Байгууллагын нэр: М Си Эс Эстэйтс
Байгуулагдсан он: 2011
Үйл ажиллагааны чиглэл: Үл хөдлөх хөрөнгийн менежмент
Ажилтны тоо: 100
Хаяг: Central Tower, аравдугаар давхар
Цахим хаяг: info@mcsestates.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, YouTube
Байгууллагыг тодорхойлох түлхүүр үг: Инновацлаг

ЯАГААД СОНГОХ БОЛОВ?
Олон улсын жишигт нийцсэн үл хөдлөх хөрөнгийн менежментийг Монголдоо хэрэгжүүлэх зорилготой М Си Эс Эстэйтс компанийн ажлын орчин биднийг хэрхэн угтах бол гэхээс л хүлээлт өндөртэй очсон юм. Учир нь үл хөдлөх хөрөнгийн менежмент хэрэгжүүлсний эцсийн үр шимийг барилга биш хүн хүртдэг онцлогтой. Тиймээс ч Белла Виста, Будда Виста, АСЕМ Виллаж тэргүүтэй объектуудын менежментийг хариуцан ажилладаг уг компани харилцагч, үйлчлүүлэгчдэдээ санал болгодог тэрхүү тав тухаа өөрсдийн ажлын орчиндоо хэрхэн бүрдүүлсэн нь тун сонирхолтой санагдсан хэрэг.

АЖЛЫН ОРЧИН, ТОХИЖИЛТ
Оффисын бүтцийн хувьд баруун, зүүн хоёр жигүүрт хуваагдах бөгөөд үүдээр ороход юун түрүүнд амьд ургамлаар бүрхсэн хэсэг угтлаа. Байгальд ойр байх тусам бидний сэтгэл зүй тогтвортой болж, ажлын бүтээмж дээшилдэг тул орчин цагийн оффисууд ногоон ургамал болон байгалийн элементүүдийг дотоод засалдаа түлхүү ашиглах болсон.
Түүнчлэн хүн бүр нэг ширээний ард суудаг уламжлалт оффисын хэв маягийг эндээс олж харахгүй. Оноож хуваарилсан суудалгүй тул сэлгэн ажиллах боломжтой. Ингэснээр оффисын талбай ашиглалт сайжирч, үр ашиг мэдэгдэхүйц түвшинд нэмэгддэг юм байна.
Инновацлаг оффис: Үүдний хэсэгт байрлах шуудангийн хайрцагтай төстэй шүүгээг (locker) уншигч та зурагнаас харж буй байх. Ажилтнууд зөөврийн компьютер сэлтээ энд хадгалахын зэрэгцээ гадны байгууллагаас илгээсэн бичгийг тухайн ажилтны шүүгээнд шургуулчихад л хангалттай. Хүнээс хүнд дамжихгүй тул бичиг баримт алга болох зэрэг эрсдэлийг хаахаас гадна ажлын олон үйл явцыг хөнгөвчилдөг давуу талтай аж. Ер нь М Си Эс Эстэйтсийн оффист төлөвлөгдсөн ихэнх зүйлийг олон янзаар ашиглах боломжтой. Цайны өрөөний ширээгээ тойроод жижиг уулзалт хийх, кофе уух зуураа ажлаа төлөвлөх зэргээр өдөр тутмын энгийн дадлуудаа хэрэгжүүлэх боломжтой.

Дундын болон хувийн оффисын хосолмол – Ажилтнуудаа ээлжээр ажиллуулах боломжтой дундын оффисын төлөвлөлт нь цар тахал, хөл хорионы нөхцөлд уян хатан цагийн систем, холимог ажлын орчны үр ашгийг нэмэгдүүлэх чухал шийдэл болжээ. Хүссэнээрээ суух боломжтой зай талбайгаас эхлээд зөвхөн өөрт зориулсан өрөө, суудлуудын хослолыг харж болно.
Гэрэлтүүлэг, агаар сэлгэлт – Цахилгаан болон агааржуулалтын дэд бүтцийг хэсэгчилсэн байдлаар зохицуулж, хэрэгцээндээ тохируулан ашиглах зорилгоор хэмнэлттэй, үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлжээ. Тухайлбал, ширээ бүрд тусдаа гэрэлтүүлэг тавьсан нь өрөөний бүх гэрэлтүүлгийг ашиглах бус хэрэгцээндээ тохируулан хэмнэх боломжтой аж.
Өнгөний шийдэл – Амархан уйдахааргүй, нүд ядраахгүй, хэт анхаарал татахгүй байх цөөн өнгө хоршуулан сонгожээ.



