“Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020” жагсаалтад тавтай морил! 

Ажлын орчны тав тух, уур амьсгал, дотоод соёл бол байгууллагын өсөлт хөгжлийн нэг тулгуур билээ. Энэ тал дээр онцгой анхаардаг байгууллагуудыг нийтэд таниулах нь бусад газруудад үлгэр жишээ, санаа авах сурвалж болох, чадварлаг хүний нөөцийг соронздон татахад буюу хадгалахад туслах ач холбогдолтой юм. 

Тийм ч учраас Unread Media Улаанбаатарын хамгийн таатай оффисуудыг гурав дахь жилдээ нэрлэж буйдаа таатай байна. Бид сонгон шалгаруулалтын үйл явцыг эхлүүлэхдээ уламжлал ёсоор уншигчдынхаа дунд санал асуулга явуулж урьдчилсан жагсаалт гаргасан юм. Тэдгээрээс уншигчдаас хамгийн их санал авсан 30 гаруй оффистой биечлэн танилцаж,  ажлын орчны тохижилт, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт гэсэн үндсэн шалгуураар эцсийн сонголтыг хийсэн билээ. 

Та бүхэн энэ нийтлэлээс ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэмжийг өрдсөн, хүнд ээлтэй орчныг бүрдүүлсэн таатай оффисуудтай нэг дор танилцаж, тус тусын холбоосоор дамжин оффис нэг бүртэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. 

Энэ удаагийн жагсаалтын хувьд, оффисууд бүрэн шинэчлэгдсэний зэрэгцээ бид видео танилцуулга нэмж, текстийг уншихад илүү сонирхолтой болгов. Мөн Монголын компани, байгууллагууд цар тахалтай уялдан гарах ажлын орчин дахь өөрчлөлтүүдийг соргог мэдрэн, ирээдүйд бэлдэж буйг анзаарсан мөн анзаарсан билээ. 

Ингээд “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020" жагсаалтаа хүргэе. Таалан сонирхоно уу!


Home by monre insurance 

Монголын даатгалын салбарын ууган компаниудын нэг "Монре Даатгал"-ын оффис нэрнээсээ л бидний анхаарлыг татсан билээ. HOME хэмээх нэр нь эхэндээ "гэр" хэмээх энгийн агуулгыг илэрхийлэх мэт боловч гүн рүү нь орон үйл ажиллагаатай нь танилцаж үзвэл "House Of Mind Exercise" хэмээх нэрийн товчлол гэдэг нь ойлгогдоно. Гэртээ хүсдэг тав тухыг ажлын байрандаа бий болгохоор зорьж тохижуулсан тэдний шинэ оффис болоод өвөрмөц байгууллагын соёл нь уламжлалт хэв маягийг эвдэж, олон байгууллагад үлгэр жишээ болох нь дамжиггүй.

Бизнесийн нэр: House of Mind Exercise - HOME by Monre Insurance
Байршил: Нарны хорооллын урд, AutoHub төвийн хоёрдугаар давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн санхүүгийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан он: 1995
Ажилтны тоо: 4 компани, 60 ажилтан
Вэб: www.monre.mn
Сошиал хуудас: Монре Даатгал - Monre Insurance (Фэйсбүүк), @home.bymonre (Instagram)

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - HOME by Monre Insurance

Unread


Рио Тинто Монгол 

"Рио Тинто" бол дэлхийн 50 гаруй уурхайд үйл ажиллагаа явуулагч, уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниудын нэг билээ. Нийгмийн бүхий л салбарын хөгжил дэвшилд зайлшгүй шаардлагатай материалуудыг олборлон боловсруулдаг тус компанийн Монгол дахь оффис дэлхийн стандартыг нутагшуулж буй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн залуусаар багаа бүрдүүлжээ. Олон оронд батлагдсан өндөр үр бүтээмж дагуулах стандарт энэ оффисын өнцөг булан бүрд, үйл ажиллагааны алхам болгонд нэвт шингэсэн нь мэдрэгдэх ажээ.

