Өнгөрсөн онд манай редакц 666 нийтлэл бүтээжээ. Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол мэргэжилтнүүдийн нэг өдрийг өгүүлэх “Журнал”, аливаа сэдвийг хамгийн дэлгэрэнгүй, бүтээлчээр тайлбарлах “Special”, зуун агуулгыг хамгийн ойлгомжтой байдлаар харуулах “100” цуврал зэргээр нийтлэлийн нэр төрөл, харагдах байдлаа шинэчилж чадлаа.

Ингээд улиран одож буй 2024 оноо дүгнэн манай редакцыг чимсэн, уншигчдад хамгийн их хүрсэн 24 нийтлэлийг хуваалцъя.


Энэ жил манай редакц нийт 666 нийтлэлийн ард гарсан бол манай дүрслэлийн баг 333 коверыг бүтээжээ.

1. соёлын гавьяат зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, зохиолч чинагийн галсан

Манай редакцын нэрийн хуудас болсон “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн энэ жилийн хамгийн хүндтэй, хамгийн өндөр настай зочин бол зохиолч Чинагийн Галсан байлаа. Түүний ярилцлага мөн хамгийн олон уншилттай ярилцлага болсныг ч дурдах нь зүйтэй. Өдгөө 80 насыг зооглож буй тэрээр энэ жил шинэхэн номынхоо баярыг тэмдэглэн, өглөө бүр дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй хөдөлмөрлөж буй. Түүний ажлын арга барил, амьдралыг харах өнцөгтэй танилцсаны дараа олон залуус нэгийг бодож, хоёрыг тунгаасан нь гарцаагүй.

Бүрэн нийтлэлийг унших



2. монгол улсын филармонийн хамт олон 

Харин энэхүү буланд оролцсон хамт олон дундаас Төрийн Шагналт, МУАЖ Ц.Намсрайжаваар овоглодог Монгол Улсын Филармонийг онцолж байна. Аливаа улс орныг дэлхийн тавцанд таниулан сурталчилдаг гол салбарын нэг нь яах аргагүй соёл урлаг байдаг. Энэ ч утгаараа өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд үзэгч олныг дэлхийн урлагтай танилцуулсаар ирсэн “Монгол Улсын Филармони” хэмээх их айлын хөшигний ард чухам ямар үйл явц өрнөдөгтэй танилцах нь ярилцаж буй бидний хувьд тун ч сонирхолтой санагдаж байсан шүү.

Бүрэн нийтлэлийг унших



3. үнэний өгүүллийг өргөн дэлгэцнээ тунхаглагч п.золжаргал

Зураг авалт, текст аль аль талаасаа хамгийн хүнд бөгөөд тэр хэмжээгээрээ даацтай контент бол “Өртөөлөгч”. Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд шалгарч, 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын Гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд анхны шатны шалгаруулалтад оролцсон “Баавгай болохсон” уран сайхны киноны найруулагч П.Золжаргалын хөргийг бид редакц дундаасаа энэ жил нийтэлсэн хамгийн урлаглаг бөгөөд баялаг “Өртөөлөгч” хэмээн дуу нэгтэйгээр шалгаруулсан юм.

Бүрэн нийтлэлийг унших



4. nippon koei компанийн хот төлөвлөгч, олон улсын зөвлөх, доктор г.лувсанжамцын (лука)-ийн журнал

Өнгөрсөн жилийн төгсгөлд эхний дугаараа нийтэлсэн “Журнал” булан маань энэ жил энэ жил уншигчдын маань хэдийн хүсэн хүлээдэг, Unread-ийн топ контентуудын нэг болтлоо өргөжжээ. Зочныхоо нэгэн өдрийг цаг бүрээр нь хүүрнэдэг Журнал буландаа бид нийт 20 зочин урьж оролцуулснаас Г.Лувсанжамцын журнал бусдаасаа онцгой.