Ганцаарчилсан өрөө – Сэтгүүлч миний хувьд хамгийн таалагдсан хэсэг бол утсаар ярих, ганцаар төвлөрч ажиллах өрөө байлаа. Хүн бүрийн ажлын арга барил, төвлөрөл харилцан адилгүй байдгийг харгалзан ийнхүү шийдэж өгснийг онцлууштай. Төвлөрч ажиллах, утсаар ярих, онлайн уулзалт, сургалтад оролцох, магадгүй "эморох" үедээ энэхүү хоёр өрөөг ашиглаж болох юм билээ. Мэдээж, дуу тусгаарлагч ханатайгаас гадна гэрэлтүүлэг, агааржуулалтыг шийджээ.

Цахилгаан, техник шийдэл – Ширээн дээр суурилуулсан онгойж хаагдах залгуурууд тун их анхаарал татав. Элдэв утас газраар хөглөрөхгүй, эмх цэгцтэй байдлыг бий болгохын сацуу Wi-fi утас цэнэглэгч, USB оролтууд бүхий залгуур нь галын аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах сайн шийдэл болжээ.
Хурлын өрөө захиалгын систем – Аль ч албан байгууллагад тулгардаг асуудлын нэг нь хурлын өрөөний ашиглалт ба хуваарилалт. Харин тэд үүнийг гар утас, компьютерээсээ удирдах, урьдчилан захиалах боломжоор шийджээ.


Брэйнсторм өрөө – Чөлөөт хурал, брэйнсторм хийхээс эхлээд хөгжим тоглох, кино үзэх, ширээний хөл бөмбөг тоглох зэргээр ажилтнуудынхаа бие физиологи, сэтгэл санаанд чухал нөлөө үзүүлэхүйц өрөө бий болгосон нь таалагдсан.


Танграм төлөвлөлт – Тэгш бус хэмтэй танграм төлөвлөлт нь орон зайн мэдрэмжийг өөрчилж, өвөрмөц, сонирхолтой орчныг бүрдүүлсэн аж. Уламжлалт дөрвөлжин хэлбэртэй өрөөний сонголтоос татгалзан булан тохой бүрийг ашигтай байдлаар төлөвлөсөн нь онцгой байв.

БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ, ХӨГЖҮҮЛЭЛТ
Хүн төвтэй шийдлүүд: Оксфордын их сургуулийн судалгаагаар ажлын орчиндоо сэтгэл хангалуун байх нь ажлын бүтээмжийг 36 хувиар нэмэгдүүлдэг гэнэ. Сэтгэлд таатай оффисын дизайн нь ажил горилогчдын шийдвэр гаргалтад үнэмлэхүй нөлөө үзүүлдэг тухай олон судалгаа бий. Мөн байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт, хамт олны харилцаа нэн чухал билээ.
Ковидын үед – Вакцинжуулалт ба дархлаа дэмжих арга хэмжээнүүд. Ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг харгалзан вакцинжуулалтад хамруулах нь чухал билээ. Зөвхөн ажилтнууд гэлтгүй харилцагч, үйлчлүүлэгчдээ марталгүй дархлаажуулах нь бусдадаа санаа тавьж буй сайн жишиг. Тэгвэл М Си Эс Эстэйтс компани энэхүү эрсдэлийг тооцож ажилтан, үйлчлүүлэгчдээ бүгдийг нь вакцины I, II тунд хамруулжээ.
Бүтэн биеийн үзлэг, оношилгоо – Ажилтнуудаа жил бүр бүтэн биеийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндэд нь санаа тавьдаг. Ингэснээр аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжоор хангаж байна.


"Тавтай морил" бэлгийн багц – Шинэ ажилтны хувьд хамт олон нь хэрхэн хүлээн авах болон тэдний тухай анхны сэтгэгдэл маш чухал байдаг. Харин тэд М Си Эс Эстэйтс байгууллагад нэгдэж буй ажилтандаа хэрэгцээ, шаардлагатай зүйлсээс бүрдсэн бэлгийн багц өгдөг аж.
Сургалт – Ажилтнуудынхаа хөгжиж дэвших нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тогтмол ур чадварын сургалтуудад хамруулдаг. Тухайлбал, 2020 онд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран сэтгэлзүйн сургалтыг зохион байгуулсны зэрэгцээ цар тахал, хөл хорионоос үүдэлтэй сэтгэлзүйн асуудлаа ярилцах онлайн зөвлөхийг санал болгожээ.




АЖИЛТНУУДЫН СЭТГЭГДЭЛ

Оффисын ая тухтай орчин нь ажилдаа яаран очих сэдэл яах аргагүй төрүүлдэг. Тэр дундаа хаана ч сууж ажиллах боломжтой нь маш давуу талтай санагддаг шүү. Миний хамгийн дуртай хэсэг бол гал тогоо. Цай кофе ууж, өдрийн хоолоо идэхээс гадна ажлаа ч хийх боломжтой.
М Си Эс Эстэйтс ХХК-ийн Борлуулалт, маркетингийн албаны дарга Б.Зоригт