Байгууллагын нэр: “Рио Тинто Монгол” ХХК
Байгуулагдсан он: 1873 онд (Монгол дахь салбар 2018 онд)
Үйл ажиллагааны чиглэл: Уул уурхай
Ажилтны тоо: 47 мянга (Монголд 100 орчим)
Хаяг: СБД, 1-р хороо, Олимпын гудамж, 19А-С, Шангри-Ла, 17 дугаар давхарт
Вэб: www.riotinto.com
Сошиал хуудсууд: Rio Tinto Group, RTMongolia

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - РИО ТИНТО МОНГОЛ

Unread


Numur

Монголын финтек салбарт нэгэн шинэ өнгө төрх болон тэсрэлт хийж, богино хугацаанд хэрэглэгчдийн талархлыг хүртээж чадсан аппликэйшн бол "Numur". 2019 оны Unplug, DevSummit арга хэмжээг зохион байгуулах үеэрээ бид тус хамт олонтой хамтран ажиллаж, багийн гишүүдийнх нь өсөлт эрэлхийлсэн сэтгэлгээ, үр бүтээмжтэй ажиллах арга барилыг гэрчлэх боломж олдсон юм. Үүнийг ч бид Grand Plaza-ийн 8-р давхарт байрлах оффисоор нь зочлох үедээ мэдэрсэн билээ. Шар өнгийн шүхэр, байгалийн таатай мэдрэмжийг төрүүлэх ногоон өнгөөр дүр төрхөө бүрдүүлсэн "Нөмөр"-ийн хамт олны ажлын орчин бүтээгдэхүүн, үйл ажиллагаа шигээ тун сонирхолтой, бүтээмж нэмэх шийдлүүдээр дүүрэн мэт сэтгэгдэл төрүүллээ.

Байгууллагын нэр: "Нөмөр Кредит" ББСБ
Байгуулагдсан он: 2019
Үйл ажиллагааны чиглэл: Санхүү, зээл
Ажилтны тоо: 20+
Хаяг: Grand Plaza, 8-р давхарт, 806 тоот
Вэб: numur.mn
Сошиал хуудас: Numur (Фэйсбүүк)

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НӨМӨР КРЕДИТ

Unread


Sankou marketing mongolia 

Орчин үеийн оффисын хэрэгцээнд тохирсон технологийн шийдлүүдийг түгээж, албан байгууллагын дижитал шилжилтийн гүүр болж буй газар бол "Sankou Marketing Mongolia". “Хариуцлагатай, эелдэг, үнэнч шударга байх” үзэл баримтлалыг эрхэмлэдэг Санкогийнхан япон менежментийн арга барилаар бизнесийн үнэт зүйлс, байгууллагынхаа соёл, хэв маягийг тодорхойлжээ. Үүний дагуу ажлын орчин бүрдүүлэхдээ ажилчдынхаа бүтээмжтэй байдлыг чухалчилсан байна. Бүтээмжтэй байхын тулд тав тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх учиртай тул “Хоёр дахь гэрээ аваръя” төсөл санаачилж, ажилчдынхаа дунд санал асуулга явуулан оффисынхоо интерьер дизайн, тохижилтыг бүхэлд нь өөрчилснийг бид онцлов.

Байгууллагын нэр: "Sankou Marketing Mongolia" ХХК
Байршил: Дашчойлин хийдээс хойш явах замд, “Санко Маркетинг”-ийн байр
Үйл ажиллагааны чиглэл: Оффисын тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан он: 2006 он
Сошиал хуудас: Sankou Marketing Mongolia (Фэйсбүүк)
Веб: www.sankoumarketing.mn

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SANKOU MARKETING MONGOLIA

Unread


Socratus Startup Studio

"Стартап студи" хэмээх тодотголоосоо л анхаарал татах "Сократус" бол шинээр бизнес эхлүүлж буй хувь хүн, компаниудыг органик өсөлттэй, эрүүл компани болгон бойжуулах зорилготой мэргэжлийн байгууллага юм. Бүтээлч сэтгэлгээг өрдөж, хамгийн өндөр үр дүнтэй ажиллах орчин нөхцөл чухам энд бүрдсэн мэт. Тиймдээ ч Монголын гарааны бизнесийн орчинд шинэлэг шийдэл, бүтээлч арга барилаараа тэсрэлт хийхээр зэхэж буй олон стартап энд төвхнөн, бие биенээсээ суралцдаг, мэдээлэл солилцдог комюинитиг жинхэнэ утгаар нь бүрдүүлж чаджээ.

