Манай редакцын 10 жилийн ой. Хожмоо олон арван хүнтэй, олон мянган уншигчтай медиа компани болон өргөжсөн unread.today хэмээх нэртэй, өдөрт ердөө ганц л нийтлэл оруулдаг веб 2015 оны 9-р сарын 23-ны өдөр нээгдэж байжээ. 

Ойдоо зориулсан сонины дугаараа онцгой байлгахын тулд багагүй эрэл хайгуул хийсний эцэст, 10 өөр ковертой хийхээр болсон юм. Өөрөөр хэлбэл ковер зураг бүр бидний туулж өнгөрүүлсэн нэг жилийг төлөөлнө. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүмүүс бидний унших, мэдээлэл авах суваг, арга ч өөрчлөгдсөөр буй. Unread-ийн хувьд тэр бүгдийг мэдэрч, өөрчлөгдөж, зарим үедээ тэр өөрчлөлтийг түүчээлэхийг зорьсоор өнөөдөртэй золгожээ. Энэ бүхнээ 10 өөр зургаар илэрхийлэхийг хүссэн юм.

2015.09.01: unread.today нэр анх удаа олны хүртээл болж, үүд хаалгаа нээх тоолуур гүйж эхлэв.

2015.09.23: “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын анхны дугаар нийтлэгдсэнээр unread.today вэб албан ёсоор нээгдэв. Өдгөө уг ярилцлагын 500 гаруй дугаар нийтлэгдсэн бол бусад булангуудад нийт 6,000 гаруй нийтлэл орж, unread.today вебийн агуулга улам бүр баяжсаар байна.

2015.12.04: Мэдээллийн технологийн үндэсний паркын "Инкубатор хөтөлбөр"-т шалгарлаа. Энэ хөтөлбөрт бүтэн жилийн турш бойжих боломжтой болсон нь компанийн засаглал, хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон билээ.

2016.11.19: Анхны Unplug арга хэмжээ болов. Шинэлэг формат, шилдэг агуулгаар дүүрэн байсан энэхүү арга хэмжээний гол онцлог бол гарааны бизнесийн шилдгүүдийг нэрлэх "Unread Awards"-ийг анхлан тодруулсан явдал.

2016.11.26: Богино хэмжээний буюу 100 секундын видео агуулгаар дамжуулан видео түүх өгүүлэх YGD.mn платформыг нээжээ. Видео мэдээний төрөлд анхдагчдын нэг болсон уг төсөл хэдий жил гаруй хугацаанд үргэлжилсэн ч манай багт бүтээгдэхүүн болон контент хөгжүүлэлтийн чиглэлд үнэтэй туршлага болж үлдсэн юм.

2016.12.29: Тухайн жил нийтлэгдсэн дотоод хамгийн шилдэг, анхаарал татаж, атаархал төрүүлдэг “Атаархлын жагсаалт” цуврал эхлэв. Үүнээс хойш тасралгүй нийтлэгдэх болсон уг жагсаалт өдгөө хэвлэл мэдээллийн салбарынхан болон уншигчдын хүсэн хүлээдэг нэгэн контент болжээ.

2017.08.26: Unlock подкастыг хамтран хөгжүүлж эхэлснээ зарлав. Монголын подкастын зах зээлд тэсрэлт хийсэн уг аудио контентын эхний 50 дугаарт хамтарч, үүнээс хойш "The Conversation", "Эрчүүд хаачив?" зэрэг подкастуудыг хүргэжээ.

2017.12.02: “Unplug 2017” арга хэмжээн дээр Нийслэлтэй хамтарсан HUB Innovation Center-ийг танилцуулав. Тус төвийн үйл ажиллагааг хариуцсан 3 жилийн хугацаанд 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.

2017.12.21: Бэлгийн хөтөч цувралын анхны нийтлэл мэндлэв. Үүнээс хойш уг нийтлэл жил бүр уламжлал болон шинэчлэгдэж байна.

2017.12.28: НҮБ, Иргэний боловсролын төвөөс зарласан "Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна" шилдэг бүтээлийн уралдаанд тэргүүн байр эзлэв. Лаптопын шагналтай уг тэмцээнээс хойш манай редакц, сэтгүүлчид маань давхардсан тоогоор 50 гаруй тэмцээнд байр эзэлжээ.

2018.05.15: Хамгийн таатай оффис” жагсаалтыг зарлаж, медиа салбарт нэгэн шинэ өнгө төрхийг бүрдүүлэв. Зураг, бичлэг, видео зэрэг бүх төрлийн форматыг шингээсэн нүд булаам уг цуврал өнөөдрийг хүртэл үргэлжилж, 1-2 жил тутамд Улаанбаатар хотын шилдэг оффисуудыг шалгаруулсаар байна.