Материал сонголтын ширээгээ тойрч зогсоод халуун дулаан яриа өрнүүлэх, шинэ санаагаа хэлэлцэх үе хамгийн таатай санагддаг. Мөн энэ ширээгээ тойрч зогсоод төрөл бүрийн тоглоомууд тоглодог учир зураг төслийн хэсэгтээ дуртай. Түүнчлэн ажлын ширээ хана руу хардаг учраас төвлөрч ажиллахад таатай байдаг.
М Си Эс Эстэйтс ХХК-ийн Интерьер дизайнер Н.Сундари
"Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтын тухай
Ажлын орчныг таатай байдлаар бүрдүүлснээр ажилтан сэтгэл ханамж дүүрэн, бүтээмжтэй ажиллахаас гадна тухайн байгууллагад удаан ажиллах магадлал нь ихэсдэг байна. Нөгөөтээгүүр байгууллагын эерэг соёлыг бий болгосноор ажилтан өөрийн үнэ цэнээ мэдрэн, ажиллаж буй байгууллагадаа өгөөжөө илүүтэй хүртээх нь бий.
Тийм ч учраас Unread Media жил бүр үндсэн гурван шалгуурын дагуу "Улаанбаатарын хамгийн таатай оффис"-уудыг зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид товлосон цагтаа жагсаалтаа хүргэж чадаагүй ч энэ хүртэлх хугацаанд уншигчдаасаа хүлээлтээс давсан санал хүлээн авч, хамгийн таатай 8 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таны саналыг бид хэзээд хүлээн авах болно.
"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2021" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ
БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - "МОНОС ХҮНС" ХК, ШИНГЭН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MCS ESTATES
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MASTER GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - TOMYO EDTECH
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - INTELMIND GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MSTARS HUB
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - ICT GROUP
ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018

Сэтгэгдэл бичих (12)


Л Л.Удвал ОББЭЭС 59.153.115.171
Ажлын орчин тухтай байна гэдэг маш чухал. Тийм нөхцөлд хүн урам зориг, эрч хүч орж, оюун сэтгэлгээ хүртэл цэлмэг болдог. Та бүхэнд амжилтын дээдийг ерөөе
W WOOOOW 202.21.112.226
Тэр цонхны шийдлүүд нь бэст2. Дөрвөн ханаар зааглагдах бус хотыг тэр чигээр нь тольдож байдаг болохоор шинэ санаа тасралтгүй л гардах байх даа!
Z Zochin 202.21.112.226
MCS-d ajild orohiig oyutan baihaasaa ih muruuddug baij bilee, goy handlagatai goy hamt olon shig sanagddag shuu
C Chiherhen 202.21.112.226
Ymarrrrr goyiimbee. Brainstorm uruu n bur hair yumaa. Za ter gantsaarchilsan uruu bol margaangui hairiin hair bn. Nad shig emo hund perfect
E Eegii 202.21.112.226
Nomiin santai huurhun haragdlaa. Ulam tom2 nomiin taviur, nomiin hesgiig bii bolgooroi. Nomtoi offic-udd l goy haragddag shuuu kkk
Z Zochin 202.21.112.226
MCS groupiin company ch mun duu, hundee ih anhaardg n haragdaj bna, mun innovative shiideluudiig ashiglaj mobile desk uud ashiglasan n ih sonirholtoi ym aa
U UB Citizen 202.21.112.226
Yahiin argaggui eco, bas hunee bodson shiideltei interior design, mun shineleg baidal bolon nudend mash tseverhen haragdaj baigaa office-iin turh ni taaalgdlaa
З Зочин 202.21.112.226
Mcs Property-д дадлага хийж байлаа. MCS ер нь л маш таатай оффисийн шийдэлтэй шүү. Цаанаасаа л ажлын бүтээмж нэмэгдээд л ирдэг дээ.
т тамхины цэг 202.21.110.98
Ямарч тамхины цэг байхгүйш дээ, оффисийн татдаг хүмүүс нь энд тэндгүй муу тусгаар тогтнолын гражыг бүр тамхины ишээр бузарласан, тамхи татах цэгээ шийдээгүй сааданд татхаар цагдаа секрити нь ирж хөөнө торгоно
S Sly 202.21.108.239
Gantsaaraa yum hiij boldog uruu ni mash ih taalagldlaa. Niitiin office ch gsn zarimdaa gantsaaraa tuvluruh zuil ih heregtei baidag shuudee, Mundag gazar bn shu.
Ш Шүүгээ саак 202.21.112.226
Гоё засалтай, гоё оффис байнаа. Гэхдээ засал энэ тэрээс илүү бичиг цаасыг нь үлдээгээд явж болдог шүүгээний шийдэл үнэн гоё санагдлаа. Загвар нь ч гэсэн зэвүүн юмаа.
З Зочин 202.21.112.226
Энэ чинь харин ёстой ажилламаар оффис бай чинь вэээээ тэр локерууд бол юун силикон валлей байна шдээ хайбрид оффис гэдэг ёстой таарсан үг байнаааа