Байгууллагын нэр: "Томё ЭдТек" ХХК
Байгуулагдсан он: 2019
Үйл ажиллагааны чиглэл: Технологи – боловсрол
Ажилтны тоо: 25
Хаяг: Сүхбаатарын талбайн баруун урд, "New Horizons" tower-ийн тавдугаар давхарт
Цахим хаяг: hello@tomyo.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, Youtube, LinkedIn
Байгууллагыг тодорхойлох түлхүүр үг: Чөлөөтэй
ЯАГААД СОНГОХ БОЛОВ?
Боловсролын салбарт технологид суурилсан хөгжлийн шинэ гарц нээж, мянга мянган хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээн, бүх насныханд өөрийгөө хөгжүүлэх орон зайг бий болгон, залуу үедээ оюуны үнэтэй өв өвлүүлж буй "Томё ЭдТек" компани нь өдрөөс өдөрт цар хүрээгээ тэлсээр буй. Үүний хэрээр тэдний баг хамт олон хүчирхэгжин, чанаржиж байгаа нь гарцаагүй.
Оффисынхоо дотоод шийдлийг үйл ажиллагааныхаа хэв маягт яв цав нийцүүлэн тохижуулсан гэх тэдний ажлын орчин "open space" буюу задгай талбайгаар дүүрэн, тохилог байдаг нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна ийм газраас л бүтээлч, шинэлэг, чанартай, өгөөжтэй контентууд гарах нь гарцаагүй мэт сэтгэгдлийг эрхгүй төрүүлэх ажээ. Цаашлаад тэдний бүтээсэн хамт олны уур амьсгал, дотоод соёл нь уг жагсаалтад оруулахад жинтэй нөлөөлсөн юм. Иймд олныг нуршилгүй, өөрсдийн хүчирхэг нөлөөллийг салбартаа даацтайхан бий болгож яваа "TomYo" багийнхны оффистой танилцъя.
АЖЛЫН ОРЧИН
Үүдээр нь ормогц зүүн гар талд уртаар үргэлжлэх шүүгээ эгнэж байлаа. Хананаас үл ялгарам энэхүү цэгцтэй шийдэл нь үнэхээр нүдээ олжээ. Шүүгээний төгсгөл хэсэгт "coffee corner"-ийн хэсгийг нэмж өгсөн нь мөн л зай талбайг эвлэгхэн ашигласан самбаатай шийдэл болсон харагдана. Харин баруун гар талд TomYo-ийн амин сүнс болох бүтээлч контентуудыг үйлдвэрлэдэг студи байрлах аж. Студи-ээс баруунтаа хэдэн алхам эргэхэд оффис бүхэлдээ харагдана. Оффисыг нэлэнхүйд нь цагаан, цайвар өнгөөр дагнан, хэсэг хэсэгхэн газар TomYo-ийн логоны брэнд өнгийг шигтгэж өгсөн нь саруулхан орчныг бүрдүүлэхэд оносон шийдэл болжээ.
Олон талт байдал
TomYo багийнхны хэлж заншсанаар угтах хэсгийг "chill area" гэх бөгөөд тэнд байрлах бүхий л тавилгыг зөөж, өөр байршилд шилжүүлэн хувиргах боломжтой. Нэгэн хэвийн байдлаас залхан, уйтгартай санагдсан мөч бүрдээ тавилгынхаа байршлыг солин, шинэ мэт орчныг бүрдүүлж болдог нь тун онцгой санагдав. Энэ хэсэгт оюун санаагаа уралдуулах, бүтээлч шийдлүүдийг хэлэлцэх, алжаалаа тайлах, хоол ундаа ч идэж болох нь нэрнээсээ л ойлгомжтой болов уу. Мөн үүдний хэсгээс ганцаараа суух боломжтой эсгий хавтан бүхий төвлөрлийн цэг, утасны бүхээгийг онцолъё.