Бидний ярилцлагаа хийх үед буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард тэрээр Японы хамгийн том инженерийн зөвлөх үйлчилгээний компани болох “Nippon Koei”-д инженерээр ажиллаж байв. Харин ердөө хоёрхон сарын 2024 оны УИХ-ын сонгуулийн хамгийн онцлох дүр болон МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, өдгөө УИХ-ын гишүүний албан тушаалыг хашиж буй.

Бүрэн нийтлэлийг унших



5. улаан vs баатар: Утааны эсрэг тэмцэж буй тэдний түүхүүд 

Утаатай, ууртай, үертэй ч гэсэн Улаанбаатартаа хайртай, дөрвөн уулаа давж сэтгэхээр хичээж яваа залуус олон бий. Тиймээс ч Улаанбаатарын тод улаанаар тэмдэглэхүйц асуудалтай тэмцэж буй баатруудын түүхийг бид энэ жилээс эхлэн УЛААН VS БААТАР цуврал нийтлэлийн дор алдаршуулж эхэлсэн.

Хөрсний бохирдол, утаа гээд бидний өдөр бүхэн шүүмжилсээр “улиг” болсон асуудлыг дөвийлгөх бус эсрэгээрээ эл асуудлыг шийдэхээр зорьж буй эрхмүүдийн түүхийг хуваалцах зорилготой уг цувралаа бид 2025 онд улам өргөжүүлж, илүү олон дугаарыг уншигчдадаа хүргэхээр зорьж байна.

Бүрэн нийтлэлийг унших



6. unread special: ХИЙН ДЭЛБЭРЭЛТ

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр их хэмжээний шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж байгаа том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас харамсалтай осол тохиосныг хүн бүр санаж буй нь лавтай.

Өнөөдөр тохиосон ослын тухай маргааш нь шуураад нөгөөдөр нь мартваас үүнтэй адил осолтой бид ирээдүйд хэчнээн удаа нүүр тулахыг хэн ч таашгүй. Тиймдээ ч ийм үйл явдал ахин тохиохгүй байгаасай, сэргийлэх арга хэмжээг аваасай, тохиосон ч бэлтгэл сайтай байж, хохирол багатай даван туулаасай гэсэндээ манай редакцийн зүгээс дэлбэрэлтийн тухай батлагдсан бүх мэдээллийг уншихад сонирхолтой хэлбэрээр нэгтгэсэн нь “Unread Special | ХИЙН ДЭЛБЭРЭЛТ 2024” нийтлэл.

Бүрэн нийтлэлийг унших



7. систем булан

Энэ жил мэндэлсэн өөр нэгэн булан бол “Систем”. Нүдэнд харагддаггүй нүсэр системүүд л өнөөгийн бидний бүтээмжтэй, хурдтай амьдралын хэв маягийг бодит болгож буй. Систем цувралаар бид тэдгээр системүүдийг алдаршуулан тайлбарлах зорилготой. Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 35 хувийг бүрдүүлж буй Витафит үйлдвэр, Монголын хамгийн том хөгжмийн наадам гэх тодотголтой Playtime Festival 2024 зэрэг нүсэр бүтцийн хөшигний ард өрнөдөг үйл явцыг системтэйгээр тайлбарлалаа.

Бүрэн нийтлэлийг унших



8. unread туршив 

Дэлхийн томоохон редакцуудын жишгийг даган, энэ жилээс бид дотоодод нэвтэрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээг элдэв нэмэлт, хачиргүйгээр харьцуулах зорилготой “Unread туршив” булангаа эхлүүллээ. Анхны нийтлэлээрээ нийслэл хотын тээврийн хэрэгслийн тоог сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн түрээсийн скүүтерийн үйлчилгээнүүдийг харьцуулан танилцуулсан юм.

Бүрэн нийтлэлийг унших



9. сарны төлөөх сансрын тулаанд хэн ялах вэ? 

