"Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2021" жагсаалтад тавтай морил!
Unread Media компани өөрийн брэнд контентуудын нэг – "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд"-ыг дөрөв дэх жилдээ нэрлэж буйдаа таатай байна. Уншигчдын хүсэн хүлээдэг уг жагсаалтдаа бид энэ удаа найман таатай оффисыг сонгон шалгаруулж текст, зураг, видео бүхий интерактив контентыг бэлтгэн хүргэж байна.
Ажлын орчны тав тух, уур амьсгал, дотоод соёл бол байгууллагын өсөлт хөгжлийн нэг тулгуур билээ. Энэ тал дээр онцгой анхаардаг байгууллагуудыг нийтэд таниулах нь чадварлаг хүний нөөцийг соронздон татах буюу хадгалахад нь туслах, бусад газруудад үлгэр жишээ үзүүлэн таатай оффис бүхий байгууллагуудыг нэмэгдүүлэх зэрэг тал талын ач холбогдолтой байдаг.
Бид сонгон шалгаруулалтаа хийхдээ уламжлал ёсоор эхлээд уншигчдынхаа дунд санал асуулга явуулж урьдчилсан жагсаалт гаргасан. Тэдгээрээс уншигчдаас хамгийн их санал авсан 20 гаруй оффистой биечлэн танилцаж, ажлын орчны тохижилт, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт гэсэн үндсэн шалгууруудаар эцсийн сонголтыг хийсэн билээ. Та бүхэн энэ нийтлэлээс ажилтнуудынхаа бүтээмж хийгээд сэтгэмжийг өрдсөн, хүнд ээлтэй орчныг бүрдүүлсэн таатай оффисуудтай нэг дор танилцаад, тус тусын холбоосоор дамжин оффис нэг бүртэй бүр дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Энэ удаагийн жагсаалтыг бэлтгэх явцдаа бид, байгууллагууд цар тахлаас улбаалан гарч буй ажлын орчин дахь өөрчлөлтүүдийг соргог мэдрэн, ажиллах хэв маягаа ихээхэн шинэчилж буйг анзаарснаа онцолж байна. Мөн жагсаалтад багтсан оффисууд бүрэн шинэчлэгдсэний зэрэгцээ бид "TenGer TV"-тэй хамтран бүрэн хэмжээний нэвтрүүлэг бэлтгэснийг дуулгахад таатай байна. Тэрхүү нэвтрүүлгүүдийг та бүхэн цэнхэр дэлгэцээр (Univision-11, Sky media-14, MNBC-15, DDISH-016, SANSAR-23 суваг дээр) хүлээн авч үзээрэй.
Ингээд "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2021" жагсаалтаа хүргэе. Таалан сонирхоно уу!
"Монос хүнс" ХК, Шингэн хүнсний үйлдвэр
Үйлдвэр-оффисын хосолмол шийдлийг Монголдоо анхлан нэвтрүүлсэн "Монос хүнс" ХК бол манай жагсаалтын онцлох байгууллагын нэг билээ. Монголын эрүүл мэндийн салбарын ууган үйлдвэрлэгчдийн нэг, 32 жилийн түүхтэй "Монос" группийн нэгээхэн хэсэг, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа "Монос хүнс" хувьцаат компани нь хүчин чадлаа 24 дахин нэмсэн шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулснаас гадна ирэх жилүүдэд эрүүл мэндэд чиглэсэн сонирхолтой шинэ нэр төрлийн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж буй.
Байгууллагын нэр: "Монос хүнс" ХК, Шингэн хүнсний үйлдвэр
Байгуулагдсан он: 2020
Үйл ажиллагаа: Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрлэл, худалдаа
Ажилтны тоо: 250+ (Монос хүнс ХК-ийн ажилтнууд ороод)
Хаяг: БГД, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 32/3 тоот
Цахим хаяг: foods@monos.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram


ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - "Монос хүнс" ХК, Шингэн хүнсний үйлдвэр
Unread
MCS ESTATES
Олон улсын жишигт нийцсэн үл хөдлөх хөрөнгийн менежментийг Монголдоо хэрэгжүүлэх зорилготой М Си Эс Эстэйтс компанийн ажлын орчин биднийг хэрхэн угтах бол гэхээс хүлээлт өндөртэй байлаа. Учир нь үл хөдлөх хөрөнгийн менежмент хэрэгжүүлсний эцсийн үр шимийг барилга биш хүн хүртдэг онцлогтой. Тиймээс ч Белла Виста , Будда Виста, АСЕМ Виллаж тэргүүтэй объектуудын менежментийг хариуцан ажилладаг уг компани харилцагч, үйлчлүүлэгчдэдээ санал болгодог тэрхүү тав тухаа өөрийн ажлын орчинд бүрдүүлж чадсан эсэх нь тун сонирхол татсан юм.
Байгууллагын нэр: М-Си-Эс Эстэйтс
Байгуулагдсан он: 2011
Үйл ажиллагаа: Үл хөдлөх хөрөнгийн менежмент
Ажилтны тоо: 100
Хаяг: Central Tower 10 давхар
Цахим хаяг: info@mcsestates.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, YouTube


ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MCS Estates
Unread
MASTER GROUP
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр 2008 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн Мастер групп нь 2014 оноос барилгын салбарт төсөл хэрэгжүүлэгч болсноор өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй. Өнгөрсөн хугацаанд тэд Улаанбаатарын хамгийн таатай бүсүүдэд оффисын дөрвөн төслийг амжилттай дуусгажээ. Тэдний гүйцэтгэсэн "Pro One", "Хоймор" төслүүдээс эхлээд өөрсдийн төв оффис болох дөрвөн талдаа террастай "UB Tower" болон шинээр ашиглалтад орж буй "UB Tower Plus" зэрэг нь хийц, загвараараа их хотод маань өнгө нэмэх аж.
Манай "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020" жагсаалтыг хараад оффисын тохижилтдоо эрс анхаарч, энэ жагсаалтад багтах зорилго тавьсан гэх тэдний яриа Мастер группийг сонгох шалтгаануудын тэргүүнд бичигдсэн юм. Бидний хувьд контентоороо дамжуулан ажлын орчны тав тух нь байгууллагын өсөлт, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг түгээж чадсандаа баяртай байна.
Байгууллагын нэр: Мастер групп
Байгуулагдсан он: 2008
Үйл ажиллагаа: Үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн хөрөнгө оруулалтын групп компани
Ажилтны тоо: 5 компани, 50+ ажилтан
Хаяг: 13-р хороолол, Натурын зам, UB Tower, 17-р давхар
Цахим хаяг: info@master.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, YouTube



ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - Master Group
Unread
TOMYO EDTECH
Боловсролын салбарт технологид суурилсан хөгжлийн шинэ гарц нээж, мянга мянган хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээн, бүх насныханд өөрийгөө хөгжүүлэх орон зайг бий болгон, залуу үедээ оюуны үнэтэй өв өвлүүлж буй "Томё ЭдТек" компани нь өдрөөс өдөрт цар хүрээгээ тэлсээр буй. Үүний хэрээр тэдний баг хамт олон хүчирхэгжин, чанаржиж байгаа нь гарцаагүй.
Оффисынхоо дотоод шийдлийг үйл ажиллагааныхаа хэв маягт яв цав нийцүүлэн тохижуулсан гэх тэдний ажлын орчин "open space" буюу задгай талбайгаар дүүрэн, тохилог байдаг нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна ийм газраас л бүтээлч, шинэлэг, чанартай, өгөөжтэй контентууд гарах нь гарцаагүй мэт сэтгэгдлийг эрхгүй төрүүлэх ажээ. Цаашлаад тэдний бүтээсэн хамт олны уур амьсгал, дотоод соёл нь уг жагсаалтад оруулахад жинтэй нөлөөлсөн юм. Иймд олныг нуршилгүй, өөрсдийн хүчирхэг нөлөөллийг салбартаа даацтайхан бий болгож яваа тэдний оффистой танилцъя.
Байгууллагын нэр: "Томё ЭдТек" ХХК
Байгуулагдсан он: 2019
Үйл ажиллагаа: Технологи – боловсрол
Ажилтны тоо: 25
Хаяг: Сүхбаатарын талбайн баруун урд, "New Horizons" tower-ийн тавдугаар давхарт
Цахим хаяг: hello@tomyo.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, Youtube, LinkedIn



ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - TomYo EdTech
Unread
INTELMIND
Нэгэн дээвэр дор зэрэгцэн орших найман төрлийн компани. Бүгд өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ч нэгэн зорилго дор зангилагддаг. Өдгөө "Интелмайнд" групп нийт нэг сая давсан хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж, дотоодын 1,000 гаруй компанид өөрсдийн бүтээсэн технологиор дамжуулан 1,500 хүнийг шууд бус ажлын байраар хангаж байна. Технологиор учран золгосон тэд Монголын анхны "Venture Studio" компаниудын нэг гэдгийг онцолъё.
Дижитал экосистемийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тэд гадаад, дотоодын тэргүүлэгч компаниуд, авьяаслаг залуустай хамтран олон шинэ төслийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, технологиор дамжуулан сая сая хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг сайжруулсаар байна.
Тэдний оффисыг зорин очвол дөрвөн талаасаа гэрэлтэх цэлгэр цонхнуудтай агаад зай талбайг эвлэгхэн ашигласан зөв төлөвлөлт хийж, оффисоо бүхэлд нь задгай талбайн шийдлээр шийдсэний сацуу ажилтнуудаа үндсэн хоёр жигүүрт хуваан байршуулжээ.
Байгууллагын нэр: "Интелмайнд" групп
Байгуулагдсан он: 2017
Үйл ажиллагаа: Venture Studio
Ажилтны тоо: 200
Хаяг: Сүхбаатарын талбайн баруун урд, "New Horizons" tower, IV давхар
Цахим хаяг: info@intelmind.mn
Сошиал хуудас: Website, Facebook



ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - Intelmind Group
Unread
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
Манай "Улаанбаатарын хамгийн таатай оффис 2018" жагсаалтад багтаж байсан "Ард Санхүүгийн Нэгдэл" нь ажлын орчноо өөрчилж, 2021 оны арваннэгдүгээр сард шинэ оффистоо нүүн оржээ. "Хөрөнгө Оруулагч Үндэстэнг Цогцлооно" гэх эрхэм зорилгынхоо хүрээнд тэд өнгөрсөн онд 88 ажлын байрыг шинээр бий болгож, ТэнГэрЛиг медиа группийг байгуулан, хүүхдийн санхүүгийн боловсролд зориулсан "Ард Кидс" аппликэйшнийг танилцуулсан зэрэг олон ажлыг хийж бүтээсэн байна.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын санхүүгийн салбарт тоглоомын дүрмийг өөрчилж, цаг ямагт шинэ үйлчилгээ, шинэлэг санаачилгаараа хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж буй Ардын оффист залуусын бүтээлч сэтгэлгээ, ажил хөдөлмөрийн өндөр гүйцэтгэл, хамт олны халуун дотно уур амьсгал ундарч байлаа. Тэдний ажлын хурдыг нэмэгдүүлэхэд шинэ оффисын орчин, тохижилт гарцаагүй нөлөөлжээ.
Байгууллагын нэр: Ард Санхүүгийн Нэгдэл
Байгуулагдсан он: 2005
Үйл ажиллагаа: Хөрөнгө оруулалтын компани
Ажилтны тоо: 335 (Централ, Монгол шуудан, Сансар салбарын ажилтуудыг оролцуулаад)
Хаяг: Central Tower 13, 17-р давхар
Цахим хаяг: info@ardholdings.com
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, YouTube, Twitter



ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - Ард Санхүүгийн Нэгдэл
Unread
MSTARS HUB
Нэгэнтээ Монголчуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулж, нэгэн зэрэг хооронд нь талцуулж байсан "Start-Up" киног үзээгүй хүн ховор биз ээ. Бидний энэ удаа онцолж буй "MStars Hub" стартапын хурдасгуур төвийг яг л уг кинонд гарах "Sandbox"-ын Монгол хувилбар хэмээн зүйрлүүлж болохуйц.
Улс үндэстэн бүрд дижитал бизнесүүдийн тэсрэлт хүчтэй явагдаж буй энэ үед "М-Си-Эс Венчерс” компани ч энэ боломжийг зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй. Тиймдээ ч дижитал бизнесийн экосистемийг бүрдүүлэхэд стартапуудыг дэмжих хурдасгуур төв зайлшгүй шаардлагатай юм байна гэж тэд үзэн өнгөрөгч аравдугаар сард уг төвөө байгуулжээ.
Дэлхийн олон оронд энэ чиглэлийн хурдасгуур төв бий. Уг төвд тэдгээрийн онцлогуудыг шингээсэн тохижуулалт хийснийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, барууны орнуудын хурдасгуур төвүүд ихэвчлэн дундын оффисын шинжтэй байдаг нь зарим талаар стартапуудыг бие даан шийдвэр гаргахад саад болох нь бий. Харин MStars Hub нь стартап тус бүрд тусгайлан зориулсан ижил хэмжээ бүхий 12 өрөө гаргаж өгснөөс гадна дундын оффисын шинжийг хадгалах хэсгүүдийг ч олноор бий болгосныг онцолъё.
Байгууллагын нэр: MStars Hub
Байгуулагдсан он: 2021
Үйл ажиллагаа: Технологи
Ажилтны тоо: 5
Хаяг: БЗД, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 26-р байр, Сөүл Бизнес төвийн гуравдугаар давхарт
Цахим хаяг: hello@mstars.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, Twitter



ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MStars Hub
Unread
ICT GROUP
Мэдээлэл технологийн тэргүүлэгч үндэсний групп компани Ай Си Ти Групп ХК-ийн оффистой танилцаж явахдаа жинхэнэ групп компани гэж ийм л байдаг байх даа гэх мэдрэмжийг авч байлаа. Үүнийг энэ оффисоор зочилсон хэн бүхэн мэдрэх нь лавтай. Тэд бол Монголын мэдээлэл технологийн салбарт 2011 оноос "Зөв хүн, Зөв шийдлээр, Зөв ирээдүйг" уриан дор нэгдэн нийлж, манай улсын стратегийн салбарууд болох эрүүл мэнд, боловсрол, банк санхүү, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй технологийн компаниудын нэгдэл билээ. Өдгөө 48 охин компани, 400 гаруй ажилтантай тус группийн 70 орчим хувьтай тэнцэх ажилтнууд бидний зорин очсон оффист суух бөгөөд үүнээс 80 гаруй хувь нь 30-аас доош насны залуус байсныг онцлох нь зүйтэй болов уу.
Байгууллагын нэр: АйСиТи групп
Байгуулагдсан он: 2011
Үйл ажиллагааны чиглэл: Мэдээлэл технологийн компани
Ажилтны тоо: 400+ (Охин болон харьяа компанийн ажилтнуудыг оролцуулаад)
Хаяг: Натурын зам, "Шинэ үе" сургуулийн ард, Реженси Резиденс, 2-р давхар
Цахим хаяг: info@ictgroup.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, YouTube



ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - ICT Group
Unread
ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018
"Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтаа бид 2018 оноос хойш жил бүр уламжлал болон танилцуулж байгаа билээ. Та бүхэн энэхүү жагсаалтын талаарх санал сэтгэгдлээ бидэнтэй чөлөөтэй хуваалцаарай.
Unread