Авангард шийдэл
TomYo-ийн оффисын бас нэгэн дурдахгүй өнгөрч боломгүй хэсэг нь таазны тохижуулалт. Таазыг бүхэлд нь бүрхэлгүйгээр зарим хэсгийг нь задгай орхиж, үлдсэн хэсгийг битүүлэх маягаар шийдэж өгчээ. Үнэн хэрэгтээ энэ нь нэг талаас зардлаа хэмнэх бяцхан заль мэт боловч гоо зүйн талаасаа авангард хэв маягийг бий болгосон шиг санагдана. Тааз өндөр байх тусам орон зайг улам цэлгэр болгож, давчдуулдаггүй давуу талтай.
Тав тухын хувьд ярилтгүй
Нэгэн ажилтны хэлснээр ажлын байрны тав тухтай байдлыг ярилтгүй юм билээ. Дулаан уур амьсгалыг бүрдүүлэх дрож, таазнаас унжуулсан биеийн чилээ гаргах турнек, тухлаг буйдан, хэлбэрждэг "beanbag" тэргүүтэн нь хаана ч очоод ажлынхаа алжаалыг тайлж, амрах боломжийг олгож буй. Энэ мэт ажилтнуудынхаа бүтээмжийг эрхэмлэсэн шийдлүүд нь эрч хүчээр цалгисан залуу хамт олны хувьд нэн таатай байдаг биз ээ.



БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ
Тасралтгүй суралцах боломж
Монгол оюуныг дэлхийд хүргэх зорилготой тэд өөрсдөө ч тасралтгүй суралцаж, хөгжсөөр байдаг. Тодруулбал, тэд дотооддоо сар бүр тогтмол сургалтууд явуулдаг бөгөөд тэрхүү сургалтууд нь hard skill буюу мэргэжлийн ур чадвар, soft skill буюу хувь хүний хөгжлийн чадваруудын аль алинд нь чиглэсэн байх аж. Хамгийн сүүлд гэхэд л тэд "Хэрхэн дизайн хийх вэ?" гэх сургалтад хамрагдсан гэнэ.
Once TomYochin forever TomYochin
TomYo багийнхан өөрсдийн бий болгосон хүчирхэг, эвсэг коммюнитиг "Once TomYochin, forever TomYochin" гэх томьёоллоос үүдэлтэй гэж үздэг. Халуун дулаан уур амьсгал, зааггүй орших чөлөөт харилцаа, илүү ихийг бүтээх хүсэл, цоо шинийг эрэлхийлэх сэтгэхүй, хамт олон хоорондын итгэлцэл, хамтын бүтээсэн үнэт зүйл. Ердөө энэ л дөрвөн үгс тун ч өргөн утгыг агуулах аж.
Тэдний баримталдаг удаах томьёолол нь "Welcome to the jungle" юм. TomYo бол ширэнгэн ой. Тэндээс амьд гарах эсэх нь хүчин чармайлтаас тань шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, өөр бусад компанид ороход таны хийх ажил тодорхой, дарааллын дагуу, ойлгомжтой байдаг бол TomYo-д тухайн ажлыг яаж хийх нь таны дур, зөвхөн зорьж буй зорилгодоо хүрэх нь л чухал. Өөрийн хэв маягаараа ялгарах, эсвэл ажлын арга барилаа одоо л нэг юм олох ч юм бил үү?
Бүтээмжийг эрхэмлэхүй
TomYo багийнхны хэлж буйгаар удирдлагууд нь үе үехэн "за бүгдээрээ лагер явъя, скайресорт оръё" гэх зэргээр ажилтнуудаа адал явдалд уриалдаг гэнэ. Тэрчлэн технологийн албаныхны хувьд бүтээмжээ эрс нэмэх боломжтой өдөр нь Лхагва гараг. Эл өдрийг тэд "Чимээгүй өдөр" болгон зарлаж, 9-14 цагийн хооронд бүх ажилдаа төвлөрөн, өрөөгөөрөө хэнийг ч оруулж гаргалгүй, хэнтэй ч юу ч ярилгүй, зөвхөн ажилдаа төвлөрч өнгөрүүлдэг нь сонирхолтой санагдлаа.




АЖИЛТНУУДЫН СЭТГЭГДЭЛ

Оффисын орчин нь ажлын бүтээмж, дотоод соёл, байгууллын засаглал, хамт олны уур амьсгалд ихээхэн нөлөөлдөг учир бид ажлын байраа аль болох тав тухтай байхаар тохижуулсан. Онцлох хэсэг гэвэл буйдан болон байшингийн хэсэг. Байшинд хоёроороо суугаад төвлөрөх боломжтой бол буйдан дээр хэвтээд ч ажиллах боломжтой нь таалагддаг.
Гүйцэтгэх захирал О.Энхжин

