Уншигч таны амрыг эрэн мэндчилье.
Манай редакцаас эрхлэн гаргаж буй “Unread Today” долоо хоног тутмын сонины анхны дугаарыг уншиж, олон нийтийн сүлжээнд хуваалцаж, санал бодлоо илэрхийлсэн уншигчдадаа баярлалаа. Унших соёл тэр дундаа сонин унших үйл түгэн дэлгэрч байгаад бид туйлын баяртай байна.
Бид сониныхоо хоёр дахь дугаарыг өмнөх дугаараасаа гурав дахин олон тоотой хэвлэж, илүү олон байршилд тарааж эхэлснийг дуулгая. Улаанбаатар хотоос гадна Эрдэнэт хот руу хүрээгээ тэллээ.
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд (9/13-15) уншигч бидний хүсэн хүлээдэг “Номын баяр” тохионо. Иймд бид энэхүү дугаараа унших соёлтой холбон гаргалаа.
Уншина гэдэг бодох, эргэцүүлэх, төсөөлөх, сэтгэх гэх мэт хүн төрөлхтний хамгийн хүчтэй үйлийн эхлэл болдог, үнэлж барамгүй үнэ цэнтэй дадал билээ. Харамсалтай нь сүүлийн үед унших дадал багасаж, уншдаг хүмүүсийн тоо буурч байгааг бид олон жишээнээс харж болно.
Ийм цаг үед уншигчдын тоог нэмэгдүүлэх, уншихуйц агуулга бүтээх, уншдаг цаашлаад бичдэг хүмүүсийг алдаршуулах, эх хэлээ хайрлан хамгаалах зорилгоор манай редакцын хийж хэрэгжүүлж буй олон санаачилгын нэгээхэн хэсэг нь энэхүү сонин юм. Мөн энэ дугаартаа манай улсад анх удаа зохиогдож буй “FIBA 3x3 U23 World Cup 2024” буюу 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Спорт буландаа (B1-B4) тусгайлан онцоллоо.
Даваа гарагт дандаа гарчигла!

ЧУХАЛ НИЙТЛЭЛҮҮД
7 хоногийн тойм: Алтан арслан + Сэтгэгдэлтэй стори + Гурав нугардаг утас: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлон бичив. Унших
Би хэрхэн ажилладаг вэ?: Зохиолч Чинагийн Галсан: Монголын утга зохиолын сор болсон эрхэмтэй шинэхэн номыг нь тохиолдуулан ярилцав. Унших
Techworm: Apple-аас бид юу хүлээж байна вэ?: Энэ долоо хоногт болох Apple-ийн танилцуулах арга хэмжээг таамаглав. Унших
Номын тухай: Unread-ийн зочдын санал болгосон 36 ном: "Номын баяр"-ыг угтан манай зочдын санал болгож байсан номуудаас эдгээр 36 номыг онцлов. Унших
Мэдүүштэй: Алдарт зохиолчдын анхаарал татам дадлууд: Дэлхийн шилдэг найман зохиолчийн ажлын арга барил, өдөр тутмын дадлыг тайлбарлав. Унших

Долоо хоног тутмын Unread Today сонинг Jack’s Coffee, Ulaanbaatar Coffee, Cafe Bene, Sipster, Chuu Chuu House-ийн бүх салбаруудаас үнэ төлбөргүй аваарай.
Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.

Сэтгэгдэл бичих

