Зуны налгар амралт эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Долоодугаар сарыг угтан болдог уламжлалт арга хэмжээнүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тэдгээрээс манай редакц энэ удаа Mongolia Economic Forum буюу Монголын Эдийн Засгийн Чуулганыг онцолж байна.
Уг чуулган хэдийгээр энэ жил өмнө жилүүд шигээ өргөн хүрээтэй болохгүй шийдвэр гарсан ч урьдчилан бүртгүүлээд зорин ирж буй гадаадын зочдоо хоосон буцаахгүй. Монголын өв соёлыг сурталчлах Даншиг наадам болон Төрийн өндөр түвшний удирдлагуудтай хийх хаалттай хэлэлцүүлэг гэсэн хоёр арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Эдийн засаг хэцүүдлээ хэмээн хүн бүрийн ярьж байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх энэ төрлийн арга хэмжээ тасралтгүй зохиогдож байгаа нь сайны дохио билээ.
Үргэлжлүүлэн энэ дугаартаа өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хэд хэдэн чухал үйл явдалтай холбоотой агуулгыг багтаалаа. Юун түрүүнд ахлах сургууль төгсөгчид Элсэлтийн шалгалтаа өгч, 12 жил юу сурснаа шалгууллаа.
Энэ жил нийт 50,000 орчим сурагч шалгалтаа өгснөөс бүх хичээлийн хүрээнд 100 хувийн төгс гүйцэтгэлтэй 5 сурагч гарсан байна. Хүссэн оноогоо авсан суралцагчдадаа баяр хүргэе. Хүссэн оноогоо аваагүй байсан ч гэсэн өвлийн Элсэлтийн шалгалт гэж боломж бий шүү. Элсэлтийн шалгалтыг жилдээ хоёр удаа авч, мөн хүсвэл хүн хэдэн ч удаа өгч оноогоо ахиулдаг, шинэчилдэг болсон нь том дэвшил.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн нээлтээ хийж, бут авч буй кино бол мэдээж “Тоглоомын Түүх - 5”. Энэ удаа түүхийн сөрөг дүрийг таблет бүтээжээ. Уг өнцгөөс үүдэлтэй ер нь хэтийдсэн дэлгэцийн хэрэглээ хаашаа хэлбийж буйг бид нийтэллээ. Тэрчлэн, Apple бүх бүтээгдэхүүнийхээ үнийг огцом нэмж байгаагийн шалтгааныг бичсэн байгаа.
Зуны амралтаараа уншиж ном хайж байгаа бол бидний сар бүрийн төгсгөлд гаргадаг “Сарын онцлох шинэ номууд” нийтлэл энэ удаагийн сонинд хэвлэгдсэнийг олж уншаарай.
Уншигч танд амралт хүртэлх эрч хүчийг хүсье.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
My Mongolia Entertainment-ийн Гүйцэтгэх захирал М.Уламбадрах: Яг энэ цаг мөчид түүний үүсгэн байгуулсан компани дэлхийн хөлбөмбөгийн ДАШТ-ий Монгол дахь албан ёсны эрхийг эзэмшиж байна. Унших
“100 жилд 1 тохиох гамшиг”: Apple-ийн нэмэгдсэн үнэтэй танилц: Mac, iPad, HomePod, Vision Pro-ийн үнэ 18%-33%-иар өсөв. Унших
"Toy Story 5"-ын хөндсөн асуудал: Тоглоом уу? Таблет уу? Хүүхдийн төсөөллийн ертөнцийг хөглөж ирсэн Вүүди, Базз Лайтер нарын тоглоомууд энэ удаа өөр нэгэн тоглоомтой өрсөлдсөнгүй. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe

Сэтгэгдэл бичих

