Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Манай редакцын эрхлэн гаргаж буй долоо хоног тутмын сонины 9 дэх дугаар уншигч таны гарт хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа “өнгөрсөн үе”-ийн технологийг дурслаа.

“Өнгөрсөн үе” гэхээр таны толгойд хэдэн он орж ирдэг вэ? Бид энэхүү асуултыг редакц дотроо асуухад, бүгд өөрөөр хариулсан юм. Зарим хүний хувьд 1970-аад он хуучин цагт тооцогдож байхад, шинэ цагийн мэргэжилтнүүдэд 2000-аад оны эхэн “дээр үе” мэт санагддаг байх нь.

Үнэхээр л 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэнд төрсөн залуусын хувьд, 2000-2005 он дээр үедээ тооцогдоно. Ингээд манай редакц 21-р зууны эхэн үед бидний амьдралд ихээр нөлөөлж, технологитой танилцуулсан тоног төхөөрөмж, видео тоглоом зэргийг онцлон бичлээ.

“Би хэрхэн ажилладаг вэ?” буландаа дэлхийн түвшинд ажиллаж буй технологийн шилдэг мэргэжилтнүүдийн төлөөлөл, Гүүгл-ийн Баттулгын долоон жилийн өмнөх ярилцлагыг хэвлэв.

Залуу мэргэжилтнүүдэд хамгийн эрэлттэй байгаа “Цайны цаг” буландаа энэ долоо хоногоос сэтгэлгээ хөгжүүлэх сонирхолтой бодлогууд нэмлээ. Цайны цагаараа цахимаас холдож, тархиа амраагаарай.

Сонины соёлыг уншигчийн захидалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймд бид энэхүү дугаараас эхлэн уншигч та бүхний төрөл бүрийн сэдэвт захидлыг хүлээн авахад бэлэн боллоо. Ирэх долоо хоногт болох “Аймшгийн баяр”-ыг тохиолдуулан нэгэн богино өгүүллэгийг А13-р нүүртээ хэвлэв.

Сонины энэхүү дугаараа Юнивишнтэй хамтран бүтээж буй. Тэд 2023 оноос хойш нийт 34,484 ширхэг хуучин төхөөрөмжийг зах зээлээс эргүүлэн татаж, дахин боловсруулжээ. Байгаль орчиндоо эерэг нөлөө бий болгож, хэрэглэгчдээ зөв соёлд уриалж буй тэдний хамт олныг онцолж байна.


Онцлох нийтлэлүүд

7 хоногийн тойм: СAntrophic-ийн цохилт + Нээлттэй метро + BRICS-ийн уулзалт: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших

Би хэрхэн ажилладаг вэ?: Google компанийн ахлах инженер Б.Баттулга: Монголын технологийн салбарын шилдгүүдийн нэг, Гүүгл нэрээр овоглоод 16 жилийг үдэж буй Б.Баттулга инженерийн долоон жилийн өмнөх ярилцлагыг дахин сануулав. Унших

10 ертөнц, 10 өнцөг: Биднийг санаж байна уу?: 21-р зууны эхэн үед бидний амьдралд ихээр нөлөөлж, технологитой танилцуулсан тоног төхөөрөмжүүдийг онцлов. Унших

Журнал: Загвар зохион бүтээгч Jezel: Парисын загварын долоо хоногт оролцож буй контент бүтээгчийн нэг өдрийг сонирхуулав. Унших

Долоо хоног тутмын Unread Today сонин түгээгдэх цэгүүд:

- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Central Tower, 17 давхар
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков

Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.