Энэ жил мөн бид сансарын салбартай холбоотой олон чухал сэдвүүдийн талаар олон сонирхолтой өнцгийг дэлгэрүүлэн түгээв. Тэдгээрийн нэг нь задгай сансар хэрхэн танин мэдэхүйн судлагдахуун төдий бус дэлхийн томоохон улс гүрнүүдийн эрх мэдэл, эзэмшлийн төлөөх тулааны талбар болон хувирч буй тухай түүхийг өгүүлэх уг нийтлэл.

Бүрэн нийтлэлийг унших



10. биднээс 24 тэрбум км-ийн алсад яваа voyager 1 хөлгийг хэрхэн зассан бэ? 

Сансрын сэдвийн хүрээнд уншигчдын анхаарлыг хамгийн их татаж, талархлыг хүлээсэн нийтлэл бол яахын аргагүй Voyager 1 хөлгийг хэрхэн зассан тухай сэтгэл хөдөлгөм түүх. Энэ бол хүн төрөлхтөн бидний өөрсдөөс хамгийн хол орших зүйлд хүрэлгүйгээр, алсын зайнаас засвар хийж чадсан анхны тохиолдол байсан юм.

Бүрэн нийтлэлийг унших



11. unread 100: шинэ жилийн бэлгийн хөтөч

Шинэ жил, цагаан сар, валентин гээд томоохон баярын үеэр бидний уламжлал болгон бэлтгэн хүргэдэг контент бол “Бэлгийн хөтөч”. Энэ удаа бид өөрсдийн хайртай контентоо нэг шат ахиулж, тусгайлан "зориулсан веб" шинээр бүтээлээ.

Бүрэн нийтлэлийг унших



12. unread 100: changemakers-айсуй арваны өөрчлөлтийг бүтээгчид 

2024 оны УИХ-ын сонгуульд манай редакц ямар бодлого баримталж, хэрхэн ажиллах талаар нухацтай хэлэлцэж, эрэл хайгуул хийж байв. Худал хуурмаг олон янзын агуулга тархаж, нийгмээрээ сонгуулийн шуурганд автаж буйтай зэрэгцэн залуу мэргэжилтнүүдэд зориулсан хүртээмжтэй-чанартай контентын хэрэгцээ ч өндөр байгааг анзаарсны дүнд бид тус вебээ бүтээсэн билээ. Unread-ийн брэнд болсон “Зуу” агуулгыг хамгийн ойлгомжтой байдлаар харуулах “100” цуврал нийтлэлийн нэр төрлөө бид ирэх жил улам нэмэх болно.

Бүрэн нийтлэлийг унших



13. харрис vs трамп: таны мэдэх ёстой бүх зүйл

Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг олон улсын геополитикийн амаргүй нөхцөл байдал дунд ирэх дөрвөн жилийн турш удирдах эрхэм хэн байх нь даян дэлхийд хамаатай асуудал. Тиймээс ч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай дэлхийн бүхий л хэвлэл мэдээллийн байгууллага бүтэн жилийн туршид мэдээлсэн билээ.

Бидний хувьд дан ганц нийтлэлээс гадна анх удаа Тэнгэр ТВ-тэй хамтран “Election Watch Party”-г зохион байгуулж, бүтэн өдрийн турш сонгуулийн үйл явцыг шууд дамжуулсан нь цоо шинэ туршлага байсныг онцлууштай.

Бүрэн нийтлэлийг унших



14. бид хиймэл оюун ухааныг ингэж ашигладаг 

Энэ оны эхэнд сэтгүүлч миний бие ChatGPT-г хөгжилдөх журмаар хэрэглэж эхэлсэн бол оны төгсгөл гэхэд ChatGPT Plus-гүйгээр хувь, хувьсгалын амьдралаа төсөөлхөөргүй хэмжээнд очив. Салбар бүрд хиймэл оюуныг төрөл бүрийн хэлбэрээр ашиглаж, ChatGPT, DALL-E тэргүүтэй AI хэрэгслүүдийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо үлэмж нэмэгдэж буй энэ цаг үед бид хиймэл оюун ухааныг өдөр тутмын ажлынхаа үнэнч хамтрагчаа болгосон залуустай ярилцсан юм. Бид хиймэл оюун ухаан ашиглахдаа бусдаас тийм ч их хоцроогүй болохыг энэхүү 10 мэргэжилтний ярианаас харах боломжтой.