Контент маркетингийн чиглэлийн хүмүүст бүтээлч сэтгэхүйг нь дэмжсэн ажлын орчин тун чухал байдаг. Манай оффисын хувьд дотоод шийдлээ зүгээр нэг дөрвөн ханаар зааглах бус нээлттэй талбай, тухлаг булангуудаар дүүргэн, өнгөлөг, тохилог байдлаар тохижуулж өгсөн нь өндөр бүтээмжтэй ажиллахад эерэгээр нөлөөлдөг шүү.
Маркетер Б.Тамир
"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ
Ажлын орчныг таатай байдлаар бүрдүүлснээр ажилтан сэтгэл ханамж дүүрэн, бүтээмжтэй ажиллахаас гадна тухайн байгууллагад удаан ажиллах магадлал нь ихэсдэг байна. Нөгөөтээгүүр байгууллагын эерэг соёлыг бий болгосноор ажилтан өөрийн үнэ цэнээ мэдрэн, ажиллаж буй байгууллагадаа өгөөжөө илүүтэй хүртээх нь бий.
Тийм ч учраас Unread Media жил бүр үндсэн гурван шалгуурын дагуу "Улаанбаатарын хамгийн таатай оффис"-уудыг зарлан алдаршуулдаг билээ. Энэ жил бид товлосон цагтаа жагсаалтаа хүргэж чадаагүй ч энэ хүртэлх хугацаанд уншигчдаасаа хүлээлтээс давсан санал хүлээн авч, хамгийн таатай 8 оффисыг тодрууллаа. Жагсаалт маань жил бүр шинэчлэгдэх тул таны саналыг бид хэзээд хүлээн авах болно.
"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2021" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ
БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - "МОНОС ХҮНС" ХК, ШИНГЭН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MCS ESTATES
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MASTER GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - TOMYO EDTECH
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - INTELMIND GROUP
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - MSTARS HUB
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - ICT GROUP
ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2020
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018
Сэтгэгдэл бичих (10)


З Зочин 103.26.193.2
Маш гоё санагдлаа.даанч иймэрхүү газрууд нас харж, ажилтан сонгодог нь тоогүй.залуу,шинэлэг хамт олонтой,ийм гоё орчинтой газар ажиллах хүсэлтэй ч нас маань саад болох юм даа.
D Disappointed 202.126.90.129
Yag ch goy office bish bn aa, odoo zahiin office l iimerhuu bdag bolson biz dee, marketingaar zodood baidagaas Yag une tsenetei content buteegch bol bishiim bn lee
B BUND3 202.21.112.226
Жижигхэн орчныг ямар гоё саруулхан тохижуулаа вээээ. Орчноо тохижуулахдаа л бүтээлч байдлыг өрдөхөөр тохижуулсан болохоор шинэ санаа асуудалгүй гардаг байх даа.
C Chiherhen 202.21.112.226
Jijken figure-uud n ymar goyiimbee. Ungunii huwid ungulug goyeemaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
O Oogii 202.21.112.226
Noir hursen ued nud sergeeheerr tsoglog office bn dooo. Ter suvineruud heniih veeee kkkkkkklkjlkjsdglasdg
Z Zochin 202.21.112.226
Zaluuchuudad zoriulsn content beltgedeg gazar gdg uuruu ajillaj bui zaluuchuudaa bodoj ih taatai nuhtsuluudiig burduulsen n goy ymaa
U UB Citizen 202.21.112.226
Huurhun ohiduudtai office ni uuruu yaltachgui taatai office baih neg shaltaan bilee, mun beanbag, buidan, mash colorful interior ene bugd ni taatai office-iin shinj chanariig shingeejee
З Зочин 202.21.112.226
Лого шигээ л өнгөлөг оффис байна даа. Нэг л тийм сэтгэлд ойр санагдаад байх чинь ... Тод өнгүүдийг чимхлүүр болгож оруулж өгсөн нь цэвэрхэн харагдаж байна шүү.
Х Хурд хурд хурд 202.21.112.226
Гэнэт гарч ирээд, гэнэт л бүүм хийчихсэн компани тэ. Яах ийхийн зуургүй. Ажилчдаа ингэж тойглодог байхаар чинь сайн хүмүүсийг гялс цуглуулаад хурдан хөгжих нь аргагүй л юм байна.
З Зочин 202.21.112.226
Хамгийн өнгөлөг оффис нь байх шиг санагдлаа. Бүр яагаад ч юм цэцэрлэгтээ буцаад очиж байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө шүү тийм тухтай нэг дотно юм шиг :)