Уншигч таны амрыг эрэн мэндчилье.

Манай редакцаас эрхлэн гаргаж буй “Unread Today” долоо хоног тутмын сонины гурав дахь дугаар таны гарт хүрч байна.

Энэ дугаартаа бид илүү олон цаг үеийн мэдээг багтаав. Ингэснээр уншигч та бүхэн хорвоо ертөнцөд болж буй үйл явдлыг богино хугацаанд гарчиглаж, сонирхол татсан мэдээгээ дэлгэрүүлэн унших боломжтой болж байна.

Манай редакцын нэрийн хуудас болсон “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын булангийн 400 гаруй зочдоосоо дэлхийн тавцанд манлайлан ажиллаж буй залуусын төлөөлөл болгож, Spotify-ийн Төв Европын Подкаст хариуцсан захирал К.Ж.Саруулын ярилцлагыг онцлов. Мөн энэ цаг үед хамгийн өндөр хандалттай байгаа Spotify дээрх подкастуудыг толилууллаа.

Технологийн хэрэглээ яагаад хэтрээд буйг батлах 10 тооноос гадна бидний өндөр хэрэглээ байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг “Тогтвортой хөгжил” буландаа дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн A11 нүүрэндээ ухаалаг төхөөрөмжийнхөө батарейн насыг уртасгах, хүүхдийнхээ утасны хэрэглээг хянах бодит аргуудыг шингээлээ.

Харин A13 нүүрний “Үнийн самбар”-таа ихэнх залуу мэргэжилтний ажлын хамтрагч болох кофены үнийг харьцуулан бичсэн. Түүх болон үлдэх энэхүү хэсгийг сонирхоод нэг үзээрэй.

Мэдээж өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн 36 дахь удаагийн номын баяраас онцлох 36 номын жагсаалтаа ч оруулахаа мартаагүй.

Даваа гарагт дандаа гарчигла!


ЧУХАЛ НИЙТЛЭЛҮҮД

7 хоногийн тойм: Түүхэн алхам + Халз мэтгэлцээн + Шинэ утас: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших

Би хэрхэн ажилладаг вэ?: Spotify-ийн Төв Европын Подкаст хариуцсан захирал К.Ж.Саруул: Дэлхийн тавцан амжилттай яваа мэргэжилтэнтэй ажил, амьдралынх нь арга барилцын талаар ярилцав. Унших

Techworm: Биднийг унтаж байхад Apple-ийн танилцуулсан бүх зүйлс: Өнгөрсөн долоо хоногт болсон Apple-ийн танилцуулах арга хэмжээг хураангуйлав. Унших

Номын тухай: 36 дахь удаагийн "Номын Баяр"-аас онцлох 36 бүтээл: "Номын баяр"-тай холбогдуулан манай редакц хамгийн шилдэг, шинэлэг 36 номыг онцлов. Унших

Тогтвортой хөгжил: Электрон хаягдлын хувь заяа хаана дуусдаг вэ?: Технологийн хэтийдсэн хэрэглээний байгаль орчин учруулж буй хор уршгийг тайлбарлав. Унших

Долоо хоног тутмын Unread Today сонинг Jack’s Coffee, Ulaanbaatar Coffee, Cafe Bene, Sipster, Chuu Chuu House-ийн бүх салбаруудаас үнэ төлбөргүй аваарай.

Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.