Бүрэн нийтлэлийг унших



15. ипотекийн зээлийн талаар таны мэдэх ёстой бүхнийг а-я үсгэнд 

А-Я тайлбарлах нь булангаар бид төвөгтэй, ойлгоход хүнд сэдвүүдийг хялбар, зугаатай, цогц хэлбэрээр хүргэдэг. Хүний амьдралын анхдагч хэрэгцээ болсон орон байрны асуудлыг шийдэхэд хамгийн үр дүнтэй, бодитой шийдэл болсон Ипотекийн зээлийн талаар А-Я үсгэнд багтаан бичих явцдаа бид өөрсдөө хүртэл уг сэдвийг тойрсон олон төвөгтэй асуултын хариуг олж авч байлаа.

Бүрэн нийтлэлийг унших



16. уушгиа хамгаалах утааны маскаа зөв сонгох нь

Бидний дархлаа гаднаасаа дэмжигддэг нь үнэн үү? Мацаг барих нь үнэхээр үр дүнтэй юу? Energy Drink хэр хор хөнөөлтэй вэ? зэрэг олон асуултуудад бид шинжлэх ухаанч хариултуудыг “Тайлбарлах нь” булангаараа дамжуулан түгээв. Хамгийн сүүлд гэхэд утааны улиралд масктай холбоотой эргэлзээ, асуултуудыг тань тайлж, ер нь аль маскийг сонгох нь зөв бэ? хэмээх хамгийн энгийн хэр нь чухал асуудалд хариулт өгсөн нь олон уншигчдад маань хэрэг болсон нь гарцаагүй.

Бүрэн нийтлэлийг унших



17. тогтвортой сэтгэлзүйн жор "d.o.s.e"-ийг тайлбарлах нь 

Эх хэл дээрээ шинжлэх ухаанч агуулгыг түгээх нь манай редакцийн эрхэм зорилгуудын нэг. Тиймдээ ч бид энэ жил олон дэлхийн дахины анхаарлыг татсан олон агуулгыг монгол хэл дээрээ шинжлэх ухаанчаар тоймлолоо. Энэхүү нийтлэлээрээ бидний хаа нэгтээгээс сонсож байсан ч яг яадгийг нь төдийлөн мэддэггүй допамин, окситоцин, серотонин болон эндорфин (D.O.S.E) бодисуудын ялгааг тайлбарлан бэлдсэн юм.

Бүрэн нийтлэлийг унших



18. coldplay хамтлагийн байгальд ээлтэй аялан тоглолт 

Урлаг болон тогтвортой хөгжлийн оновчтой хоршлын тухай нарийн судалж бичсэн нэгэн нийтлэл хамгийн олонд хүрсэн нь Coldplay хамтлагийн тоглолтын тухай байв. Бугуйвчаас авхуулаад тоглолтын чимэглэл, засал хүртэл байгальд ээлтэй байдлаар яаж ухаалгаар шийдсэнийг доорх линк дээр дарж илүү дэлгэрэнгүй уншаарай.

Бүрэн нийтлэлийг унших



19. хэл сурахад хэний ч хэлээгүй зургаан арга

Ирэх жилийнхээ шинэхэн зорилт дундаа бараг л хүн бүрийн багтаадаг нэг зорилт бол хэл сурах, мартагдсан хэлээ сайжруулах гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Тэгвэл хий хоосноор эсвэл үндэс, учир шалтгааныг нь ойлголгүй хэн нэгний хэлсэн аргыг туршиж үзэхээс өмнө хэл шинжлэлийн үүднээс хэлийг ойлговол цаг хугацаа илүү хэмнэж, арга барилын хувьд ч илүү хялбар, ойлгомжтой байх болно.

