Байгууллагын нэр: MStars Hub
Байгуулагдсан он: 2021
Үйл ажиллагааны чиглэл: Технологи
Ажилтны тоо: 5
Хаяг: БЗД, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 26-р байр, Сөүл Бизнес төвийн гуравдугаар давхарт
Цахим хаяг: hello@mstars.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, Twitter
Байгууллагыг тодорхойлох түлхүүр үг: Стартапын Амжилтын Хурдасгуур
ЯАГААД СОНГОХ БОЛОВ?
Нэгэнтээ Монголчуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулж, нэгэн зэрэг хооронд нь талцуулж байсан "Start-Up" киног үзээгүй хүн ховор биз ээ. Бидний энэ удаа онцолж буй "MStars Hub" стартапын хурдасгуур төвийг яг л уг кинонд гарах "Sandbox"-ын Монгол хувилбар хэмээн зүйрлүүлж болохуйц.
Улс үндэстэн бүрд дижитал бизнесүүдийн тэсрэлт хүчтэй явагдаж буй энэ үед "М-Си-Эс Венчерс” компани ч энэ боломжийг зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй. Тиймдээ ч дижитал бизнесийн экосистемийг бүрдүүлэхэд стартапуудыг дэмжих хурдасгуур төв зайлшгүй шаардлагатай юм байна гэж тэд үзэн өнгөрөгч аравдугаар сард уг төвөө байгуулжээ.
Дэлхийн олон оронд энэ чиглэлийн хурдасгуур төв бий. Уг төвд тэдгээрийн онцлогуудыг шингээсэн тохижуулалт хийснийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, барууны орнуудын хурдасгуур төвүүд ихэвчлэн дундын оффисын шинжтэй байдаг нь зарим талаар стартапуудыг бие даан шийдвэр гаргахад саад болох нь бий. Харин MStars Hub нь стартап тус бүрд тусгайлан зориулсан ижил хэмжээ бүхий 12 өрөө гаргаж өгснөөс гадна дундын оффисын шинжийг хадгалах хэсгүүдийг ч олноор бий болгосныг онцолъё.

АЖЛЫН ОРЧИН
Барилгын нэг давхрыг бүхэлд нь хамран, 1000 гаруй м.кв талбайг эзлэх уг оффис нь үндсэн хоёр жигүүрээс бүрдэх бөгөөд нэг хэсэгт нь "MStars Hub" байрлах бол нөгөө хэсэгт нь "MCS Academy" байрлаж буй. Оффисын ерөнхий концепц дизайныг минимал хэв маягаар тохижуулан, модон оруулга, ургамлуудаар хослуулан шийдсэн нь амьд байгалийг санагдуулам таатай мэдрэмжийг төрүүлж байлаа.
Энд стартапуудад хэрэгцээт бүхий л зүйлсийг цогцлоожээ. Тухайлбал, стартап тус бүрд зориулсан тусгай өрөөнүүд, гэр бүлийн гэмээр саруулхан гал тогоо, том, жижиг хурал зохион байгуулах өрөөнүүд, задгай талбайд байрлах ажлын орчин, арга хэмжээ зохиож болох цэлгэр танхим (event hall) гээд цөм бүрэн байх. Танхимуудын дотоод заслыг ерөнхийлөн дүрсэлвээс, шар, цэнхэр, цагаан өнгөний зохицлыг бүрдүүлэн, ногоон ургамлууд шигтгэжээ. Эдгээр өнгүүд нь дулаан, цэлмэг, сэтгэл сэргэм, тайван мэдрэмжийг төрүүлэх тул ажлын орчинд тун зохимжтой. Хурлын өрөөний цагаан цулгуй ханан дээр донжтой зохицсон өнгөлөг уран зургуудыг өлгөсөн нь үнэхээр таалагдав. Удахгүй тэд цаг наргүй ажиллацгаах оффисын гишүүдийнхээ алжаалыг тайлах зориулан спортын булан нээхээр зэхэж буй.
Тэрчлэн MStars Hub-ийн интернэтийн хурдыг онцлохгүй өнгөрч боломгүй. Оффисоо бүхэлд нь wireless-д холбосон тэд "та зөвхөн интернэтэд холбогдох төхөөрөмжөө авчрахад л болно" хэмээн бахархалтайгаар хэлж байлаа. Нээрээ л тэдний интернэтийн дундаж хурд нь 100-200mgb байгаа нь энгийн байгууллагуудад баймааргүй өндөр хурдны үзүүлэлт юм.





БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ
Дундын оффисын дулаахан хамт олон
Оффисоос хамгийн түрүүнд мэдрэгдэх зүйл бол стартапын инновацлаг уур амьсгал. Ерөөс эл оффис хийж бүтээх хүслээр жигүүрлэсэн, оргилуун эрч хүчээр цалгиж яваа залуусаар дүүрэн. Тэд энд ажиллангаа амарч, амьдрангаа хөгжилдөх учиртай. Тийм ч учраас оффис цагийн хязгаарлалтгүй ажилладаг. Стартапынхан ч тэр оффистоо ажиллаж, амьдрахад юу хэрэгтэй байна, тэр болгоноо авчирсан харагдана. Жишээлбэл мишок, ариун цэврийн хэрэгсэл, гал тогооны хэрэгсэл гээд наад захын зүйлсийг нэрлэж болно.
Хөтөлбөрийн эхэн үед бусдаасаа бишүүрхэцгээж байсан стартапынхан одоо яг л нэг хамт олон мэт амь нэгтэй болцгоожээ. Тэд гал тогоондоо цуглан төрсөн өдөр, ойн баяр, тэмдэглэлт үдшийг алгасалгүй тэмдэглэдэг. Мөн өдөр тутмын хоол цайгаа ч хамтдаа уухаа мартахгүй. Түүнчлэн эвентийн хэсэгт олон санаа шийдэл уралдуулан нэгэнтэйгээ дотносох нь бий.





"MStars Hub" хурдасгуур хөтөлбөр хэрхэн явагддаг вэ?
MStars Hub хурдасгуур хөтөлбөрийн анхны гишүүд болох 11 стартапын 60 гаруй хүний төлөөлөл энэ оффист байрладаг. Тэд хөтөлбөрийн хүрээнд таван сарын турш оффист үнэгүй байрлах, үнэ цэн бүхий мастеркласс хичээлүүдэд хамрагдах, стартапын чиглэл бүрд мэргэшсэн ментортой болох, хөрөнгө оруулалт авах, бусад стартапуудтай харилцаа холбоо үүсгэх зэрэг олон давуу талыг эдэлж буй. Хэдийгээр MStarts Hub стартапууддаа менторын зөвлөгөө, мастеркласс хичээлүүдийг тасралтгүй хүргэсээр байдаг ч тэдний үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад оролцохгүй гэсэн үндсэн зарчимтай.
Хөтөлбөрийн хувьд нэлээн шахуу, эрчимтэй явагддаг ч энэ нь тэднийг өдөр шөнөгүй ажиллуулна гэсэн үг биш юм. Учир нь MStars Hub оффисынхоо гишүүдийн эрүүл мэнд, энтертэйнмент хэрэгцээнд онцгой ач холбогдол үзүүлдэг. Тухайлбал, тэд Сэтгэл судлалын үндэсний төвтэй хамтран оффисынхоо гишүүдэд сэтгэлзүйн туслалцаа, зөвлөгөөг тогтмол хүргэдгээс гадна "Quiz night", шатрын тэмцээн, цасны баяр зэрэг албан бус хөгжөөнт үйл ажиллагаануудыг ч орхигдуулалгүй зохион байгуулсаар байдаг аж.
Сонирхуулахад хөтөлбөрийн анхны төгсөлт хоёрдугаар сарын 25-ны өдөр "Demo Day" хийснээр дуусна. MStars Hub эл хөтөлбөрөө тасралтгүй явуулахын тулд жилдээ хоёр элсэлт авахаар төлөвлөж буй бөгөөд дараагийн элсэлтээ хэдийн зарлаад амжжээ. Хоёр дахь элсэлтийн бүртгэлийн хугацаа гуравдугаар сарын нэгэнд дуусах тул хөтөлбөрийг сонирхож байгаа энтрепренер залуус маань энэхүү боломжийг бүү алдаарай. Хэрэв та бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дараарай.





