Бид зах зээлд шинэ өнгө төрх, шинэлэг шийдлийг санал болгон хэрэглэгчдэд илүү таатай, хялбар хэрэглээг үүсгэсэн эдгээр апп-уудыг бүгдийг нь ЯЛАГЧИД хэмээн өргөмжилж байгаадаа таатай байна. Тэд бол 2021 оны Монголын технологийн ертөнцийн өнгийг тодорхойлогчид, жишиг тогтоосон манлайлагчид билээ.

UNREAD AWARDS-ИЙН ТУХАЙ

Unread Media" үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын гарааны бизнесийн орчинд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, инновацлаг арга барилаараа ялгарч, зах зээлээ түүчээлж буй шилдэг стартап, энтрепренерүүдийг алдаршуулсаар ирсэн билээ. Тиймдээ ч 2016 оноос "Unread Awards" шагналыг санаачлан, бизнес, технологийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдийн саналаар шилдгүүдийг нэрлэх болсон юм.

Хэдий цар тахлын улмаас "Unread Awards"-ийн эзэд тодорч, шагналаа гардан авдаг "Unplug" арга хэмжээ 2020 болон 2021 онд зохион байгуулагдах боломжгүй болсон ч ялагчдын нэрсийг олон нийтэд зарлах нь зүй ёсны хэрэг хэмээн манай хамт олон үзсэн билээ. Тиймээс энэ жилийн шилдэг гар утасны апп-уудыг танилцуулж байна.

ШИЛДЭГ АППЛИКЭЙШНҮҮД

LIME

LIME бол дэлхийн монголчуудад зориулсан дугаартай, ярианы апп. Энэхүү аппыг ашигласнаар гар утсандаа хоёр дугаартай болно гэсэн үг юм. Нэг нь дотооддоо ашиглаж буй үүрэн сим, нөгөөх нь гадаад, дотоодын алинд ч ашиглах боломжтой LIME виртуал дугаар. Ингэснээр LIME 2021 онд гадаадад байгаа иргэд монгол дугаар авах боломжгүй байдаг том асуудлыг ухаалгаар шийдвэрлэж, хэрэглэгчдийн дунд хүч түрэн орж ирсэн шилдэг апп байлаа.

Татах: iOS | Android

Санал болгох: LIME: Дэлхийн монголчуудад зориулсан дугаартай, ярианы апп

Unread

HELLOBABY

Монгол бүсгүйчүүдийн хөгжүүлж буй "HelloBaby" хэмээх “Жирэмсэн ээжийн хөтөч апп”-ыг онцлох нь зүйтэй болов уу. Энэхүү аппын бүхий л жирэмсний зөвлөгөө, мэдээлэл нь монгол эмэгтэйчүүдийн орчин нөхцөл, амьдралын хэв маягт нийцсэнийг онцлууштай. Мөн үүний дараагийн бүтээгдэхүүн буюу төрсний дараа хэрэглэх "HelloBaby" 0-2 насны хүүхдийн хөгжлийн апп 2021 онд хэрэглээнд нэвтэрсэн нь биднийг ийн онцлоход хүргэлээ.

Татах: iOS | Android

Санал болгох: Өртөөлөгчид - Б.Манд, Б.Ариунсанаа – Хүсэл зориг, манлайлал, сэтгэлийн хат

Unread

MEND

Эрүүл мэнд эрхэм баян. Бид бүгд л энэ үгийг үзэж, харж, дуулж, сонсож байсан болов уу. Гэхдээ ухамсарлан ойлгодог нь хэд бол? Бид ихэнхдээ л завгүй амьдралын хэмнэлд дарагдан хаанаас ч юм олон шалтаг гаргаж ирэн эрүүл амьдралын хэв маягаас зугтдаг шүү дээ. Тэгвэл Mend аппын хамт олон таныг, намайг, бид бүгдийг зөв амьдралын хэмнэлд оруулах зорилгоор тус аппыг хөгжүүлсэн байна. Ингэхдээ тамирчид, мэргэжлийн зөвлөхүүд, сэтгэл зүйч, эмч нартай хамтран хувь хүний хөгжлийн мэргэжлийн хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж байна. Мэдээж бүгд эх хэл дээр байх тул эрүүл, зөв амьдралд хүрэх зам илүү дөхөм болж буй.