Байгууллагын нэр: "Сократус студио" ХХК
Байгуулагдсан он: 2018 оны есдүгээр сар
Үйл ажиллагааны чиглэл: Системийн инженерчлэлд суурилсан хөтөлбөрөөр гарааны бизнесийг бойжуулах төв
Ажилтны тоо: 6, комюнитид 60+
Хаяг: Колорадо бизнес төв
Вэб: socratus.mn
Сошиал хуудас: Socratus Start-up Studio (Фэйсбүүк)

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - СОКРАТУС СТАРТАП СТУДИ

Unread


Spot agency 

Өнгөрсөн жил монгол залуусын хийсэн Samsung S10 утасны реклам Төв Азийн зарим орны сошиал хуудсаар цацагдсан нь маркетинг, бүтээлч салбарынхны хувьд бахдууштай амжилт болсон билээ. Тус рекламын ард монгол залуусын бүтээлч сэтгэлгээг олон улсад батлан харуулах зорилготой "Spot Agency"-ийн хамт олон ажилласан юм. Брэнд маркетингаар мэргэшсэн агентлагийн оффис өөрөө содон сонирхолтой, эрч хүч дүүрэн байж таарна хэмээн таамагласан маань буруудсангүй. Мөч бүрд "тархины шуурга" дэгддэг, хором бүрд шинэ санаа төрдөг орчин, байгууллагын соёл чухам энд бүрджээ.

Байгууллагын нэр: Spot Agency
Байгуулагдсан он: 2015
Үйл ажиллагааны чиглэл: Брэндинг, маркетинг, сурталчилгаа
Ажилтны тоо: 9
Хаяг: БЗД, 26-р хороо, Хүннүгийн гудамж, Sunrise Office Center, 8-р давхарт, 809 тоот
Вэб: www.spotagency.mn
Сошиал хуудас: Spot Marketing Agency (Facebook), @spotagencymongolia (Instagram)

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SPOT AGENCY

Unread


Нано интернэйшнл 

Үе үеийн хэрэглэгчдийн үнэнч хэрэглээ болж чадсан "Chupa Chups", "Mentos", "Dove", "Unilever" зэрэг топ брэндүүдийг төлөөлөн ажилладаг компани бол "Нано Интернэйшнл". Гадаад худалдаа, дистрибьюшний чиглэлээр салбартаа манлайлж, жишиг тогтоосоор ирсэн тус хамт олон дэлхийн тэргүүлэх 25 компанийн 900 гаруй бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн, олон улсын нөү хау, инновацыг нутагшуулсаар иржээ. Тус компани 2018 оны буюу анхны жагсаалтад багтаж байсныг зарим уншигчид санаж байгаа байх. Үргэлж өөрчлөлтөд бэлэн байж, чөлөөтэй сэтгэж, хурдтай ажиллахыг эрхэмлэдэг тэдний хувьд шинэ оффистоо нүүж ороод удаагүй байгаа бөгөөд оффисын тохижилтдоо ажлын нөү-хаугаа шингээж, нээлттэй орон зай, чөлөөтэй уур амьсгалыг бий болгохоор зорьсныг нь онцоллоо.

Байгууллагын нэр: Нано Интернэйшнл
Байршил: Хан-Уул дүүрэг, Суруга центр, 2 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа
Байгуулагдсан он: 2006 он
Сошиал хуудас: Nano International (фэйсбүүк)
Веб: Nanointernational.mn

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НАНО ИНТЕРНЭЙШНЛ

Unread


Moffice Coworking

Уламжлалт оффисын хэв маягийг эвдэж, өндөр тааз, өргөн орон зай, өвөрмөц шийдэл, өнгөлөг интерьерийг хослуулсан MOffice нь гарааны бизнесүүдийг дэмжих инкубатор болж, залуу мэргэжилтнүүдэд корпорацын нөү-хауг хуваалцах талбар болж буй учраас жагсаалтад багтах нь зүйн хэрэг билээ. Moffice нь харилцаа холбооны салбарын тэргүүлэгч "Мобиком" корпорацын санаачилга, санхүүжилтээр, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл бөгөөд стартап компаниудыг бойжуулан, өрсөлдөх чадамжтай, өндөр өсөлттэй бизнес болон төлөвшүүлэх зорилготой.

