Байгууллагын нэр: Numur
Байгуулагдсан он: 2019
Үйл ажиллагааны чиглэл: Санхүү, зээл
Ажилтны тоо: 20+
Хаяг: Grand Plaza, найман давхарт, 806 тоот
Вэб: numur.mn
Сошиал хуудас: Numur (Фэйсбүүк)
ЯАГААД СОНГОХ БОЛОВ?
2019 оноос эхлэн банк бус санхүүгийн зах зээл, финтекийн салбарт нэгэн шинэ өнгө төрхийг нэмж, богино хугацаанд хэрэглэгчдийн таашаалд хүрч чадсан "Нөмөр" аппликэйшнийг та бүхэн дотоодын томоохон арга хэмжээнүүд болон хялбар, уян хатан зээлийн бүтээгдэхүүнээр нь хэдийнэ таних болов уу. Шар өнгийн шүхэр, байгалийн таатай мэдрэмжийг төрүүлэх ногоон өнгөөр дүр төрхөө бүрдүүлсэн "Нөмөр"-ийн хамт олны ажлын орчин ч мөн бүтээгдэхүүн, үйл ажиллагаа шигээ тун сонирхолтой.
Сэтгэл сэргээм цоглог өнгө, сонирхол татам деталиуд, харагдах орчны үзэмж, амарч тухлах хэсэг, орчин үеийн технологийн шийдлүүд, шинэ шийдлийг эрэлхийлсэн тохижилт... Энэ бол "Нөмөр"-ийн оффис. Ажлын байр гэдэг бүтээмжтэй ажиллахад хэчнээн чухал болохыг энэ багийнхны сэтгэл ханамж, оффисын уур амьсгалаас мэдэрлээ.




АЖЛЫН ОРЧИН
Хамт олны шийдвэр ба ажлын байрны тохижилт
Оффисын төлөвлөлт, интерьер зургийг "Нөмөр"-ийн удирдлагууд "Skinny Studio"-той хамтран гаргажээ. Улмаар амьдралынхаа ихэнх хугацааг ажлын байрандаа өнгөрүүлж буй, гол хүмүүс болох багийнхантайгаа зөвлөлдөж, ажилтан бүрийн санал, санаачилгыг авч оффисоо тохижуулсан нь сайшаалтай. Шар өнгө оффисынх нь гол дүр төрх бөгөөд хорших өнгүүдийг аль болох нүдний хараанд саад учруулж, анхаарал сарниулахгүй, дотно, тухтай мэдрэмжийг төрүүлэх дулаан, завсрын өнгүүдээс сонгожээ.
Өрөө бүрийн нэг хэсэгт лего, гитар, ширээний хөлбөмбөг гэх мэт сонирхолтой тоглоом, хэрэгслүүд байх агаад тэр бүгд тус тусын хариуцах эзэнтэй.




Оффисын сонирхолтой шийдлүүд:
- Ая тухтай амралтын хэсэгтэй
- Босоо уулзалтууд хийх болон санаа солилцох, шинэ шийдэл гаргахад зориулагдсан санаагаа бичиж тэмдэглэх самбаруудыг олноор байршуулсан
- Оффисын ширээ бүрийг өргөж босгоод зогсож ажлаа хийх боломжтой
- Дуу тусгаарлагчтай хурлын өрөөнүүдтэй
- Тоглох, кино үзэх зэргээр хамт олонтойгоо цагийг хөгжилтэй өнгөрүүлэх орчныг бүрдүүлсэн. Сар бүрийн нэг өдөр ажлын бус цагаар кино, тоглоомын үдэш зохиодог
- Ажилчид нь гар нийлэн оффисынхоо их цэвэрлэгээг хийд
- IT багийнхан, программистууд нь 360 градус эргэдэг мэргэжлийн дэлгэцтэй



БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ- СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ
Байгууллагын соёл ба үнэ цэн
"Нөмөр" хэрэглэгчдэдээ "Хурдан, Хялбар, Уян хатан" үйлчилгээгээрээ танигдсан. Ийнхүү ялгарлаа бий болгохын тулд тэд дотооддоо зургаан үнэт зүйлийг баримтлан ажилладаг аж. Үүнд, шударга ёс зүйтэй ажиллах, тасралтгүй сайжруулах, тогтвортой хөгжих, нэгдмэл эерэг цэнэгтэй хамт олон байх, тууштай байх, шийдэлд төвлөрөх зэрэг багтана. Багийн зохион байгуулалтыг ойлгомжтой, үр дүнтэй болгохын тулд сар бүр нэг үнэт зүйлсийг сонгон авч дотоод сургалт зохион байгуулдаг байна. Ингэснээр шинэ ажилтнууд хурдан хугацаанд багийнхантайгаа ойлголцож, байгууллагын соёлд суралцах давуу талтай гэлээ.
Гүйцэтгэлийн үнэлгээ ба сургалт хөгжил
Ажилтан бүр ажлын онцлог, арга барилаасаа хамааран гүйцэтгэлийн үнэлгээ буюу KPI системтэй. Уг системийнхээ дагуу сар бүр үнэлгээ хийж ажилтнуудынхаа ажлаа илүү үр дүнтэй явуулахад хэрэгцээтэй байгаа сургалт хөгжлийн үйл ажиллагаагаар хангадагийг онцлууштай. Мөн ажилтнууд нь хүний нөөцийн албатайгаа холбогдон өөрийн сонирхсон мэргэжлийн ур чадвар олгох сургалтууддаа хамрагдах боломжтой байдаг байна.
Ажиллах арга барил:
- Байгууллагын дундаж нас: 25-28
- Хүний нөөцийн гол бодлого нь хувь хүний хандлага. Боловсрол, нас, туршлага зэргийг хандлагын дараа орох асуудал гэж үздэг.
- Босоо, товч, тодорхой уулзалтуудыг тогтмол хийж заншсан
- Үр дүнд төвлөрөн ажилладаг
- Ажилтнуудаа урамшуулахдаа өдөр тутмын хандлага, харилцааг үр дүнтэй, сайн хийх нь чухал гэж үздэг. Иймд анхааруулах, зэмлэх зэргээс бүрэн татгалзаж урамшуулах, магтах, хамтран ажиллах, туслаж дэмжих аргуудыг ашигладаг
- Сарын эхний гурван долоо хоногт үйл явцад илүү төвлөрдөг бол сарын сүүлийн долоо хоногт үр дүн, стратегиудаа боловсруулахад анхаардаг

Өдөр тутамдаа программ хөгжүүлж, код бичдэг IT багийнхны хувьд ихэнхдээ төвлөрч суух ажилтай байдаг. Манай оффис энэ тал дээр ажилтнуудынхаа бүтээмжтэй ажиллах нөөц бололцоог бүрэн хангаж өгсөн шүү. Нэг байрлалдаа удаан суугаад хөшиж ядарсан үед байрлалаа хүссэнээрээ өөрчилж болохоос гадна түр хугацаанд чанартай амарч болох амралтын хэсэгтэй нь их тухтай байдаг. Бүтээмжтэй ажиллахын тулд тухтай ажлын орчин, хамтач байгууллагын соёлтой байх нь их чухал юм байна лээ.
Програм хангамжийн инженер А.Энхжин

Оффисоо тохижуулахад ажилтан нэг бүрээс санал авах нь их зөв шийдэл юм байна гэж бодох болсон. Саналаа өгч оруулсан, ханын тавиурт байрлах лего тоглоомоо харах бүрд их гоё санагддаг шүү. Бага орон зайг бүтээмжтэй ашиглахад бүх талаас нь нягт төлөвлөж ажилласан ажлын орчин маань багийн уур амьсгалаа маш гоёор бүрдүүлэхэд их нөлөөлсөн гэж боддог. Надад бол ажилдаа явах нь нэг гэрээсээ нөгөө гэр лүүгээ явж байгаа юм шиг л мэдрэмжийг өгдөг гэж болно. Ийм сайн соёлтой байхаар ямар ч ажилтан эргээд "Би байгууллагадаа юу өгч чадах вэ?" гэж өөрөөсөө асуун, илүү үр дүнтэй, сайн ажиллахыг хүсдэг юм билээ.
Салбар хариуцсан мэргэжилтэн Б.Билэгжаргал

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ
Хүний амьдралын чанарт ажлаасаа авах сэтгэл ханамж ихээхэн нөлөөтэй. Тэгвэл ажлаасаа авах сэтгэл ханамжид оффисын тав тух, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт томоохон байр эзэлдэг.
Үүнийг үйл ажиллагаандаа бодолцон шингээж, ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг өрдөх, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг Unread Media жил бүр зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалтыг гаргахдаа уншигчдаасаа 500 гаруй санал хүлээн авч, заримтай нь өөрсдийн биеэр танилцаж, эцэст нь хамгийн таатай 10 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таныг саналыг бид хэзээд хүлээн авах болно.
"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2020" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ
БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - HOME by Monre Insurance
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - РИО ТИНТО МОНГОЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - NUMUR
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SANKOU MARKETING
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - СОКРАТУС СТАРТАП СТУДИ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SPOT AGENCY
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НАНО ИНТЕРНЭЙШНЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MOFFICE
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НЕТКАПИТАЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - БАВАРИА МОТОРС
ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018

Сэтгэгдэл бичих (2)


A App 2020.10.01 49.0.167.14
Tanai app-iig herhen tatah ve yamar nereer haih ve Numur gej haihaar garch irehgui baina bayrlalaa mash naidvartai hereglegch baina kk
З Зочин 2020.09.30 192.82.74.41
Сайн байна уу танайх хүний нөөцийн чиглэлээр ажилд хүн авах болов уу энэ чиглэлээр сургууль төгссөн юм аа