Unread-ийн брэнд контентуудын нэг "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалт тав дахь жилдээ уншигч та бүхэндээ хүрч байна.
Бид ажлаас зөвхөн санхүүгийн үр ашиг бус утга учир, хамт олон, хийж бүтээсэн мэдрэмж авахыг хүсдэг. Тийм ч учраас хүмүүний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон ажил гэх зүйл бидний амьдралын чанарт шууд нөлөөлж байдаг. Орчин цагт үүнийг ойлгосон залуус ажлаа сонгохдоо ажил амьдралын тэнцвэрт байдал, сурч хөгжих боломж, уур амьсгал гээд олон зүйлийг харгалзан үздэг болсон нь нууц биш билээ.
Гагцхүү энэ л шалтгаанаас болон эхлүүлсэн, нийслэл хотынхоо таатай оффисуудыг танилцуулан алдаршуулдаг жагсаалт маань ээлжит дугаартаа долоон оффисыг шалгаруулан онцолж байна.
Таатай хэмээх үг нь зөвхөн тавилга, эд хогшил, зохион байгуулалтдаа бус тухайн хамт олны уур амьсгал, ажиллах нөхцөл, ажилчдадаа зориулсан бодлого зэрэгт оршиж буйг уншигч та оффис бүрийн дэлгэрэнгүй нийтлэл болон ТэнГэр ТВ-ээр удахгүй цацагдаж эхлэх цуврал нэвтрүүлгүүдээс олж мэдэх боломжтой.
Ингээд ажиллаж буй хамт олон, үйлчилж буй үйлчлүүлэгчдэдээ таатай оффисуудтай танилцъя.
Монложистикс Ворлдвайд
Монголын ачаа тээврийн салбарт 18 жилийн турш мэргэжлийн үйлчилгээгээр түүчээлж буй шинийг эрэлхийлэгч, инновацлаг хамт олны шинэ ажлын орчин, групп компанийн соёл, ажилчдын дотоод уур амьсгал нь “дэлхий рүү тэмүүлэх үндэсний брэнд” мөн гэдгийг эрхгүй санагдууллаа.
Дэлхийн таван тивийг холбох Монгол улсын тээврийн салбарт анхдагчдын нэг уг компани Монложистикс Группийн ууган компани юм. Өнөөдөр Монложистикс Групп нь 10 охин компани 180 гаруй ажилтан, гаднын 800 гаруй харилцагч түнш, дотоодын 1500 гаруй үйлчлүүлэгчидтэй хамтран ажилладаг.
Байгууллагын нэр: Монложистикс Ворлдвайд ХХК
Байгуулагдсан он: 2005 он
Үйл ажиллагааны чиглэл: Олон улсын тээвэр, ложистик
Ажилтны тоо: 100+
Хаяг: БльюМон оффис, 10-р давхар
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - МОНЛОЖИСТИКС ВОРЛДВАЙД
Unread
КОЛЛПРО ХХК
Үүлэн технологид суурилсан шийдэл, үйлчилгээг зах зээл төдийлөн ойлгодоггүй байсан үе буюу 2014 онд КоллПро компани үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 70 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэн ажиллаж байна. Одоогоор тэд үүлэн технологид суурилсан, аль ч төхөөрөмж дээр, хэдийд ч, хаанаас ч дуудлага хүлээн авах, автомат хариулагчаар хариулах, холбогдох алба, хэлтэс рүү хүний оролцоогүй шилжүүлдэг CallPro, байгууллагын зүгээс хэрэглэгчдэдээ төрөл бүрийн текстэн мэдээлэл илгээх, хэрэглэгчдээсээ мессеж хүлээн авах боломж бүхий MessagePro, харилцаа холбооны бүх датаг цуглуулах, үр дүнгээ хэмжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж буй CallPro Teams үйлчилгээнүүдийг хүргэж байгаа юм.
КоллПро компани 2021 онд Киргиз улсад CallPro KG, АНУ-д CallPro US салбар компаниудаа байгуулсны зэрэгцээ Энэтхэг улсад төвтэй 6D Technologies компанитай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр 6D Technologies компани нь дэлхийн 80 гаруй орны 120 гаруй оператор компанид КоллПро-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах боломжтой болж байгаа юм. Мөн 2023 онд Узбекстан улсад, 2024-2025 онуудад Өмнөд Солонгос, Казакстан улсуудад салбар компаниа байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ бидэнтэй хуваалцсан билээ.