Сэтгэгдэл бичих (16)


P Paris 202.126.89.29
Ardiin office shine umu? Haana bdg we? Heden dawhart um bol? Ardad ajild oroh umsan, heheheehehehehehehehehehehe
Г Гоёымоооо 202.21.112.226
Аргагүй сайхан газрууд юм ааааа. Ийм газар ажиллавал өнөө яриад байдаг онгод нтр нь тултал ундрах байхөөөөөөөөө
З Зочин 64.119.22.39
Иймэрхүү контентууд манайд дутагддаг шүү. Анрэдийнхан энэ жагсаалтаа тогтвортой хийж байгаад баярлалаа. Компаниудын талаар сайн ойлголт авлаа
C Chiherhen 202.21.112.226
Iim l office-uudad ajillamaar baina shooo. Goyeemooooooo. Ugaasaa ajliin orchin gdg hunii ajiliin buteemjid shuud nuluuldug l duu
T Tina 202.21.112.226
Yooy, today mongold iim goy goy office-uud yag haaguur baigaaad bdiim be, ormoooor l bnshee hhgkjslkdfjlaksdjflk
B Beeb 202.21.112.226
Suuliin uyiin office uud hundee ih anhaardg boljee, unreadiin contentuud hze ch uram hugaldaggui shu.
Z Zochin 202.21.112.226
wow mongold iim goy2 office-uud bdag yumuu. Ajilchin bish orj uzj bgaagui bolohoor meddeggui baij. Great work ;)
K Khurelsukh Ukhnaa 202.21.112.226
UNREAD-iinhanii UB Best office-iig unshaad Turiin ordonoo iim bolgomoor sanagdaj bna shuu. Urgelj ta hediinhee niitlelees inspiration avdag shu. Bayarlalaa
З Зочин 202.21.112.226
Wooooow~ MCS Estates юмуу Tomyo-д ажилд орно гэж боддог хүнийн хувьд ингээд оффисийг нь харсан чинь бүр л татагдаж байна шүү. Ийм л орчноос ажлын бүтээмж, шинэлэг санаа, хамт олны дулаан уур амьсгал эхэлдэг байх даа! Амжилт~
З Зочин 202.126.89.66
Ahiad delgerengui yavj uzeed olon zurag avaad ajillasan bol bur gouy boloh baijee yahav dajgui dajgui
S Slytherin 202.21.108.239
Woow jil ireh tusam l office uudiin chanar saijirch ulam l mundag bolood baih yum daa. Ter bolgonig mash delgerengui bichij olon tumend huregdeg Unreaddiinahdaa bayarlalaa.
? ????????️Sofar, sogud 202.21.126.242
Ene jiliin office-uud uur bn shu. Ulam l saijraad bn! Taalagdlaa. Companiud shine talentuudiig neg talaaraa office iin tohijiltooroo tataj bolno gedgiig oilgoson bn????
a ataarhaj bn 202.21.112.226
Udirdlaguudiinhaa shireen dr ene niitleliig A3-aar esvel bur tomoor hevlej taviad "Ailiin humuus iim goy" gd bicheed uldeechhiinsan. Daanch manai udirdlaguud tums dotroo gesne gj goridoltgui hulduu l dee
З Зочин 202.21.112.226
Mash sonirholtoi niitlel boljee. Uneheer goy gazruud baina. Hamgiin taalagdsan ni Master Group bailaa.
z zochind 66.181.161.10
niitleliinh ni togsgold omnoh buh jiluudiinh ni niitleliig linkeer holboson bn shuudeeeeeeeeeeeeeeeee
З Зочин 202.21.112.226
Өмнөх жилүүдийн жагсаалттай хэрхэн танилцах вэ? Бүх компаниудын жагсаалт гэж гардаг уу? одоо тэр газрууд хаагуур байдаг бол