2018.06.06: HUB Innovation Center албан ёсоор үүдээ нээлээ. Lhamour, Erxes, Geru, Jack's Coffee зэрэг шилдэг стартапууд анхлан байрлаж, Machine Learning Ulaanbaatar, AWS Mongolia, Women in Tech зэрэг нэр хүндтэй комьюнитигийн анхны уулзалтууд энд явагдав.

2018.09.06: Дэлхийн 1000 гаруй оронд зохиогддог бүтээлч салбарын хайку эвент гэх тодотголтой Pechakucha арга хэмжээг Улаанбаатарт анхлан зохион байгуулав. 20 зургийг 20 секундэд тайлбарладаг уг арга хэмжээг бид 10 гаруй удаа зохион байгуулаад байна.

2018.10.09: Эрч хүч, урам зоригоор дүүрэн, суралцаж хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй олон залууст боломж олгох Unread Growth Program-ийг эхлүүлэв. Уг хөтөлбөрөөс гадна эвентийн сайн дурын хөтөлбөрүүд, HUB-ийн менежерийн хөтөлбөрийн төгсөгч залуус өдгөө шилдэг мэргэжилтнүүд болон төлөвшжээ.

2018.12.02: "Unplug 2018”-ийн онцлог нь байгаль орчиндоо ээлтэй эвент хэлбэрээр зохион байгуулагдав. Мөн Unplug арга хэмжээ хил давж, БНХАУ, Бутан зэрэг улсуудад зохион байгуулагдлаа.

2019.03.06: Тогтвортой хөгжлийн 2030 цахим товхимол эхлэв. Эл товхимол олон жилийн туршид тасралтгүй үргэлжилж, 100 гаруй дугаарыг уншигчдад хүргэж, тогтвортой хөгжлийн чиглэлд тэргүүлэх эх сурвалж болоод байна.

2019.05.05: Мэдээллийн технологийн салбарынхны Монгол дахь хамгийн анхны, хамгийн том цугларалт DevSummit зохион байгуулагдав. Үүнээс хойш DevSummit арга хэмжээ гурван удаа зохиогдож, технологийн хорхойтнуудын хамгийн шинэлэг сэдвээр чанартай яриа өрнүүлэх талбар болжээ.

2019.11.30:Unplug 2019” арга хэмжээнд нийт 800 гаруй шинийг эрэлхийлэгч залуус нэг дор цугласан ба unread.today шинэчлэгдэж, Аравт, Өртөөлөгчид, Elements, The Conversation зэрэг олон шинэ контент, подкастаар булангаа өргөжүүлэв.

2020.03.28: “Тайлбарлах нь” болон “А-Я” цувралын анхны дугаар нийтлэгдэв. Эдгээр нийтлэлүүд нь өнөөдрийг хүртэл чанартай агуулга, шинэлэг төрхөө хадгалж, уншигчдын татсаар байна.

2020.04.15: Шинийг эрэлхийлж танин мэдэх цоо шинэ талбар Posted.mn-ийг танилцуулав. Уг вэбтэй цуг “Сайн уу?”, "How I Parent", “Патиар”, “Sportworm” зэрэг булангууд нээгдэж байлаа. Харин 2024 оноос posted.mn-ий үйл ажиллагааг TsoilogsoZ хариуцах болсон билээ.

2020.06.13: Залуусын улс төрийн боловсролыг сайжруулж, идэвх нэмэгдүүлэх зорилготой "8 минутын улс төр" цахим товхимлыг эхлүүлэв. Үүнтэй зэрэгцэн "2030", "Unread Weekly", "Өрөмтэй талх" зэрэг цахим товхимлуудаар дамжуулан мянга мянган уншигчдад имэйл уншлагын соёлыг түгээв.

2021.04.12: Unread Media компани VTV телевизийг эгнээндээ нэгтгэв. Энэ бол өдгөө сонирхолтой форматаараа олонд танигдсан TenGer TV-ийн эхлэл билээ.

2021.05.14: Unread төрөлжсөн контентын зах зээлд байр сууриа баталгаажуулах зорилгоор Lemon Press, KreativCharisma, Seheeten зэрэг брэндүүдтэй стратегийн түншлэл үүсгэж, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж эхэлснээ зарлав.

2021.07.02: "ТэнГэрЛиг медиа групп" байгуулагдаж, Unread Media нэгдэв. ТэнГэрЛиг Медиа Групп ХК (TNGR) нь Монголын хөрөнгийн бирж дээрх нээлттэй анхны бөгөөд цорын ганц медиа групп юм.

2022.03.08: Toyota компанитай хамтран замын хөдөлгөөний дүрмийн "Тото Лулу хоёрын адал явдал" комик, анимэйшнийг бүтээж, хотын захын сургуулиудад тараажээ. Үүнээс хойш Unread Special контентуудаар дамжуулан мультимедиа агуулгыг тогтмол хүргэсээр байна.

