Уншигч таны амрыг эрэн мэндчилье.

Монгол оронд маань амралтын улирал дуусаж, ажлын улирал иржээ. Сургууль соёл, ажил алба гээд монголчууд бид бүгд л зорьсон зорилгоо гүйцээхээр хичээх цаг үе эхэллээ.

Шинэ боломж, шинэ үйл явдал дагуулан ирж буй есдүгээр сарыг угтан манай редакц сүүлийн жил гаруй хөгжүүлсэн, долоо хоног тутмын сонины анхны дугаараа уншигч таны гарт хүргэж байгаадаа тун баяртай байна.

Нэгэн цагт нийгмийг соён гэгээрүүлж, хамгийн чухал хэлэлцүүлгийн талбар байсан сонин өдгөө ихэнх уншигчдын хувьд мартагджээ. Цахим агуулга зонхилж буй энэ цаг үед цаасан хэвлэл эргэн ирэх боломжтой болов уу?

Яг л энэ асуултад хариулт олж, мэдээллийн бохирдлыг сааруулж, хамгийн чухал мэдээллийг уншигчийг сатааруулахгүй, донтуулахгүй, сүлжээ, цэнэг шаардахгүй хэлбэрээр хүргэхийн тулд манай редакц сонин бүтээж эхэлсэн юм.

Богино хугацаа, чанга дуу, тод дүрслэлтэй контентоор цаг ямагт бөмбөгдүүлж байгаа уншигч таны анхаарлыг тогтоож, аливаа асуудлыг олон өнцгөөс нь ойлгож, эргэцүүлэн бодож, өөрийн дүгнэлтээ гаргахад тус болоосой гэж хүслээ.

Шинэ долоо хоногоо манай сонинтой хамт эхлүүлж, эргэн тойрон, дэлхий дахинд болж буй чухал мэдээллүүдийг аваарай.

Даваа гарагт дандаа гарчигла!



ЧУХАЛ НИЙТЛЭЛҮҮҮД

7 хоногийн тойм: Паралимпын аварга + Oasis-ийн нэгдэл + 9,000 долларын торгууль: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлон бичив. Унших

Тайлбарлах нь: Парис хотноо эхэлж буй Паралимпын тухай: Монгол тамирчдын түүхэн амжилт үзүүлсэн Паралимпын үүх түүх, онцлог талуудыг тайлбарлав. Унших

Techworm: Boeing-ийн бүтэлгүйтэл: Найман сар сансарт түгжигдэх болсон нь: Boeing-ийн Starliner хөлгөөр Олон Улсын сансрын станц (ISS) руу хөөрсөн сансрын нисгэгчдийн түүхийг сонирхолтой өгүүлэв. Унших

Мэдүүштэй: Урт хугацааны амралтаа эцэслэж, урам зоригтой ажиллах 7 алхам: Хэрхэн ажлын горимдоо шилжиж, урам зоригтой ажиллах тухай долоон зөвлөгөөг хүргэв. Унших

Би хэрхэн ажилладаг вэ?: YouTuber Түшиг: Францын Парис хотод YouTube контент бүтээгч Б.Түшигтэй уулзаж ярилцав. Унших

Сонины нүүр зураг хэрхэн бүтснийг энэхүү бичлэгээс үзээрэй.


Долоо хоног тутмын Unread Today сонинг Jack’s Coffee, Ulaanbaatar Coffee, Cafe Bene, Sipster, Chuu Chuu House-ийн бүх салбаруудаас үнэ төлбөргүй аваарай.

Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.