Бүрэн нийтлэлийг унших



20. шинэ нээлтийг шинжлэх нь: Хөгшрөлт баяртай

Шинжлэх ухааны нээлт, ололт амжилтыг зөвхөн орчуулахаас гадна бидэнд ямар хамаатай болох? ач холбогдол, учир шалтгаан нь юу болохыг нарийн судлахын сацуу хэн бүхэнд ойлгомжтойгоор тайлбарласан нийтлэл медиа салбарт нэн ховор билээ. Эл цувралын хамгийн эхний нийтлэл олонд хүрч, таалалд нь нийцсэнд бичээчийн хувьд ч урамтай байлаа. Ирж буй ондоо ч мөн илүү олон шинжлэх ухааны нийтлэлүүдээр уулзах болтугай.

Бүрэн нийтлэлийг унших



21. сошиалын хүчээр сэргэн мандсан stanley-ийн замнал

Энэ оны хамгийн сайн маркетингтай бүтээгдэхүүн "аяга" байна гэж хэн мэдэх билээ? Яагаад энэ авч явахад эв хавгүй ч юм шиг том аяга хүн бүрийн гарт бариастай байх болов? Өнгө будаг, санаа, шийдэл нь бусдаас хэрхэн ялгарч цагаа хэр зөв олсныг тайлбарласан уг нийтлэл амьдралынхаа аль нэг үед бизнес санаа бодож олж байсан хэн бүхэнд уг нийтлэл таалагдах болно оо.

Бүрэн нийтлэлийг унших



22. нобель 2024-ийн эзэд: хэн? яагаад? 

Салбар бүрийн онцлог, судалгаа, үр өгөөжийг илүү олон хүнд таниулж, тус салбар төдийгүй хүн төрөлхтний түүх хэрхэн өөрчлөгдөж буйг жилийн бас нэгэн уламжлалт нийтлэл маань тод томруунаар харуулдаг. Тэгвэл энэ жилийн Нобелийн шагналын эздийн зохиол, бүтээлийг тайлбарлах нийтлэл энэ жил илүү дэлгэрэнгүй форматтай болсныг доорх линкээр орж үзнэ үү.

Бүрэн нийтлэлийг унших



23. сониноос сорчилъё: УЙЛАХ УУ? Дугуйлах уу? 

Манай редакцийн хувьд 2024 оны хамгийн онцлох ажил бол мэдээж долоо хоног тутмын сонин. Даваа гаргийг догдлон хүлээж, хүргэгдсэн даруйд нь кофе шопоос очиж авдаг, үгийн сүлжээ, судокугийн хариуг нэхэн асуудаг уяншигчдадаа талархаад баршгүй. Сонин дээрх бүх мэдээллийг цомхон байдлаар хүргэх зорилготой "Сониноос сорчилъё" нийтлэл мөн танд энэ жил хурдан бөгөөд хялбар мэдээлэл хүргэж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Бүрэн нийтлэлийг унших



24. 36 дахь удаагийн номын баяраас онцлох 36 бүтээл

“Номын баяр”-аар хүсэн хүлээсэн номоо хайж явж цаг алдалгүй яг аль асраас, ямар үнээр худалдаж авах заавар, чиглүүлэг болсон уг нийтлэл уншигч бичээч нарыг холбох гүүр гэлтэй. Манай редакцын цаг хугацаатай уралдан, хичээнгүйлэн бэлддэг тус нийтлэл олон уншигчдын цагыг хэмнэж, сонголтыг оновчилсон биз ээ.

Бүрэн нийтлэлийг унших


Өмнөх оны нийтлэлүүд:

- 2023 онд биднийг чимсэн онцлох 23 нийтлэл

Unread Wrapped 2024 цуврал нийтлэл:

- Оны онцлох аппууд
- Би хэрхэн ажилладаг вэ? - Тусгай дугаар
- Оны онцлох стартапууд
- Оны онцлох номууд
- Оны онцлох кинонууд
- 2024 онд биднийг чимсэн онцлох 24 нийтлэл
- Атаархлын жагсаалт: 2024 оны онцлох нийтлэлүүд
- 2024 оны онцлох үйл явдлууд
- 2025 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд