Дугаарын төлөвлөлтөө хийж байх үедээ бид бяцхан туршилт хийсэн юм.

Эргэн тойронд байгаа залуусаас орон нутгийн сонгуульд саналаа өгч байсан эсэх, өгч байсан бол хэнд өгч байсныг нь лавлав. Үр дүн яг л бидний тооцоолсноор, өөрөөр хэлбэл урам хугарам гарсан. Санал өгч байсан гэж ядаж тал нь ч хариулсангүй, саналаа өгсөн гэсэн нь төлөөлөгчийнхөө нэрийг ч санасангүй.

Энэ байдал өөрчлөгдөх учиртай. Дахиад л дөрвөн жил бухимдаж, дэмий шагширч, эзэн биегүй хашхирч суухад цаг хугацаа дэндүү хайран, дэндүү үнэ цэнтэй. Бид илүү хариуцлагатай байх цаг ирсэн. Иргэдийн төлөөлөл гэдэг бидэнтэй хамгийн ойр ажиллаж, амьдрах орчныг сайжруулан, өдөр тутам тулгардаг түгээмэл асуудлуудыг шийдвэрлэдэг чухал үүрэгтэй эрхмүүд.

Гэрэлтүүлэг, зам, бродюраас эхлээд цэцэрлэг, сургуулийн хүртээмж, газар чөлөөлөлт, цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтууд тэдэнд хамаарна. Ийм ч учраас парламентын гишүүдээс илүү ач холбогдол өгч, эргэх холбоотой байх учиртай нөхөд.

Улс орон даяар орон нутгийн сонгуулийн халуурал оргил үедээ хүрч, санал хураалт явагдах цаг мөч улам бүр ойртсоор буй эл үед бид долоо хоног тутмын сонины энэ удаагийн дугаарын туршид танаас ганцхан асуултыг асуухыг хүслээ.

Уйлах уу? Дугуйлах уу?

Энэхүү асуултад зөв хариултаа олоход сонины маань агуулга бүр дэмжлэг үзүүлэх болно. Тэр дундаа А8 нүүрээс нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийн хураангуйтай танилцаарай.

Уншигч таныг орон нутгийн сонгуульдаа цаг гаргаад заавал оролцоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

А.Ундрал


ОНЦЛОХ нийтлэлүүд:

7 хоногийн тойм: Дайны аюул + Ухаалаг бөгж + Жокерийн бүтэлгүйтэл: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших


Би хэрхэн ажилладаг вэ?: BBC-ийн сурвалжлагч, World Questions-ийн хөтлөгч Жонни Даймонд:
100 сая гаруй сонсогчтой BBC радиогийн “World Questions” нэвтрүүлгийн Монгол Улс дахь дугаарыг хөтөлсөн сурвалжлагч Жонни Даймондтой ярилцав. Унших

Мэдүүштэй: Сонгогчдын 8 төрөл: Та ямар төрлийн сонгогч вэ?: Сошиал дүүрэн сонгуулийн сурталчилгаа явж байгаа энэ цаг үед өөрийгөө тодорхойлоход туслах агуулгыг бүтээв. Унших

Журнал: БНСУ-ын Үндэсний Ассамблейн анхны монгол ажилтан Б.Урангоогийн журнал: БНСУ-ын Үндэсний Ассамблейн Дэд даргын ажлын албанд гадаад харилцаа хариуцан ажилладаг Б.Урангоогийн нэг өдрийг өгүүлэв. Унших

Тайлбарлах нь: Орон нутгийн сонгуульд онцгой анхаарал хандуулахын учир: Сонгогч таны цагийг хэмнэх, сонголтоо хийхэд туслах мэдээллүүдийг нэгтгэв. Унших

ИТХ-ын сонгуульд саналаа өгөөд сонинг маань дэлгэн барьсан зургаа сошиалд оруулаарай. Залуус хүчтэй, нөлөөтэй гэдгээ батлан харуулцгаая.


Долоо хоног тутмын Unread Today сонин түгээгдэх цэгүүд:

- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Central Tower, 17 давхар
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков

Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.