Иймд манай редакц дотоодын төдийгүй олон улсын зах зээлд өөрсдийн үнэ цэнийг бий болгож яваа КоллПро ХХК-ийн ажлын орчинтой танилцахыг хүссэн юм.
Байгууллагын нэр: КоллПро ХХК
Байгуулагдсан он: 2014
Үйл ажиллагааны чиглэл: Байгууллагын харилцаа холбоо
Ажилтны тоо: 70+
Хаяг: Хан-Уул дүүрэг, Regis Place, 5-р давхар
Цахим хаяг: info@callpro.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, Twitter, YouTube
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - КОЛЛПРО ХХК
Unread
Bright Logistics
Таны бизнест гэрэл нэмнэ уриатайгаар бизнес эрхлэгчдэд тээвэр, ложистикийн үйлчилгээ үзүүлж буй Брайт Ложистик компани нь өөрийн салбартаа чамгүй хувь нэмрийг оруулаад зургаан жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд арвин их туршлагыг хуримтлуулж, салбартаа манлайлагч компаниудын нэг болсон тэд оффисоо хоёр дахь гэрээ болгож, тав тухтай орчныг бүрдүүлж чадсан учир бид энэ удаагийн “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2023” жагсаалтдаа онцоллоо.
Байгууллагын нэр: Брайт Ложистик ХХК
Байгуулагдсан он: 2017 он
Үйл ажиллагааны чиглэл: Тээвэр, ложистик
Хаяг: WW Tower, 7-р давхар, 701
Цахим хаяг: info@brightlogistic.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - BRIGHT LOGISTICS
Unread
Suuder Agency
Бид жил бүрийн жагсаалтдаа бүтээлч үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагыг онцлохыг зорьдог билээ. Энэхүү уламжлалынхаа дагуу чамгүй хугацаанд эрэн хайсны эцэст энэ жилийн жагсаалтад Сүүдэр Ай Эн Си-ийг онцолж байна.
2017 оноос гэрэл зураг, дижитал маркетингийн үйлчилгээний чиглэлээр ажиллаж эхэлсэн уг хамт олон видео, график дизайн, эх бэлтгэл, брэндинг, дижитал маркетинг, 3D арт зэрэг маркетингийн харилцаанд шаардлагатай бүх төрлийн контентыг цогцоор туурвидаг. Бидний сайн мэдэх BMW, Brussels Belgian, Beer, АПУ ХК, МБанк, Эрүүлмаа, Leica, UNICEF зэрэг салбартаа манлайлагчдын бүтээгдэхүүн, үйчилгээг бодитоор амилуулсан чадварлаг хамт олон.
Оюун санаагаа чөлөөлж бүтээлчээр ажиллах ёстой ч нөгөө талдаа цаг хугацаатай уралдах шаардлага нь энэ салбарын гол сорилт юм шиг. Тиймээс ч тэд хоёр оффист хуваагдан ажиллах ба төвийн оффист менежментийн баг төлөвлөгөө боловсруулж харин энд уран бүтээлчид зөвхөн бүтээл дээрээ төвлөрөн ажилладаг байна. Олон төрлийн зах зээлд брэнд маркетингаар мэргэшсэн тэдний оффис онцлог сонирхолтой байх болов уу гэх хүлээлт минь ч биелэв.
Байгууллагын нэр: Сүүдэр Ай Эн Си ХХК
Байгуулагдсан он: 2017 он
Үйл ажиллагааны чиглэл: Брэндинг, маркетинг, сурталчилгаа
Ажилтны тоо: 20 үндсэн ажилтан, 20 гэрээт ажилтан
Хаяг: Салбар 1: М-Си-Эс байр, АНУН төв, 3-р давхар
Салбар 2: ICC тауэр, 304 тоот, Сүүдэр оффис
Сошиал хуудас: Facebook, Instagram
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - SUUDER AGENCY
Unread
МОНОС ЭМИЙН ҮЙЛДВЭР
Энэ удаад бид эрүүл нийгмийг бүрдүүлэх нэн чухал салбар болох анагаах ухааны салбарын оффистой танилцаж, эм, бэлдмэлүүд хэрэглэгчийн гар дээр ирэхээс өмнө ямар шат дамжлагыг туулдаг, энгийн хүмүүсийн мэдэхгүй ямар үйл явц өрнөдгийг мэдэхийг зорилоо.