2022.03.14: Сангийн яамтай хамтран төсвийн ил тод нээлттэй байдлыг хангаж, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх "Ирээдүйгээ төсөвлө" аяныг эхлүүллээ.Үүнээс хойш Дэлхийн банк, Оюу толгой, Швейцарийн хөгжлийн агентлаг, ХААН Банк, СЗХ, Ард зэрэг түншүүдтэй хамтран 20 гаруй хакатон, феллов, тэмцээн зохион байгуулжээ.

2022.11.30: Ковидийн дараа зохион байгуулагдсан “Unplug 2022” арга хэмжээ “Be Real” уриан дор зохион байгуулагдаж нийт 700 гаруй залуус, 30 гаруй стартапыг цуглуулав. Unread Awards 2022-ийн шилдгээр “Fibo Cloud”, “Blindare”, “SciCon 2022”, Ц.Мэндбаяр (Shoppy) нар тодорчээ.

2023.12.18: Unplug арга хэмжээ зургаа дахь жилдээ “Hello Tomorrow” сэдвийн дор өрнөж, маргаашийн тухай ярилцав. techworm.mn, newsletter.mn, hackathon.mn зэрэг шинэ төслүүдээ танилцуулахын сацуу Unread Awards-ийн ялагчдаа мөн алдаршуулав.

2023.12.31: Улиран одож буй жилээ тоймлодог цуврал нийтлэлүүдээ “Unread Wrapped” нэрийн дор шинэ форматаар хүргэж эхлэв. Тус нийтлэл нь оны төгсгөлд шимтэн уншдаг чухал нийтлэл болсон билээ. Нийтлэл нь онцлох стартап, апп, кино, нийтлэл, ном, үйл явдлын тэргүүлэх эх сурвалж болж чадсаныг онцлууштай.

2024.02.08: Дэлхий дахины технологийн мэдээ мэдээлэл, ололт амжилтыг цаг алдалгүй хүргэдэг, мөн дотоодын хамгийн найдвартай, технологийн эх сурвалж болсон “Techworm” булан нэрийн подкасттай болон өргөжлөө.

2024.06.18: Айсуй арваны хөгжлийг түүчээлж, өнгийг тодорхойлох залуусын “Unread 100: Changemakers” жагсаалтыг нам, албан тушаал, хүйс, мэргэжил харгалзахгүй, хараат бусаар тодруулав.

2024.09.02: Цаасан хэвлэлийн салбар жил ирэх тусам хумигдаж, түүнийг дагаад залуусын унших үйлд зарцуулах хугацаа буурч буй цаг үед Unread Today долоо хоног тутмын сониныг хэвлэж эхлэв. Үр дүнд нь олон мянган залуус сонинд дурлаж, тогтмол уншиж, цаасан хэвлэлийн зах зээлд өөрчлөлтийн салхийг үлээлээ.

2024.12.02: Цаасан хэвлэлийг цахимаар унших боломжийг бүрдүүлсэн newspaper.mn-ийг нээв. Өдгөө Unread Today сониныг дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун хүн уншиж байна. Тун удахгүй дараагийн редакцуудын хэвлэмэл бүтээлээр хүрээгээ тэлэх болно.

2024.12.17: Mongolian eSports Awards-ийг хамтран танилцуулж, шилдгүүдийг онцлов. Энэхүү шагнал нь цаг тутам хөгжиж буй цахим спортын салбарын тамирчдаас эхлээд байгууллага хүртэлх бүх талын оролцогчдыг алдаршуулах юм.

2025.02.17: Хамгийн нөлөө бүхий 21 мэргэжилтэн цуврал-жагсаалт эхлэв. Хамгийн түрүүнд маркетингийн салбарын шилдэг 21 мэргэжилтнийг тодруулж, олон нийтэд зарласан бол яг энэ цаг үед технологийн салбарын хамгийн нөлөө бүхий 21 мэргэжилтнийг хайж байна.

2025.05.16: 2016 онд анхлан танилцуулж байсан “Би хэрхэн ажилладаг вэ” цуврал ярилцлагын ном шинэчилсэн хэлбэрээр хэвлэгдэж эхлэв. Энэхүү цуврал жил бүр шинээр хэвлэгдэж, үе үеийн шилдэг мэргэжилтнүүдийн, ажил амьдралын архив болон хадгалагдсаар байх болно.

2025.08.14: Долоо хоног тутмын Unread Today сонин англи хувилбартай болж, уншигчийн тоо, агуулгын цар хүрээгээ ахиулав.

2025.09.19: Залуу зохиолчдыг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэх, бичих, унших соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Unread Books нэрийн дор ном бүтээж эхлэв. Хамгийн эхний бүтээл “Тогоруут агуй” шидэт реалист роман хэвлэгдсэн нь залуу зохиолчдын сэтгэлд найдварын оч асааж, урам зориг өгсөн нь гарцаагүй.

2025.09.23: Unread 10 нас хүрэв. Энэ тухай илүү дэлгэрэнгүйг "10 жилийн түүхт Unread-ийн нөлөөллийг 10 тоонд" нийтлэлээс хүлээн авч уншаарай.