Дөрвөн жил тутамд нэг удаа тохиодог өндөр жил буюу 366 хоногтой 2024 он ийнхүү өндөрлөж байна.

Дэлхий дахины сонгууль, шинэ технологийн давлагаа, улс төрийн хурцадмал байдал, соёлын зөрчилдөөн гээд сайн, муу бүхэн хосолсон жил байлаа. Ямар ч байсан XXI зууны хоёр дахь улирлын босгон дээр бүх л улс орон өнгөрсөн дэх алдаагаа ухаарч, хэрхэн сайжруулахаа ярилцаж, илүү сайхан ирээдүй өөд тэмүүлж байгааг олон үйл явдал гэрчилж буй.

Манай редакц алдаа, оноо хосолсон энэ оныг дүрслэхдээ төөрдөг байшингаас санаа авсан юм. Төөрдөг байшингийн гарцыг хайж байхдаа бид мухардалд ордог ч ахиад шинээр эхэлж, өөр нэг замыг эрэлхийлсээр эцэстээ хайсан гарцаа олж чаддаг билээ. Амьдрал яг л үүнтэй адил. Энэ онд бидэнд олон удаа мухардалд орохуйц нөхцөл байдал тулгарсан нь үнэн. Гэхдээ бид тэдгээрээс багагүй сургамж авч, өнөөдрөөс илүү маргаашийг бүтээх гарц, шийдлээ олж харсан мэт санагдана. Дунд нь явж байхад хэцүү, ойлгомжгүй байлаа ч даваад гарсны дараа амархан санагддаг нь аливаа саад, бэрхшээлийн онцлог гэлтэй.

Ийнхүү энэ оны төгсгөлд долоо хоног тутмын сонины 18 дахь дугаараа, 2024 оныг хураангуйлж багцалсан “Wrapped” тусгай дугаарын хамт 32 нүүртэй хэвлүүллээ. Тусгай дугаарын B2-B3 нүүрээс Unread-ийн нэрийн хуудас болсон “Би хэрхэн ажилладаг вэ” ярилцлагын булангийн энэ жилийн сор болсон хариултуудыг шигтгэсэн ба шинэ онд тань хэрэг болох санаа сэдэл, урам зоригоо эндээс аваарай.

Харин B4-B7 нүүртээ 2024 оныг тоймлож, 2025 оноо таамаглав. Өнгөрсөн оны таамгаас олон зүйл биеллээ олсон учир уншигч та бусдаас урд алхъя гэвэл 2025 оны таамгуудыг заавал уншаарай. Эцэст нь, B10-B15 нүүрийг бид үнэнч дэмжигч, онцлох зочдынхоо хамтаар бүтээж, энэ оны онцлох нийтлэл, апп, стартап, кино, номуудыг тус тус нэрлэв.

Нэгэн оныг бидэнтэй, тэр дундаа сонинтой маань хамт үдэж буй уншигч танд баярлалаа. 2025 онд эргэн уулзацгаая.


онцлох нийтлэлүүд

Оны онцлох аппууд: Унших
Би хэрхэн ажилладаг вэ? - Шинэ оны тусгай дугаар: Унших
Оны онцлох номууд: Унших
Оны онцлох кинонууд: Унших

Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
2024 онд биднийг чимсэн онцлох 24 нийтлэл: Унших
2023 оны онцлох үйл явдлууд
2025 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд


Unread-ийн 666 нийтлэл, 10 орчим арга хэмжээ, ТэнГэр ТВ-ийн 6300 цагийн эфирийг дэмжин ажилласан хамтрагч нартаа отгон дугаарынхаа голын нүүрийг зориулж байна. Үнэ цэнтэй агуулга, утга учиртай хэлэлцүүлэг, дэвшилтэт үзэл санааг түгээн дэлгэрүүлж, сахин хамгаалахад тусалсан та бүхэндээ баярлалаа.


ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД

- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС

Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.