“Эм үйлдвэрлэлийг дэлхийн жишигт” уриатай Монос эмийн үйлдвэрийн хамт олон Олон улсын GMP шаардлагад нийцүүлэн, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг давуулан хангах, байнгын сайжруулалт хийн хөгжих зорилготой. Улсынхаа эрүүл мэндийн төлөө ажилладаг уг хамт олны ажлын орчин болох оффис болон үйлдвэр, лаборатори зэрэг нь нэг дор байрладаг нь тун сонирхолтой.
Байгууллагын нэр: Монос эмийн үйлдвэр
Байгуулагдсан он: 1990 он
Үйл ажиллагааны чиглэл: Эм үйлдвэрлэл
Ажилтны тоо: 200+
Хаяг: Үйлдвэрийн баруун бүс - 4, Сонсголонгийн зам гудамж 32/2 тоот
Цахим хаяг: pharma@monos.mn
Сошиал хуудас: Website, Facebook
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - МОНОС ЭМИЙН ҮЙЛДВЭР
Unread
М-Си-Эс Кока Кола
Давтагдашгүй, мартагдашгүй
Дандаа санагдах Кока Кола…
Хорин жилийн тэртээ нийслэл хотын гудамжаар “150” гэсэн сурталчилгаа хаа саагүй байршиж, 150 гэж юу юм бэ? гэх асуулт амнаас ам дамжин яригдаж байсныг уншигч та санаж байна уу?
Асар баялаг түүхэн замналтай, дэлхийд “домог” болсон Кока Колаг тэртээ 21 жилийн өмнө Монгол Улсад албан ёсоор үйлдвэрлэх эрхийг М-Си-Эс Групп авсан түүхтэй. “Дэлхийн брэндийг Монголдоо” уриатай Кока-Колагийн оффис олон талаараа Улаанбаатар хотын таатай оффисуудын нэгд зүй ёсоор тооцогдоно.
Улаанбаатар хотоос зүүн чиглэлд орж, гарч буй хэн бүхний нүдэнд тодхон тусдаг тэдний үйлдвэр баруун, зүүн гэж хоёр хуваагдах бөгөөд үйлдвэр болон оффис хамтдаа байрладаг онцлогтой.
Байгууллагын нэр: М-Си-Эс Кока Кола
Байгуулагдсан он: 2002 он
Үйл ажиллагааны чиглэл: Шингэн хүнсний үйлдвэрлэл, худалдаа
Ажилтны тоо: 950+
Хаяг: Амгалан 13260, Гачууртын зам 104
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, Youtube, Twitter
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - М-СИ-ЭС КОКА КОЛА
Unread
NUMUR
“Нөөлөгтэй үйлчилнэ” философийн хүрээнд санхүүгийн үйлчилгээ авахад хамгийн тав тухтай нөхцөл боломжийг бий болгож интерьер дизайны шийдлийг тусгажээ. Үргэлж тоотой харьцдаг Санхүүгийн байгууллага хэрхэн, яаж ажлын орчин, байгууллагын соёлдоо философио тусгаж, тогтвортой хөгжилтэй уялдан ажилладгийг олж мэдэх нь энэхүү оффисоор зочлох гол шалтгаан болсон билээ.
Байгууллагын нэр: Numur
Байгуулагдсан он: 2019 он
Үйл ажиллагааны чиглэл: Банк бус санхүүгийн байгууллага
Ажилтны тоо: 50+
Хаяг: Гранд Плаза төв 7, 14-р давхар
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, Youtube, Twitter
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - NUMUR
Unread
а амгаа 2023.05.25 202.21.112.226
зөвхөн дизайн, интерьерээс гадна байгууллагын соёл, ажиллагсдадаа олгодог урамшуулал, ажил амьдралын тэнцвэрийг энэ жилийн дугаарууд сайн хөнджээ. Гэрэл зураг бас суп?р
П Пеппер 2023.05.25 202.21.112.226
Нөмөр, КоллПрогийн оффисууд хамгийн их таалагдлаа дараагийн жагсаалтыг тэсэн ядан хүлээж байя баярлалаа
З Зочин 2023.05.25 202.21.112.226
Ийм л оффисын орчинг бүрдүүлж чадахгүй бол ажиллаж чадахгүй ажлаа хаялаа гэж захирлууддаа хэлчихээд сууж байгаа над шиг хүн байна уу
З Зочин 2023.05.25 202.21.112.226
Ээ бурхан мнь гэж энд орж байгаа компаниуд бүр жил бүр л аймар цоороод байха юм ааааааа яадаг юм билээ гүйцэхгүй нь