АЖИЛТНУУДЫН СЭТГЭГДЭЛ

Ажлын орчноос маань хамгийн их таалагддаг хэсэг бол зочдод зориулсан буйдан. Хоёр талдаа өндөр босоо нуруутай болохоор дунд нь ороод суухад ертөнцөөс бага ч болов чөлөөлөгдсөн юм шиг санагддаг.
MStars Hub-ийн Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц

Энэ оффист стартапуудад хэрэгцээтэй бүхий л зүйлс байдаг нь маш их таалагддаг. Мөн орчин нөхцөлөөс гадна стартапуудад шаардлагатай төрөл бүрийн мастеркласс хичээлүүд ордог нь үнэ цэнтэй. Бид энэ оффист байрласнаараа илүү олон давуу талыг олж авч байна.
QMenu Стартапын хамтран үүсгэн байгуулагч Г.Санчир
"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ
Ажлын орчныг таатай байдлаар бүрдүүлснээр ажилтан сэтгэл ханамж дүүрэн, бүтээмжтэй ажиллахаас гадна тухайн байгууллагад удаан ажиллах магадлал нь ихэсдэг байна. Нөгөөтээгүүр байгууллагын эерэг соёлыг бий болгосноор ажилтан өөрийн үнэ цэнээ мэдрэн, ажиллаж буй байгууллагадаа өгөөжөө илүүтэй хүртээх нь бий.
Тийм ч учраас Unread Media жил бүр үндсэн гурван шалгуурын дагуу "Улаанбаатарын хамгийн таатай оффис"-уудыг зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид товлосон цагтаа жагсаалтаа хүргэж чадаагүй ч энэ хүртэлх хугацаанд уншигчдаасаа хүлээлтээс давсан санал хүлээн авч, хамгийн таатай 8 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таны саналыг бид хэзээд хүлээн авах болно.
"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2021" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ
БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - "МОНОС ХҮНС" ХК, ШИНГЭН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MCS ESTATES
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MASTER GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - TOMYO EDTECH
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - INTELMIND GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MSTARS HUB
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - ICT GROUP
ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018

Сэтгэгдэл бичих (7)


Х Хөөөөөх 202.21.112.226
WOOOOOOOOOW. Ийм гоё оффист үнэгүй байрлаад стартапынхаа санааг төгөлдөржүүлээд, бүр хөрөнгө оруулалт татаад... Ёстой л стартапуудад хэрэгтэй орчин байна даа.
C Chiherhen 202.21.112.226
Hamtiin office-iin neg goy yum n ayguu olon ynziin tohijilttoi bhiimaa. Baigaa orchnoosoo l law hezee ch uidahgui bh
Z Zochin 202.21.112.226
Busad hub uudaas ylgaatai n startupuud n niileed yg neg company shg care avdg n ih taalagdlaa. Mun orchin nuhtsul n ih shineleg goy ymaa
U UB citizen 202.21.112.226
Start up-uudad zoriulsan iim saihan gazartai baina gdg ni garaanii business ehluulj baigaa bolon ehluuleh gj baigaa olon hund bolomj olgoj baigaa ni yahiin argaggui magtuushtai yumaa
З Зочин 202.21.112.226
Стартап киног үзэж байхдаа манайд ийм хурдасгуур хөтөлбөр байдаг болов уу гэж цагаахан атаархдаг байлаа. Mstars ёстой күүл юмааа !!
b bravo MCS 202.21.112.226
Хэдэн жилийн өмнө MCS-ийг Гоёогоос эхлээд чухал бизнесүүдээ зараад эхлэхэд нь их л гайхаж вилээ. Тэгсэн хэдхэн жилийн дотор компаниа эрс шинэчилж технологийн компаниудад онцгой анхаарал хандуулах болсныг хараад үнэхээр том компанийн стратеги, түүндээ хүрэх гэсэн нүүдэл нь ч шийдэмгий, том байдгийг олж хараад байгаа. Одоо MStars-тай болчихлоо. Мундаг компани юмаа. Залуусаа сайн дэмжээд өгөөрэй
B Boo 202.21.112.226
Жил бүр ордог стартап, энтрепренершиптэй холбоотой оффисуудаас хамгийн тухтай, цэлгэр нь MSTARS болсон санагдлаа шүү. Тэр компаниудынхаа логогоор цаг хийсэн нь гоё шийдэл болжээ.