Амар байна уу,
Энэхүү редакцын зурвасыг Истанбул хүрэх OM161 нислэгээс бичиж байна.
Элэг зүрхнээс уяатай эх оронд маань хайрын баяр дуусаж, хахир өвөл цаашилж, хаврын улирал хаяанд иржээ. Ирэх ирэхдээ гал морь хөлөглөн гэрийн гадаа ирсэн байна.
Манай редакц сонин хэвлэх болсон нь Цагаан сартай салшгүй холбоотой. Тодруулбал, 2024 оны Сар шинээр анхны 16 нүүртэй сониноо хийсэн юм. Нийт 1000 ширхэг хэвлэсэн тус сонин тэр дорхноо дуусаж, тэрүүхэндээ ховрын бараа болсон нь бидэнд хэвлэмэл медиаг сэргээхэд хувь нэмрээ оруулах дохио болж байлаа.
Түүнээс хойш монгол сонины 77 дугаар, англи сонины 27 дугаарыг уншигч таны гарт хүргэсэн байна.
Сонин бүрдээ сэтгэлээ шингээж хийдэг ч цагаан сарын сонин маань энэ бүхний эхлэл гэдэг утгаараа бусдаасаа арай илүү онцгой санагддаг юм.
Энэхүү онцгой дугаарыг маань баярын өдрүүдээр хэрэг болгон авч, цаг гарган уншиж буй танд ирэх морин жилдээ эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөж байна.
Сонины маань зургийг эсвэл сонинтойгоо зураг авхуулаад сошиал сүлжээндээ оруулбал манай @unreadtoday хаягийг дурдахаа бүү мартаарай. Мөн бид сониндоо шаардлагатай шинэчлэлүүдийг морин жилээс эхлэн шат дараатай хийх тул санал, хүсэлтээ newspaper@unread.today цахим шуудангаар ирүүлээрэй. Уншигч таны санаа оноо бидэнд хамгаас үнэ цэнтэй билээ.
Уг дугаартаа бид дотоод болон гадаад мэдээнээс бусдаар аль болох цагаан сартай холбоотой, хамгийн гол нь хэрэгтэй мэдээллүүд багтаахыг хичээлээ. Алс холын Польшоос ирж, Монголын уламжлалт анагаахын ухааныг сурч, өөрийн эмнэлгээ нээж буй эмчийн түүхээс эхлээд хөөрөг зөрүүлэх зөвлөгөө, мөрөө гаргах ёсон, монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй төсөл зэргийг баярын өдрүүдээр уншаарай.
Морин жил монголчуудын хувьд, бэлгэ дэмбэрлийн хувьд ч тун онцгой. Нэмээд ийм жилд нэжгээд түүхэн үйл явдал болсон байдаг нь ирж буй морин жил олон үйл явдалтай, онц сонирхолтой жил байх болов уу гэсэн таамгийг өөрийн эрхгүй төрүүлж байна.
Шинэ тооллын эхэнд уншигч тантай ийнхүү хэсэг ч болов “уулзаж”, хуучлах боломж олдсонд баяртай байгаагаа онцлон дурдаад зурвасаа жаргаая. Баярлалаа.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ
Уламжлалт анагаах ухааны их эмч Агата Волак: Тэрээр Монголд суурьшаад 15 жилийг үдэж байгаа бөгөөд саяхан уламжлалтын “Vita Nova” эмнэлгээ үүсгэн байгуулжээ. Унших
Онцлох төсөл: Бүдгэрээд буй үндэстний ОЙ санамжаа сэргээх нь: Монгол өв соёл, үндэстний үнэт зүйлээ түгээн танилцуулах зорилготой “Ой өвийн өртөө” төслийг онцолж байна. Унших
Гал морин жилд биднийг юу хүлээж байна вэ?: Энэ онд дэлхий дахинаа тохиож мэдэх хамгийн чухал үйлд явдлуудыг жагсаалаа. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
Түгээлтийн цэг
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe

Сэтгэгдэл бичих

