зочин байгаа бол манай редакцын editor@unread.today хаягаар бичиж ирүүлээрэй. 

Энэ оны эхний сонин уншигч танд түр зуур амсхийх орон зай, түмэн явдлын учрыг тайлах бодол санаа өгөх болтугай. Шинэ ондоо бид илүү ихийг бичиж, уншигч та илүү ихийг уншаарай. 


Онцлох нийтлэлүүд

7 хоногийн тойм: 2026 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд: Энэ жил та биднийг хүлээж буй томоохон үйл явдлууд дээр таамаг дэвшүүлж, яагаад гэдгийг нь ч тайлбарлав. Унших

Мэдүүштэй: Чанартай нойрноос ч илүү чухал амралт: зөв амьсгал: Баярын амралтаараа хангалттай амарч чадаагүй уншигчдадаа зориулан амрах үр дүнтэй нэгэн аргын тухай бичив. Унших

Номын тухай: 2025/12: 12-р сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд: Өвөл унших номын жагсаалтад тань туслахаар өнгөрсөн сард шинээр хэвлэгдсэн номуудыг онцлов. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe