"Unread Media" үүсгэн байгуулагдсан цагаасаа Монголын гарааны бизнесийн орчинд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, инновацлаг арга барилаараа ялгарч, зах зээлээ түүчээлж буй шилдэг стартап, энтрепренерүүдийг алдаршуулсаар ирсэн билээ. Үүний хүрээнд 2016 оноос "Unread Awards" шагналыг санаачлан, бизнес, технологийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдийн саналаар шилдгүүдийг нэрлэх болсон юм.
Хэдий цар тахлын улмаас "Unread Awards"-ийн эзэд тодорч, шагналаа гардан авдаг "Unplug 2020" арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон ч ялагчдын нэрсийг олон нийтэд зарлах нь зүй ёсны хэрэг хэмээн манай хамт олон үзсэн билээ. Тиймээс энэ жилийн гарааны бизнесийн орчны шилдгүүдийг танилцуулж байна.
Төрөл бүрийн хөл хорио болон хязгаарлалтууд, эрсдлээр дүүрэн зах зээлийн тодорхойгүй нөхцөл байдлыг даван гарч, өөрсдийн үйл хэргээрээ ялгарч, зах зээлд шинэ өнгө нэмэн, хэрэглэгч, харилцагчдадаа эерэг нөлөөлөл үзүүлж буй стартапуудаа бид бүгдийг нь ЯЛАГЧИД хэмээн өргөмжилж байгаадаа таатай байна. Тэд бол 2020 оны Монголын гарааны бизнесийн орчны өнгийг тодорхойлогчид, жишиг тогтоосон манлайлагчид билээ.
Шилдэг стартапууд
Delko
"Delko Solution" бол хүргэлтийн үйлчилгээг бизнес эрхлэгчдэд илүү ойртуулж, хэрэглэгчдэд илүү хялбар болгосон ухаалаг шийдэл. Онлайн худалдааны үсрэнгүй хөгжих хамгийн гол суурь нөхцөл болсон хүргэлтийн асуудлыг хамгийн цэгцтэйгээр шийдсэн нь тэдний ялгарал юм. Улаанбаатар хотыг 500 метрээр бүсчилж, цэг бүрд ухаалаг боксыг байршуулснаар хамгийн богино хугацаанд захиалгыг түгээх дэд бүтцийг тэд үүсгэж чаджээ. Хэрэглэгчдийн хувьд ухаалаг апп ашиглан бараагаа хянах, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжийг олгосноор харилцагчийн үйлчилгээг нэг түвшин ахиулж чадсан хэмээн бид дүгнэлээ. Өдгөө тус платформд "Emart", "Monos", "Avlaa", "Caffe Bene", "Beauty Secrets" зэрэг зах зээлд нэр хүндтэй брэнд, компаниуд нэгдээд байна.
Дэлгэрэнгүйг: Онцлох: Delko Solution - Ухаалаг хүргэлтийн шийдэл
Unread
Odo
2019 онд МҮХАҮТ-ын оны шилдэг стартапаар тодорч байсан "Odo"-ийн хамт олон энэ жил бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд улам өргөжиж, бизнес моделийн ялгарлаараа зах зээлд хүч түрэн орж ирэв. Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгчид болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн хооронд гүүр нь болж байсан тэд ICT Expo 2020-ийн үеэр "Odo Shop" нэртэй шинэ үйлчилгээгээ танилцуулсан нь цаг үетэй нийцсэн шинэчлэл байлаа. "Odo Shop" таны гэрт хамгийн ойрхон, онгорхой буй дэлгүүрүүдийг тантай холбож, хүссэн бараагаа хүргүүлэн авах боломжийг олгож буй. 1000 дэлгүүртэй хамгийн том сүлжээ гэгдэх "Odo Shop" орон нутгийн дэлгүүрүүдийг платформдоо нэгтгэх ажил эхлүүлээд байгаа аж.
Дэлгэрэнгүйг: Odo - Борлуулалт, түгээлтийн ухаалаг шийдэл
Unread
Shoppy
Цар тахлын нөхцөл байдал Монголын онлайн худалдааны орчны хөгжлийг хурдасгаж, үйл ажиллагаа явуулж буй стартапуудаас шат ахихыг шаардсан. Энэ өөрчлөлтөд хамгийн хурдан дасан зохицож, бизнесийн өргөжилт, хэрэглэгчдийн сэтгэл ханамж болон үйлчилгээний агуулгаараа хамгийн тодоор ялгарсан платформ нь "Shoppy" байв. Өдгөө "Shoppy.mn"-ээр бүртгэлтэй 400 мянган хэрэглэгч тогтмол үйлчлүүлж, 1000 гаруй дэлгүүрийн бараанаас сонголт хийж байна. Мөн 50 гаруй компанид онлайн худалдааны шийдлийг санал болгож салбарын хөгжлийн гол хөдөлгөх хүч нь болсныг онцлох хэрэгтэй. Тэдний тогтмол зарладаг хямдралын аян, хүнс хүргэлтийн үйлчилгээ нь шинэ жишиг тогтоож, "Монголын Амазон"-ийг бүтээх зорилгодоо улам ойртсоныг батлан харуулах билээ.
Дэлгэрэнгүйг: Shoppy.mn - Хиймэл оюунд суурилсан онлайн худалдаа
Unread
Zochil shop
2020 он брэндүүдийг дижитал шилжилт хийж, онлайнд суурилсан үйлчилгээгээ эрчимжүүлэхийг шаардсан жил байсан бол "Zochil Shop" уг шилжилтийг бүтээгч, суурь нь байлаа хэмээн дүгнэж болно. Тэд жижиг, дунд хэмжээний дэлгүүрүүдэд онлайн худалдааны иж бүрэн шийдлийг санал болгож буй. "Zochil"-ийн ердөө гурван минутын дотор өөрийн вебсайттай болж, үйлчилгээгээ автоматжуулах санал нь үнийн хувьд ч, үйлчилгээний хувьд ч салбартаа хамгийн таатайд тооцогдоно. Өдгөө тэд "Urban Jeans", "Гоо", "Ur Mine", "Exclusive" зэрэг брэндэд үйлчилгээ үзүүлж байна.
Дэлгэрэнгүйг: LevelUp Podcast - Zochil.Shop-ийг үүсгэн байгуулагчдын нэг Г.Батбилэг
Posted
Онцлох стартапууд
Тэд бол бизнесийн үйл ажиллагаа, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн дурдахгүй өнгөрч үл болох, онцлох компаниуд.
Livestream: Цар тахлын үед онлайн горим руу бүрэн шилжсэн эвентийн зах зээлд томоохон байр суурь эзэлж, найдвартай, тасралтгүй үйлчилгээгээрээ ялгарсан "Livestream.mn"-ийнхэн энэ жилийн медиа салбарын онцлох стартап байлаа.
Дэлгэрэнгүйг: Livestream.mn - Шууд дамжуулалтыг мэргэжлийн түвшинд
Banana Mall: Онлайн худалдааны салбарт шинэ өнгө төрх нэмж, анхаарал татахуйц баглаа боодол, өвөрмөц үйлчилгээгээрээ ялгарсан "Banana Mall" ирэх жилүүдэд ч зах зээлийн гол тоглогч байх нь гарцаагүй.
Дэлгэрэнгүйг: Banana Mall: Чиний дэлгүүр, чиний гарт
Nomad Toys: "Хандгай", "Онцц Дүмд"-ийн тоглоом нь залуусын дунд хит болж, чамин, гоёмсог хийгээд донжтой хийцээрээ олон хүний цуглуулгыг баяжуулсан "Nomad Toys"-ийнхэн бүтээлч салбарын онцлох хамт олон байв.
Дэлгэрэнгүйг: Nomad Toys: Тоглоомын шинэ эринд тавтай морил
Unread Awards-ийн өмнөх ялагчид
2016 ОНЫ ШИЛДЭГ СТАРТАП: LHAMOUR
Unread Awards
2017 ОНЫ ШИЛДЭГ СТАРТАП - WOOVOO
Unread Awards
2018 ОНЫ ШИЛДЭГ СТАРТАП - ERXES
Unread Awards
2019 ОНЫ ШИЛДЭГ СТАРТАП - CALLPRO
Unread Awards
H Hehe 2021.01.07 89.1.216.247
Nuguu Chimege ntr gd app hiisen startup yaasan be. Mash olon hun hereglej bgada. Baahn online hudaldaa l bh shv
З Зочин 2020.12.29 192.82.73.234
Бүх стартапууддаа баяр хүргэе. Бүх стартапууддаа баяр хүргэе. Бүх стартапууддаа баяр хүргэе. Бүх стартапууддаа баяр хүргэе.
N N 2020.12.29 139.5.219.136
Энгийн нэгэн иргэний хувьд "яг л" лист бна шдээ. Бүгд л онлайн болсон шд. Хүргэлт, онлайн үйлчилгээгүйгээр 2020 оныг төсөөлөшгүй байлаа.
Я ЯАХ ВЭ Л ЛИСТ БАЙНА 2020.12.29 66.181.178.147
ГУРАВХАН КОМПАНИЙН ХОЁР НЬ ОНЛАЙН ШОПУУД... ККК... ЗА ТЭГЭЭД UNREAD ЧИНЬ ДАНДАА ТӨЛБӨР ТӨЛЖ Л НИЙТЛҮҮЛДЭГ ЮМ ЧИНЬ АРГАГҮЙ ДЭЭ... ОДОО ТЭГЭЭД ҮНЭНИЙГ ХЭЛСЭН ГЭЭД СЭТГЭГДЭЛ УСТГАХГҮЙ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ?
З Зочин 2020.12.29 192.82.73.234
Shoppy.mn-d bayar hurgey gehdee hurgeltee hurdan hiideg bolchihvol l Alibaba Amazon bolno gej yarina shuu kkk
G Good Luck 2020.12.29 192.82.73.234
Uneheer gegeeleg medee olood unshchihlaa mongoliin zaluuchuudad bolomj ih baina shuu ta buhend amjilt huseyee
З Зочин 2020.12.28 103.212.119.246
Shildeg startup -uuddaa bayr hurgeyee???????????????????????? Bugded n tsaashdiin ajliin ondor amjilt husey, alaad uguurei
З Зочин 2020.12.28 192.82.73.234
Бүх стартапууддаа баяр хүргэе. Unread-ийн шилдгүүд үргэлж амжилттай явдаг нь нүдээ олсон шагнал байдгийн илэрхийлэл гэж боддог шүү
З Зочин 2020.12.28 192.82.73.234
Shildeg entrepreneurt Shoppy.mn-iig uusgen baiguulagch Mendbayariig ner devshuulj baina. Bayrlalaa ta buhend
З Зочин 2020.12.28 202.126.89.239
Ontsloh business gesen chin baahan online shop l bhin ????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????