Татах: iOS | Android

Санал болгох: Би хэрхэн ажилладаг вэ? - "Мэнд" ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч О.Чанцалдулам

Unread

EGAZAR

Өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулагдсан “Digital Nation” үндэсний арга хэмжээний үеэр төрийн удирдлагууд төрийн бүхий л төрлийн үйлчилгээг шат дараалалтайгаар цахим руу шилжүүлнэ хэмээж байсан. Үүний хүрээнд тэд газартай холбоотой бүхий л төрлийн асуудлыг цахимжуулахаар эл аппыг хөгжүүлжээ. Ийн цахимжуулсан нь олон хүний цаг завыг хэмнэж, төрөл бүрийн зардлыг бууруулж, хэрэглэгчдэд илүү хялбар, таатай нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Тухайлбал хэрэглэгчид уг аппаас газартай холбоотой хууль, эрх зүйн мэдээ, мэдээлэл авах, өөрийн газартай холбоотой мэдээллийг харах, иргэдээс нийтлэг асуудаг 400 гаруй асуултад хариулт авах гэх мэтчилэн олон төрлийн үйлчилгээг авах боломжтой болсон юм.

Татах: iOS l Android

Санал болгох: Би хэрхэн ажилладаг вэ? - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар

Unread

ОНЦЛОХ АППЛИКЭЙШНҮҮД


HabiDo: Монголын зах зээлд шинээр мэндэлж буй дадал хэвшүүлэгч "HabiDo" аппыг онцлох нь зүйтэй. Энэхүү аппын гол зорилго нь иргэдийнхээ амьдралын чанар, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжиж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг түгээх юм. Долоон бүлгийн 35 дадал багтах бөгөөд хүссэнээ сонгон хэвшүүлж, бүртгэх боломжтой нь хэрэглэгчдэд маш том тус хүргэж байгаа нь гарцаагүй.

Дэлгэрэнгүйг: HabiDo: Амьдралын зөв хэв маягийг бий болгоно, эерэг дадлыг хэвшүүлнэ


Emch: Монголд улсын эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд дунджаар 5-21 хоног шаарддаг. Үүнийг EMCH аппын тусламжтайгаар шийдэх боломжтой боллоо. Одоогоор Монгол, Турк, Япон, Солонгос, Их Британид үйл ажиллагаа явуулах эрхтэй монгол мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэн эрүүл мэндийн 176 төрлийн үзлэг, оношилгоог цахимаар хийж буй нь эмнэлгийн үйлчилгээ, мэргэжлийн эмчийн зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй буй хэн бүхэнд том давуу тал үүсгэж байгаа юм. Цар тахлын үеэр тэд олон үнэнч хэрэглэгчтэй болсон биз ээ.

Дэлгэрэнгүйг: EMCH апп - Үргэлж таны дэргэд


Geru: Geru бол уран бүтээлчдийг хэрэглэгчидтэй нь холбож өгдөг апп. Массын үйлдвэрлэл давамгайлсан энэ цаг үед зөвхөн өөртөө зориулж цор ганц хувь бүтээгдэхүүн олж авахад хэцүү. Тэгвэл үүнийг Geru хялбараар шийдэж өгөх юм. Geru-ээс хүмүүс өөрсдийн онцгой агшинг бүрдүүлэх, дахин давтагдашгүй гар урлалын зүйлсийг худалдан авч ойр дотнын хүмүүсээ баярлуулахын хажуугаар уран бүтээлчдийг дэмжсээр байна.

Дэлгэрэнгүйг: Гэрү - Аз жаргалтай хором бүрийн эхлэл


Ard Kids: Ard Kids бол хамгийн анхны хүүхдийн санхүүгийн хэрэгцээнд зориулан бүтээсэн цогц апп. Бүхий л зүйлс цахимд шилжиж буй энэ цаг үед төлбөр тооцоогоо ч цахимаар хийх нь ихэссэн. Энэхүү апп нь хүүхдээ багаас нь санхүүгийн харилцаанд зөв зохистой оролцуулж, цэгцтэй санхүүгийн боловсрол олгохыг хүссэн эцэг эхчүүдэд том тус хүргэх биз ээ. Энэ оны хамгийн онцлох хүүхдэд зориулсан апп!

Дэлгэрэнгүйг: Ard Kids - Хүүхдийн тань анхны санхүүгийн апп


UNREAD AWARDS-ИЙН ӨМНӨХ ЯЛАГЧИД