Байгууллагын нэр: Ард Санхүүгийн Нэгдэл
Байгуулагдсан он: 2005
Үйл ажиллагааны чиглэл: Хөрөнгө оруулалтын компани
Ажилтны тоо: 335
Хаяг: Central Tower-ийн 1, 13, 17 дугаар давхар
Цахим хаяг: info@ardholdings.com
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, YouTube, Twitter
Байгууллагыг тодорхойлох түлхүүр үг: Хурд

яагаад сонгох болов?
Манай "Улаанбаатарын хамгийн таатай оффис 2018" жагсаалтад багтаж байсан "Ард Санхүүгийн Нэгдэл" нь ажлын орчноо өөрчилж, 2021 оны арваннэгдүгээр сард шинэ оффистоо нүүн оржээ. "Хөрөнгө Оруулагч Үндэстэнг Цогцлооно" гэх эрхэм зорилгынхоо хүрээнд тэд өнгөрсөн онд л гэхэд 88 ажлын байрыг шинээр бий болгож, "ТэнГэрЛиг медиа" группийг байгуулан, хүүхдийн санхүүгийн боловсролд зориулсан "Ард Кидс" аппликэйшнийг танилцуулсан гээд олон ажлыг хийж бүтээсэн байна.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын санхүүгийн салбарт тоглоомын дүрмийг өөрчилж, цаг ямагт шинэ үйлчилгээ, шинэлэг санаачилгаараа хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж ирсэн Ардын оффист залуусын бүтээлч сэтгэлгээ, ажил хөдөлмөрийн өндөр гүйцэтгэл, хамт олны халуун дотно уур амьсгал ундарч байлаа. Тэдний ажлын хурдыг нэмэгдүүлэхэд шинэ оффисын орчин, тохижилт гарцаагүй нөлөөлжээ.
АЖЛЫН ОРЧИН, ТОХИЖИЛТ
Оффисын дотоод засал, тохижилтын ажлыг 100 хувь "Ард Пропертиз" компани гүйцэтгэжээ. Ингэхдээ арвандолоодугаар давхрын баруун жигүүрийг удирдах ажилтнууд, зүүн жигүүрийг ажилтнуудын хэсэг болгон хуваарилсан байна.
Цэлгэр талбай: Саруул орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн нь чөлөөтэй сэтгэхэд дэмтэйн зэрэгцээ бусадтайгаа харилцаж, нэтвөркинг хийхэд хамгийн тохиромжтой шийдэл болжээ. Ямар ч хаалгагүй том зай талбайд төслийн багаараа хуваагдан сууж, хэн нэгнээс цахим шуудан хүлээж цаг алдалгүй шууд харилцаа үүсгэдэг нь тэдний ажлын бүтээмж, хурдтай гүйцэтгэлийн гол шалтгаан аж. Ажлынхаа үр дүнг үзэж, хүссэндээ хүрэх эрмэлзэлтэй шижигнэсэн залуусыг хараад ажил хийх сэдэл төрөх нь гарцаагүй юм шиг санагдсан шүү. Үүний адилаар оффисын баруун жигүүрт байрлах захирлуудын өрөө ч бас цэлгэр талбайд байрлах бөгөөд хаалгагүй байдлаар шийдэж өгсөн нь тэдний хамтын ажиллагаанд ямар ч хаалт байдаггүй, үргэлж нээлттэй өрнөдгийн илэрхийлэл болсон мэт.

Бүгд нэг дор: Централ цамхгийн 13 ба 17 дугаар давхруудад Ард Санхүүгийн Нэгдлийн харьяа нийт 14 компани үйл ажиллагаа явуулж буй. Нэг барилга дотор ийнхүү олон компани үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тэдний ажлын явцыг үр дүнтэй хийгээд хурдтай болгох ажээ. Түүнээс гадна ажилтан нэг бүрийн ажлын арга барил, төвлөрлийн харилцан адилгүй байдалд үндэслэн хүссэн газраа ажиллах боломжийг бүрдүүлэхээр амралтын хэсгийг ч олноор шийдэж өгсөн нь анхаарал татсаныг дурдъя.



Криптос ресторан: Ардын оффисоос онцлох хамгийн гол зүйлүүдийн нэг бол "Криптос" ресторан. Арвандолоодугаар давхарт байрлах энэхүү ресторанд бүх ажилтан хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой бөгөөд зөвхөн Ард Санхүүгийн Нэгдэлд хамаарал бүхий хүмүүсийг хүлээн авдгаараа онцлогтой. Ажилтнуудын хэлж буйгаар энд ихэвчлэн өдрийн цагаар чухал уулзалтуудаа амжуулахаас гадна ажлын цаг дууссаны дараа баг хамт олноороо ярилцаж, хөгжилдөхөд хамгийн тохиромжтой орчин болдог гэнэ.
Орчны үзэмж: Централ цамхгийн эргэн тойронд Улаанбаатарын амьдрал хэрхэн өрнөж буй нь илхэн харагдана. Түм түжигнэж бум бужигнасан их хотын энэхүү содон үзэмжийг Ардын оффисоос илүү тодоор харж болох санагдлаа. Цэлгэр талбайн саруул цонхоор мандаж жаргах нарны туяа, шинэ хуучин барилгууд, ажил руугаа яаран гүйх залуус, чөлөө завгүй төв замын түгжрэл гээд эндээс их хотыг эгц дээрээс нь тольдох боломжтой.


БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ
Тэд тогтмол явуулдаг сургалтуудаасаа гадна ажлын байранд шаардагдах ур чадвар, хувь хүний хөгжилд нөлөөлөх сургалтуудыг ажилтнуудынхаа хүсэл сонирхол, үзэл бодолд үндэслэн сонгодог гэдгээрээ онцлогтой.
Арджуулах хөтөлбөр: Ардынхны байгууллагын соёлын салшгүй нэг хэсэг бол "Арджуулах хөтөлбөр". Шинээр ажилд орж буй хүн бүр энэ хөтөлбөрөөр дамжуулан компанийн дотоод соёлтой танилцах сургалтад хамрагдаж, харилцагчдаас цахим шуудан авсан бол 24 цагийн дотор хариулах, мэргэжлийн ёс зүйг чанд сахих, ташаа мэдээлэл түгээхгүй байх зэрэг "Ардын соёл"-д суралцдаг.
Happy Hour: Сар бүрийн сүүлчийн баасан гарагт зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь тэдний хувьд тэмдэглэлт үйл явдал, амжилт ололт, өөрчлөлт шинэчлэлийн талаар мэдээлэх, хэлэлцэх, санал бодлоо солилцох боломж олгодог онцгой уламжлал. Мөн Ардын 33 охин болон харьяа компаниуд сар бүр өөрийн нэрэмжит тэмцээн уралдаан, челлэнжийг зарладаг ба уг үйл ажиллагаагаар дамжуулан өөрсдийгөө танилцуулах, эерэг бүхэнд уриалах зорилготой.



Ажилтнуудын сурч хөгжих боломж: Ардын нийтлэг ур чадварууд гэж бий. Тодруулбал, тэд ажилтнуудаа ажлын байранд зайлшгүй шаардлагдах зөөлөн ур чадвар, хандлагын (софт скиллд) найман чадвар, ажлын байрны түвшнээс хамаарсан тусгай гурван чадварт онцгойлон сургадаг байна. Түүнийгээ ажилтан бүрээр үнэлэн, цаашид сайжруулан хөгжүүлэх зорилгоор байгууллага дотроос сургагч багш бэлтгэн сургалт, хөгжлийн ажлуудыг ч тогтмол зохион байгуулдаг.
Зөвхөн ажилтнууддаа: Хувийн тэтгэврийн сан үүсгэж ажилтнуудын сарын цалингаас тодорхой хувийг, байгууллагын зүгээс мөн ижил хэмжээний хувийг хуримтлуулдаг. Түүнчлэн ажилтнуудаа хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулж, тогтмол бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндийг нь анхаарахын зэрэгцээ Шангри-Ла төвийн фитнесст хөнгөлөлттэй үнээр явах боломжийг ч олгожээ.



Ажлын цагийн уян хатан байдал: Ардынхны ажил өглөө 7-10 цагийн хооронд эхэлж, орой 16-19 цагийн үед дуусдаг аж. Тэд ажилтнуудынхаа амьдралын хэв маяг, нөхцөл байдалд тохируулан ийнхүү цагийн хуваариа гаргахдаа замын түгжрэл, улирлын ялгаа, цаг агаарын байдлыг ч сайтар бодолцжээ. Мөн ажлын цаг албан ёсоор дууссаны дараа буюу 18 цагаас хойш хөгжмийн аялгуунд, хөнгөн бүжиглэсэн залуусыг эндээс харах боломжтой.

Эрдэнэт, Дархан хотын зүг: Ковид-19 цар тахал дотоодод бүртгэгдэж хөл хорио тогтсон өнгөрсөн хоёр жил Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд уналттай бус ололттой цаг хугацаа байсан гэдгийг онцолж байв. Тэд өнгөрсөн туршлагадаа үндэслэн ямар ч нөхцөлд хаанаас ч ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзээд Эрдэнэт, Дархан хотод салбараа өргөжүүлж буй. Цаашлаад сайн дураараа ажиллах ажилтнуудад зориулан байр, орон сууц, хэрэгцээт зүйлсээр нь хангах аж.

