Уншигч танд цастай долоо хоногийн мэнд хүргэе. Эх оронд минь өвлийн улирал нэгэнт айлчлан иржээ. Шинэ жил, өвлийн өвгөн, цасан ширхэг, дулаан хувцсыг дагуулан ирдэг энэ улирал нийслэл хотын иргэд бидэнд сайхан гэхээсээ илүү муухай санагддаг болсон нь харамсалтай.
Энэ улирлыг, ээлжлэн тохиох асуудлуудыг та бид дэм дэмэндээ л давах учиртай. Найз нөхөд, гэр бүл, хамт олон гээд хүйтэн өдрүүдийг дулаацуулдаг, хэрэгтэй үед тусаа хүргэдэг хүмүүс байдагт талархмаар. Бид энэхүү дугаараа бие биедээ дэмтэй оршдог эдгээр хүмүүст зориулан бүтээлээ.
Иймд “Би хэрхэн ажилладаг вэ?” буландаа 1997 оноос хойш монгол хүүхэд, залуусын төлөө олон арван төсөл хэрэгжүүлж буй Кристина Ноблийн Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Хеленита Ноблийн урам зориг төрүүлэм уншууртай ярилцлагыг онцлов.
Түүнчлэн Журнал буландаа Азийн хөгжлийн банкны Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн (Жендер ба хөгжил) М.Маралмаагийн нэг өдрийг сонирхууллаа. Нийгэмдээ оролцоотой, бусдадаа дэмтэй амьдрахын сайхныг энэхүү хоёр эмэгтэйн ярианаас олж мэдээрэй.
Харин уншигч та сурч хөгжих, шинийг бүтээх хүрээлэл хайж байгаа бол A8 нүүрээс хамгийн нөлөөтэй, бүтээлч 10 хүрээлэлтэй танилцаарай.
Сонины энэхүү дугаараа М банктай хамтран бүтээлээ. Тэд “Найзаа нэмээд л” нэртэй урамшуулалт аян зарлаж, М-д нэгнээ урьсан найзуудыг хадгаламжийн эрхээр урамшуулж буй. Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай бай гэдэг дээ. Иймд дэм дэмэндээ амьдарч, хэн хэндээ аз жаргал түгээдэг найзуудад зориулан “Цайны цаг” буландаа бидний сурагч ахуйдаа идэвхтэй тоглодог байсан онгоц буудах тоглоомыг нэмлээ.
Дэм дэмэндээ байж, амьдралыг илүү аз жаргалтай, халуун дулаан болгоцгооё.
Д.Түшигт-Эрдэнэ
ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
7 хоногийн тойм: Супер апп + Пуужин шүүрэгч + Амьдрал эрэгч: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших
Би хэрхэн ажилладаг вэ?: Кристина Ноблийн Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Хеленита Нобле: Гуч орчим жилийн турш монголын хүүхэд, залуусын төлөө олон арван төсөл хэрэгжүүлж буй Хеленита Ноблетой ярилцав. Унших
Тайлбарлах нь: Тогтвортой сэтгэлзүйн жор “D.O.S.E”-ийг тайлбарлах нь: Сэтгэл санаа огцом хувирдаг өвлийн өдрүүдийг угтан бидний сэтгэл санаанд хамгийн ихээр нөлөөлдөг дөрвөн бодисыг тайлбарлав. Унших
Techworm: Kindle-үүд шинэчлэгдэв: Анхны өнгөт Kindle + Дэвтэр мэт Kindle: Номын хорхойтнуудын үнэнч нөхөр Kindle-ийн шинэ хувилбаруудыг танилцуулав. Унших
Журнал: Азийн хөгжлийн банкны мэргэжилтэн Маралмаа: Дэлхийн түвшинд амжилттай яваа залуу мэргэжилтний ажлын нэг өдрийг сонирхуулав. Унших
Сонины түгээлтийг нэмэгдүүлэх, унших соёлыг улам бүр дэлгэрүүлэх үүднээс бид сонины дугаараа UBCab Black, UBCab XL-үүдэд байршуулж эхэлснийг дуулгая.
Долоо хоног тутмын Unread Today сонин түгээгдэх цэгүүд:
- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Central Tower, 17 давхар
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.