Байгууллагын нэр: Moffice Coworking
Байршил: Tedy төвийн баруун талд
Үйл ажиллагааны чиглэл: Дундын оффис, инновацын төв
Үүсгэн байгуулагдсан он: 2019
Сошиал хуудас: Moffice Coworking (Facebook)

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MOFFICE

Unread


Нэткапитал санхүүгийн групп 

"Нэткапитал санхүүгийн групп" бол 150 гаруй ажилтантай, Монголын банк бус санхүүгийн салбарын тэргүүлэх тоглогчдын нэг билээ. Тэд компанийнхаа үнэт зүйлийг “Харилцагч төвтэй, технологи суурьтай байгууллага байна” хэмээн тодорхойлсон нь байнгын шинийг эрэлхийлэгч хандлагынх нь үндэс суурь болдог гэдэгт эргэлзэх зүйлгүй. 2008 оноос хойш санхүүгийн зах зээлд амжилттай ажиллаж, санхүүгийн бүтээгдэхүүний жишиг загварыг бий болгох зорилготойгоор ажиллаж ирсэн тус байгууллага өнгөрөгч онд гадаад зах зээлд хөл тавьж АНУ-ын Чикаго хотод салбараа нээсэн юм. Энэ мэт салбартаа тэргүүлэх амжилт ололтууд нь нэткапиталчуудын байгууллагын соёл, уур амьсгалтай нягт холбоотой болох нь оффисын босгыг давмагц шууд л мэдрэгдсэн юм. Бид оффисынх нь тохижилтыг минимал, донжтой, классик хэмээх гурван үгээр тодорхойллоо.


Байгууллагын нэр: Нэткапитал санхүүгийн групп
Байгуулагдсан он: 2008
Үйл ажиллагааны чиглэл: Санхүү, хөрөнгө оруулалт, зээл
Ажилтны тоо: 153
Хаяг: Шангри-Ла, 22-р давхар
Вэб: netcapital.mn
Сошиал хуудас: Netcapital Financial Group (Фэйсбүүк)

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - НЭТКАПИТАЛ САНХҮҮГИЙН ГРУПП

Unread


БАВАРИА МОТОРС

Герман стандартыг нутагшуулж буй "Бавариа Моторс" бол автомашин борлуулалт, засвар үйлчилгээний салбарт жишиг тогтоож буй хамт олон. Дэлхийд алдартай BMW брэндийн албан ёсны төлөөлөгчийн хувиар тэд иж бүрэн үйлчилгээг олон улсын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэдэг бөгөөд чанартай үйлчилгээ, хариуцлагатай хандлага нь үйл ажиллагааны шат дамжлага бүрд илэрдэг нь анхаарал татав. Яармагийн зам дагуу минимал хэв маяг, модерн загварын шийдлээрээ нүд булаах BMW-ийн шоурүүм жил гаруйн өмнө нээлтээ хийсэн бөгөөд гоо зүйн болон хэрэглээний үнэ цэнийг хэрэглэгчдэдээ хамгийн таатай байдлаар хослуулан хүргэхийг зорьсон нь илэрхий байлаа.

Байгууллагын нэр: "Бавариа Моторс" ХХК
Байгуулагдсан он: 2016
Үйл ажиллагаа: Автомашины борлуулалт, засвар үйлчилгээ
Ажилтны тоо: 18
Хаяг: ХУД, 4-р хороо, Арцатын ам, BMW үзэсгэлэнгийн танхим
Вэб: www.bmw.mn
Сошиал хуудас: BMW Mongolia (Фэйсбүүк), @bmwmongolia (Инстаграм)

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - БАВАРИА МОТОРС

Unread


ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ

УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2019
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2018

"Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтаа бид 2018 оноос хойш жил бүр уламжлал болон танилцуулж байгаа билээ. Та бүхэн энэхүү жагсаалтын талаарх санал сэтгэгдлээ бидэнтэй чөлөөтэй хуваалцаарай.

Unread