АЖИЛТНУУДЫН СЭТГЭГДЭЛ

Ажлыг илүү хурдан, үр дүнтэй явуулахад манай оффисын орчин тун эерэг нөлөөлдөг. Өглөөний кофе, өдрийн цайгаа Криптос ресторандаа ууж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ хэд алхаад л ажилтнуудаасаа авах боломжтой учир ажил ямар ч саадгүй өрнөдөг гэхэд болно.
“Aрд Холдингс Интернэйшнл” компанийн захирал Ц.Бархас

Нээлттэй орон зай бидэнд чөлөөтэй сэтгэхэд тусалдгаас гадна бүгд нэг дор суудаг учир харилцаа болон хамтран ажиллагаанд элдэв саад төвөггүй байдаг. Мэдээж энэ нь ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө. Мөн орчны үзэмж сэтгэл санааг дээшлүүлж, оюун бодлоо цэгцлэхэд их дэм болдог шүү.
Ард Санхүүгийн Нэгдлийн маркетингийн албаны ахлах менежер Б.Мичидмаа
"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ
Ажлын орчныг таатай байдлаар бүрдүүлснээр ажилтан сэтгэл ханамж дүүрэн, бүтээмжтэй ажиллахаас гадна тухайн байгууллагад удаан ажиллах магадлал нь ихэсдэг байна. Нөгөөтээгүүр байгууллагын эерэг соёлыг бий болгосноор ажилтан өөрийн үнэ цэнээ мэдрэн, ажиллаж буй байгууллагадаа өгөөжөө илүүтэй хүртээх нь бий.
Тийм ч учраас Unread Media жил бүр үндсэн гурван шалгуурын дагуу "Улаанбаатарын хамгийн таатай оффис"-уудыг зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид товлосон цагтаа жагсаалтаа хүргэж чадаагүй ч энэ хүртэлх хугацаанд уншигчдаасаа хүлээлтээс давсан санал хүлээн авч, хамгийн таатай 8 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таны саналыг бид хэзээд хүлээн авах болно.
"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2021" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ
БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - "МОНОС ХҮНС" ХК, ШИНГЭН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MCS ESTATES
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MASTER GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - TOMYO EDTECH
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - INTELMIND GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MSTARS HUB
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - ICT GROUP
ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018
Сэтгэгдэл бичих (10)


s sTseGi 124.158.68.154
Гоё юм. Энэ хэсэг бүр: Ажлын цагийн уян хатан байдал: Ардынхны ажил өглөө 7-10 цагийн хооронд эхэлж, орой 16-19 цагийн үед дуусдаг аж. Тэд ажилтнуудынхаа амьдралын хэв маяг, нөхцөл байдалд тохируулан ийнхүү цагийн хуваариа гаргахдаа замын түгжрэл, улирлын ялгаа, цаг агаарын байдлыг ч сайтар бодолцжээ.
g goyeeeen 202.21.112.226
Улаанбаатарыг тольдонгоо ажлаа хийгээд л. Бас болоогүй ажилчдынх нь хоолны газар нь ресторан гээд бодохоор үнэн гоёымаааа
З Зочин 202.21.112.226
Uneheer goy niitleluud garsan baina. Buh office iig unshij uzlee bugd uursdiin ontslogtoi goy office uud bainaaa. Daraa jiliin taatai office iig tesen yadan huleej bna. Goy juuu..
C Chiherhen 202.21.112.226
Yasan ch tom officetoimdeeee. Duuren zaluuchuud bhiin. Dundaas n neg naiz zaluu olood awchih yumsan daa
A Ard 202.21.112.226
goy officetoi boljeeee. Tuushingiin ard ih udaan officloson dooooo. Hurliin oroo bol gang2..........................
Z Zochin 202.21.112.226
Ardiin shine office iig harah ymsn gj ih bodoj bsn ym bayrlalaa. Zahirluudiin heseg n ih taalagdlaaa
U UB citizen 202.21.112.226
Central-iin 17n davhart goy viewtei officed suudag bh ni ajliin buteemjiig deeshluuldeg gdgt 100% itgeltei bna
З Зочин 202.21.112.226
Ардын шинэ оффис үнэхээр гоё болжээ. Оффис дотроо хоолны газартай шийдэл нь их таалагдллаа. Тэтгэврийн даатгал нь таалагддаг шүү амжилт
J Jejel 202.21.112.226
Ажилчид нь л үйлчлүүлдэг цайны газар бол мэднэ, ажилчид нь үйлчлүүлдэг ийм лоунжтай байдгийг бол сайн мэдкү. Ааахххх, гоё оффистой, тэр талыг анхаардаг ач холбогдол өгдөг компаниа гэжж
B Boogie 202.21.112.226
Хуримтлал, хувийн тэтгэврийн хөтөлбөрт хамрагдах боломж олгодог нь таалагдлаа. Бас дотроо рестораны шийдэлтэй нь хамаагүй цаг хэмнэж, ажилдаа төвлөрөх боломж олгодог байх даа.